М.Энхболдын хоёр дахь ХУВИЛБАР

2018/11/25
Share |
Хүмүүс:
М.Энхболдын хоёр дахь ХУВИЛБАР

Монголын төрөөр тоглож, төрийн мөнгөөр баяжсан МАНАН бүлэглэлийн толгойлогч нь УИХ-ын дарга М.Энхболд гэдэг нь нэгэнт илчлэгджээ. Тэгвэл түүний хоёр дахь хувилбар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гэдэг нь тодорхой боллоо. Нэгэн цагт эрх баригч намын болон Засгийн газрын “гал тогоо”-г барьж явсан мань эрийн жинхэнэ дүр төрх одоо л цухуйж байх шиг.

Сүүлийн үед тэр эд хөрөнгө, эрх мэдлийн төлөө хэнийг ч, юуг ч зольж чадах нэгэн гэдгээ хангалттай нотлон харуулжээ. Энэ сарын эхээр олон нийтийн сүлжээнд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг гурван тэрбум төгрөгийн үнэтэй байр худалдаж авсан гэх мэдээлэл тархаж, тэрбээр тэрхүү мэдээлэлд тайлбар хийсэн билээ. Ингэхдээ байр худалдаж авсан хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлахдаа эхнэрийнхээ нэр дээр байдаг нэхмэл, оёмол, сүлжмэлийн үйлдвэрийн тоног, төхөөрөмжийг зарж тодорхой хэсгийг нь бүрдүүлсэн гэсэн юм.

Харин төд удалгүй худалдаж авсан хоёр давхар таван өрөө байрных нь нэг хэсэг нь эхнэрийнх нь, үлдсэн нь өөрийнх нь нэр дээр байдаг нь тодорхой болсон билээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат улс төрийн бохир тоглоомондоо эхнэрийгээ хутгаж, амиа хамгаалсан байдаг. Гэвч хэзээ нэгэн цагт мань эр гурван тэрбум төгрөгийн үнэтэй байрныхаа хөрөнгийн эх үүсвэрийг хуулийн өмнө тайлбарлах л болно. Тэр цагт нөхрийнхөө “буян”-аар бохир улс төрд хутгалдсан хөөрхий эхнэр нь яах болж байна. Төрийн хуулийн өмнө ямар тайлбар хэлж зогсох болж байна вэ. Учир нь, хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой билээ.

Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболдын хоёр дахь хувилбар Ж.Мөнхбат эд хөрөнгө, эрх мэдлийн төлөө улс төрийн бохир тоглоомондоо эхнэрээ хутгаад зогсохгүй өөрт нь олон жил үнэнчээр зүтгэж ирсэн туслах Т.Зөнбилэгийгээ золив. Уг нь, түүний туслах хамаатныхаа нэг нөхөртэй архидаж, улмаар зодуулсан байдаг. Гэтэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат түүнийг нь ашиглаж, “Миний туслахыг гэртээ орж явахад нь зодож, гэмтэл учрууллаа. Энэ бол надад зориулсан улс төрийн сануулга байж болзошгүй” хэмээн мэдэгдэв. Харамсалтай нь, түүний ярьсан яриа нь худал болох нь ил болсон юм.

“Худалч” Ж.Мөнхбат зүгээр суухыг хүссэнгүй. Дахин арьсаа хамгаалахын тулд туслах Т.Зөнбилэгийнхээ аав болох өөрийн багш Төрийн соёрхолт, зохиолч Д.Төрбатаар “Миний шавь, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат буруугүй. Миний хүү л худлаа хэлчихсэн юм билээ” гэх утга бүхий зүйлийг яриулж, өөрийгөө өмөөрөв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эд хөрөнгө, эрх мэдлийн төлөө олон жил өөрт нь үнэнчээр зүтгэсэн туслах болон багшийгаа улс төрийн золиос болголоо.

Энэ мэтчлэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат шаардлагатай гэвэл хэнийг ч бохир улс төрдөө татан оролцуулж, улмаар золиослоход бэлэн гэдгээ нотлон харуулж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, мань эрийн хэлж, ярьсан бүх зүйл нь худал болж таарч байна. Тиймдээ ч мань эрийг ямар нэгэн зүйлийн талаар байр сууриа илэрхийлж, дуугарах тусам ард түмэн бухимдан хүлээн авдаг болжээ. Аргагүй шүү дээ, ард түмэн тэнэг биш. Харин ч УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг өнөөгийн УИХ-ын дарга М.Энхболдын хоёр дахь хувилбар гэдгийг нь, бас улстөрчийнх нь болон хувь хүнийх нь жинхэнэ тарыг эрт таньж авлаа. Ээ дээ, дахиж л энэ нөхөрт итгэж төр түшүүлэв дээ, иргэд минь...

Б.БАТ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin Bas ikh khurliin gishuunii irtsiin kartiighulgailna. Jijighulgaibassuramgaihiine
IP:5.28.94.140  2018-11-25 21:09:56
Найз нь Самраа Мөөжиг .. Урлагын хүн шд.. Улс төрд не надо..
IP:66.87.136.214  2018-11-25 22:34:56
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.