УИХ-ын 45 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ОГЦРУУЛАХГҮЙ гэдэгт байр суурь нэгджээ

2018/11/27
Share |
Хүмүүс:
УИХ-ын 45 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ОГЦРУУЛАХГҮЙ гэдэгт байр суурь нэгджээ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2018.11.27/ хуралдаж, МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэсэн шийдвэр гаргаж, УИХ дахь МАН-ын бүлэгт Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах чиглэл өгөөд байна.


Үүнтэй зэрэгцэн УИХ-ын 45 гишүүн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэдэгт байр суурь нэгдсэн гэсэн мэдээлэл байна. Удирдах зөвлөлийн хурлын дараа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэл хийж, нийт 35 гишүүн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэсэн бичигт албан ёсоор гарын үсэг зураад буйг танилцуулсан юм.


Тэрбээр "Удирдах зөвлөлөөр Засгийн газар тогтвортой ажиллах асуудал дээр байх сууриа нэгтгэсэн. МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайдын ажлаа авсныхаа дараа өөрийн хийж хэрэгжүүлэх ажлаа маш тодорхой танилцуулсан байдаг. Засгийн газар нэг жил гаруй хугацаанд ажиллалаа. Засгийн газарт алдаа, оноо мэдээж бий. Эдийн засаг энэ хугацаанд харьцангуй сэргэж, газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил, Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр боллоо. Энэ бүх ажлуудын хажуугаар төр, нийгэмд шударга ёс тогтоох амлалтаа биелүүлэхийг олон нийт У.Хүрэлсүхийн Засгийн газраас шаардаж байгаа. Тийм учраас МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ ажлыг явуулахад саад учруулдаг албан тушаалтнууд болох УИХ-ын дарга М.Энхболд, бүлгийн дарга Д.Хаянхярваа нарыг чөлөөлөх саналыг гаргасан. Гэвч эдгээр албан тушаалтнууд нэгдэж, Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энд хүрээнд УИХ-ын 37 гишүүн Засгийн газрыг тогтвортой ажиллуулах асуудал дээр байх сууриа нэгтгэн, төр нийгэмд үгүйлэгдээд байгаа шударга ёсыг тогтоохын ажлыг дэмжихээр шийдвэрлэсэн. МАН-ын бүлэг 64 гишүүнтэй. Засгийн газрыг унагахаар гарын үсэг зурсан 27 гишүүний цаана 37 гишүүн байгаа. Энэ 37 гишүүн Засгийн газрыг тогтвортой ажиллах ёстой гэсэн байр суурьтай байгаа" гэсэн юм.


Засгийн газрыг тогтвортой ажиллуулах шаардлагатай гэсэн бичигт дараах гишүүд одоогоор албан ёсоор гарын үсэг зурсан байна.Тодруулбал,


1. Т.Аюурсайхан

2. Л.Элдэв-Очир

3. Ц.Гарамжав

4. Л.Энхболд

5. Л.Оюун-Эрдэнэ

6. Н.Учрал

7. Х.Нямбаатар

8. Ч.Хүрэлбаатар

9. Н.Энхболд

10. Ө.Энхтүвшин

11. Д.Тогтохсүрэн

12. М.Оюунчимэг

13. Н.Цэрэнбат

14. Ц.Нямдорж

15. Ц.Даваасүрэн

16. Х.Болорчулуун

17. Ч.Улаан

18. С.Чинзориг

19. Х.Баделхан

20. Д.Дамба-Очир

21. Б.Жавхлан

22. Б.Баттөмөр

23. Д.Цогтбаатар

24. С.Батнасан

25. С.Батболд

26. Ж.Ганбаатар

27. Г.Занданшатар

28. Д.Сарангэрэл

29. Я.Содбаатар

30. Г.Солтан

31. Д.Сумъяабазар

32. А.Сүхбат

33. Ж.Энхбаяр

34. Б.Энх-Амгалан

35. Ш.Раднаасэд нар багтаж байна. Үүнээс гадна УИХ дахь АН-ын гишүүд болон өмнө нь огцруулах бичигт гарын үсэг зурсан 27 гишүүнээс нийлээд Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой гэдэгт байр сууринд нэгдсэн нийт 45 гишүүн байгаа талаар мэдээлэл байна. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Иргэн Худлаа
IP:202.126.89.20  2018-11-27 15:41:57
nn hurelsuhiin zasgiin gazar harin ogtsorhoor bolchloo sh de 35/40 haritsagaar unahaar bolood bna
IP:192.82.64.83  2018-11-27 17:12:30
Зз Огцорохгүй гээд яахын. Кабинет нь тэр чигээрэээ хулгайчид сууж байхад гүрийгээд байхымуу? Үгсэж тохироод тэрбумаар нь авахаар эвгүй юм гэээд хүн доромжилж байгаа юм шиг 950 сая саяаар нь хувааж аваад ард түмнээ дээрэлхэээд байна ш дээ. Зүй нь ёс зүйтэй өөрөө огцорох байсан ш дээ. Намаа хуваагаал, ард түмнээ талцуулааад. Ингэх нь гадныханд л ашигтай байх. Ийм үймээнийг дэвэргээд өгөхөө мэдэлгүй дээ том улс гүрнүүд. Тэрний оронд эв нэгдэлтэй атгасан гар шиг байж улсаа удирдах байсын.
IP:202.21.106.131  2018-11-27 20:12:00
Зочин Болж дээ,эв нэгдэлтэй байх нь чухал байна,
IP:202.72.245.220  2018-11-27 20:14:01
ard tumen ZG ogtsorloo gd ard tumen l hohirno! olon niitee bodoochee hudlaa amia bodoj konop dagdagaa boli l doo! ichihq 20 onii songuulid ner devshihgeed ard tumendee hairtai bn shdee odoo l hairlaach
IP:202.21.116.111  2018-11-28 17:29:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.