Хүмүүс: |
Өнгөрөгч долоо хоногт гарсан олны анхаарал татсан хэргүүдийг тоймлон хүргэж байна. Өнгөрөгч долоо хоногт манай сайтын редакциас Өмнөговь аймгийн Хан-Богд суманд нүүрс тээвэрлэж яваад түлэгдэж нас барсан иргэний ар гэрийнхний ярилцлагыг хүргэсэн. Мөн олны анхаарлыг татаад буй, 13 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэргийн шүүх хурал болж шүүхээс хэрэгтнүүдэд бүх насаар нь хорих ял оноосон билээ.
НЯРАЙ ХҮҮХДЭЭ ХАЯСАН ЭХИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА
Өнгөрөгч долоо хоногт Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрээс нярай хүүхдийн цогцос олдсон тул Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эхийг эрэн сурвалжилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тиймээс ойр орчинд тань амаржсан боловч хүүхэд нь байхгүй эх байвал цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг хүссэн юм. Үнэн бодит мэдээлэл өгсөн иргэнийг хоёр сая төгрөгөөр урамшуулна.
Б.АМАРХҮҮГ ЦАГААТГАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА
Долоо хоногийн сүүлчээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дуучин Б.Амархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал болсон юм. Шүүхээс дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан бол түүний менежер Б.Гандаваад 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оноосон юм. Тэднийг бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр шүүсэн билээ.
Ч.ЧАМИН-ЭРДЭНИЙН АР ГЭРИЙНХЭН НАЙЗ ЗАЛУУГ НЬ БУРУУТГАЖ БАЙНА
Одоогоос 29 хоногийн өмнө загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ нас барсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийн ар гэрийнхэн охиноо гадны нөлөөтэйгөөр хүний гарт амиа алдсан хэмээн үзэж байгаагаа өмнө нь илэрхийлсэн бол саяхан талийгаачийн ах Ч.Гэрэлхүү өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан Ч.Чамин-Эрдэнийн найз залуу гэх н.Нэмэхбаярыг хэрэгт холбогдуулан шалгах ёстой гэж мэдэгдсэн билээ. Түүнчлэн тэр “MNTM” нэвтрүүлгийн оролцогч Э.Одонтунгалагийг талийгаачийн үхэлд мөн хамааралтай гэх мэдээллийг цахим орчинд тарааж эхэлжээ.
АЙЛЫН ӨВӨЛЖӨӨНД ЦОГЦОС БУЛСАН БАЙЖЭЭ... /Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу/