Зальжин Ж.Мөнхбатыг өрөвдөөд “АЛДЧИХСАН” 10 гишүүн гарын үсгээсээ буцжээ

2018/11/26
Share |
Хүмүүс:
Зальжин Ж.Мөнхбатыг өрөвдөөд “АЛДЧИХСАН” 10 гишүүн гарын үсгээсээ буцжээ

Засгийн газрыг унагахаар гарын үсэг зурсан 27 гишүүний 10 нь хууртагдсанаа ухаараад буйг  баттай эх сурвалжууд хэлж байна. Учир нь тэд уран яруу ярих авьяастай Ж.Мөнхбат гишүүний худлаа сүржигнэсэн хуурай худал мэдээлэлд автаж, Засгийн газрыг огцруулах албан бичигт гарын үсэг зурчихжээ. Ж.Мөнхбат саарал ордон дахь үймээнийг өөртөө ашигтайгаар эргүүлэхийн тулд үеэлтэйгээ гар зөрүүлсэн зөвлөх Т.Зөнбилэгийгээ улс төрийн тоглоомд ашиглаж, улмаар нэр бүхий улстөрчдөд гүн сэтгэгдэл төрүүлж чаджээ.

Мань эр хэвлэлийн хурал хийн “Миний зөвлөх Т.Зөнбилэгийг зодож  надад улс төрийн анхааруулга, дохио өглөө”  хэмээн мэдэгдсэн нь тухайн үедээ яах аргагүй дуулиан дагуулсан нь үнэн. Улс төр ид бужигнаж байхтай зэрэгцэн юу болох нь энэ вэ гэж хүлээж авагсад цөөнгүй байсан. Тэгвэл Ж.Мөнхбат гишүүн “өөрийг нь улс төр машиндах нь” гэсэн утгатай үгсийг хэвлэлээр дайгаад зогсохгүй, засаг огцруулах бичиг барьж гишүүдийн өрөөгөөр савчиж гүйхдээ  хохирогчийн дүрд сайн тогложээ.

“Манай зөвлөхийг надаас болоод алахаа шахлаа, энэ улс төр арай ч дээ” хэмээн гонгинож явсан  түүнийг харж уяраад, “нээрээ юу болоод байна” гэж өрөвдөж, гайхах зуураа гарын үсгээ хулхидуулаад “алдчихсан” 10 гишүүн одоо халаглацгааж байна. Ямартаа л тэд намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга дээрээ очиж, Ж.Мөнхбатын тэрхэн зуурын заль мэхний давалгаанд өртөж, гарын үсгээ зурчихлаа хэмээн учраа хэлж, уучлал эрж яваа аж.

Маргааш эрх баригч намын Удирдах зөвлөл хуралдана. Мөн УИХ дахь намын бүлэг хуралдана. Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар улс төрийн шийдвэрээ гаргана. Олон өдөр бужигнасан улс төрийн тогооны халууны хэм намжиж, эргэн хэвэндээ орох төлөвтэй байна. УИХ дахь эрх баригч намын 64 гишүүний 37 нь засгийг тогтвортой байлгах байр суурьтай байгаа. Тэгвэл гарын үсэг зурсан 27 гишүүний 10 нь Ж.Мөнхбатын явуургүй заль мэхний золиос болсноо ухаарч, үйлдлээсээ буцаж эхэлсэн тул Удирдах зөвлөл хийгээд Намын бүлгээс гарах шийдвэр ерөнхийдөө тодорхой ойлгогдож байна.

Засгийн газрыг огцруулах асуудал УИХ-аар хэлэлцэгдэхэд Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат нарын засаг огцруулах явуулга хангалттай КНОП авч чадахгүй нь тодорхой болоод байна. МАНАН яг хаана байна вэ гэж төөрсөн хэдэн гишүүний өрөвч хийгээд учраа олохгүй сэтгэл зүйгээр бүрэн тоглочихлоо гэж маадгар байсан Ж.Мөнхбат нарын хувьд байдал үнэндээ хүндэрч таарах нь. Тэдний явуулга биеллээ олохгүйгээс хойш, намын зүгээс ХАРИУЦЛАГА ярих нь ойлгомжтой. Ж.Мөнхбатыг өрөвдсөндөө гарын үсгээ тавиад туучихсан өнөөх 10 гишүүн яг энэ асуудлыг ухамсарлаж ойлгоод байгаа аж. Намаар дамжиж хууль тогтоох дээд байгууллагад, хариуцлагатай албанд суучихаад, засаг төрөө үймүүлж, нам руугаа нулимсан хүмүүстэй хариуцлага ярих нь зүйн хэрэг биз.

Х.Болор

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin Namiinhaa esteg hutguur humuus hen ni hen be gedgee sain haruulj bna daa ard tumniig basah hereggui shuu zasag turuur oroldohiig ard tumen eserguutsej Hurelsuhiig demjeed bgaa shuu
IP:59.153.115.199  2018-11-26 20:03:32
Sain bnuu Ene muuhai amtan zailaachaa, tsenzuurgui yriaag n sonsoh ch husel alga. Muuhai amtan. Hurelsuh min sain tseverleed ogoorei, enel bolomj shuu,,
IP:49.0.219.151  2018-11-26 21:38:05
Zozin Oboo doo oilgoson 10 d bayarlalaa. Monhbatiig yanaa. Ter bau mugai uimuulne. Ayultai hun
IP:103.26.194.217  2018-11-27 00:50:11
Яруу найрагч нэгэн Мөөжиг ална шд.. Барилгүй гар да.. Сийхгүй толгой до.
IP:99.203.26.112  2018-11-27 06:21:41
zochin энэ 1 жүжигчин гар хошин шогийн тайзэн дээрээ очиж жүжиглэ л дээ
IP:150.129.141.11  2018-11-27 10:17:57
Би Аймаар хор гүйлгэсэн чинь өөрөө тэрэндээ хордчихсон уу? Хаянхярваагийнх нь л заавар байх даа
IP:66.181.160.123  2018-11-27 10:22:17
zochin Их хуралын гишүүн хүн гэнэдээд гарын үсэг зурчихлаа гэж байгаа бол инээдэмтэй бид ямар тэнэг хүмүүс сонгосон юм бэ ямар жаахан хүүхэд биш дэ зүгээр л туйлбаргүй арчаагүй,үзэл бодолдоо үнэнч биш гэдгээ харуулж байна.Мөнхбат залуу хүн зоригтой байгаад нь талархаж бн ийм залуучууд ховордсон бн бүгд л долигнож долдойдсон хүмүүс бх юм.
IP:202.9.42.214  2018-11-27 11:18:29
Зочин Сэтгэгдэлүүд дэмжсэн нь явахгүй бн
IP:202.9.42.214  2018-11-27 11:23:56
Зочин Засаг унагах нь дараагийн ээлжийн хоолоо хүлээж байгаа хүмүүст л ашигтай мэт харагдаж байгаа болохоос ард түмэн, улс эх оронд ямарч ашиггүй шүү дээ.Эдний толгойд юу эргэлдээд байна аа?
IP:103.9.89.18  2018-11-27 12:48:02
Зочин Засаг унагах нь дараагийн ээлжийн хоолоо хүлээж байгаа хүмүүст л ашигтай мэт харагдаж байгаа болохоос ард түмэн, улс эх оронд ямарч ашиггүй шүү дээ.Эдний толгойд юу эргэлдээд байна аа?
IP:103.9.89.18  2018-11-27 12:48:21
Монгол улсын иргэн Нэг намын хагарлаар улс орны төр нь зогсоно гэдэг ичгүүртэй хэрэг. Энэ явдлыг хараад дуугуй байгаа ерөнхийлөгч ч ичгүүртэй. Цаашлаад ийм улс төрчидтэй иргэд зүгээр хараад суугаад байгаа бүүүүүрч ичгүүртэй!!!
IP:103.10.197.60  2018-11-27 13:16:39
Монгол улсын иргэн Мөнхбат гишүүн бусдыгаа бодвол харин ч нэг шугаманд алхаж яваа хүн. Энэ муусайн хулгайч луйварчдыг бодвол нэр цэвэр яваа хүншүү
IP:103.10.197.60  2018-11-27 13:20:38
зочин 10 хүн мэдэн будилж онигоотож бгаа юм уу. Эд нар иргэдийг үнэнхүү цагаан цаас гэж боддог бхаа. Хүрэлсүхийн засаг унахгүйг мэдээд пялдагдаж бгаа юм.
IP:202.179.31.49  2018-11-27 13:40:53
Garts Yamar khun be gedgee yil ajlaaraa kharuulaad baidag khun dee.Lav l Mongolun toloo tsohiloh zurhgui,setgel ch ugui gedeg ni ilt baidag yum shuu.
IP:103.212.119.130  2018-11-27 15:51:12
Эдийн засагч Хариуцлагатай алба хашиж байгаа хүмүүс байж гэнэдээд гарын үсэг зурна гэж юу байхав дээ. Мөнгө амлаад л болиулаа биз. Хэнийг хуурах гэж ийм юм бичүүлж байдаг юм бэ. Угаасаа бүгдээрээ огцорвол таарна. Энхболд, Хүрэлсүх бүгд. УИХ, ЗГ унавал дахин босгох гэж их мөнгө гарна гэдэг угаасаа худлаа. Засагт мөнгө байгаа шд. Мэддэг хүмүүс нь тэгж байна. Угаасаа ард түмэнд мөнгөгүй харагдуулах гэж улс орны эдийн засаг хямралтай байна энэ тэр гэж худлаа ярьдаг байхгүй юу. Энэ хэд идэх болохоор зөндөө л
IP:203.91.115.243  2018-11-27 16:45:04
үргэлжлэл идэж байгаа биз дээ.ЖДҮ энэ тэр гээл хаанаас л бол хаанаас мөнгө гаргаж ирээл. Үлдсэн 28 санд нь бүр хэд хэдэн засгийн газар байгуулах ч мөнгө байгаа. Тм болохоор ард түмэн минь хуурталгүй шинэ ИХ,ЗГ байгуулах хэрэгтэй
IP:203.91.115.243  2018-11-27 16:47:11
үргэлжлэл Албаар улс оронг ядуу зүдүү харагдуулж, ард түмнийг нь мунхаг дорой байлгах хужаагийн бодлого явагдаж байгаа шд.Яахаараа алтан дээр суусан мөнгөн уултай /Асгатын мөнгөний орд/ улс орон ядуу байдгийн. Миний эх орон баян шд. Муу амалсан балиар юмнууд тэгж худлаа ярьж албаар улс оронг ядуу байлгаж байгаан. Бүгд хоорондоо хэрэлдээд зайлцгаа
IP:203.91.115.243  2018-11-27 16:51:23
Зочин Тэраравньгарчиржэгнэжзогсоодүгээхэлээчбас ккктэгүүлитгэнэ шд
IP:64.119.22.13  2018-11-27 16:54:02
Мөнхөө Дахиж бүү сонгоочээ сонгогч доо.
IP:66.181.182.129  2018-11-27 20:27:35
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.