Ц.Бавуудорж яруу найргаасаа “урваж”, “Шувууг сулла”-хаар боллоо

2018/11/27
Share |
Хүмүүс:
Ц.Бавуудорж яруу найргаасаа “урваж”, “Шувууг сулла”-хаар боллоо

Ерээд онд Монголын уран зохиол, түүний нэгэн ай сав болох яруу найргийн ертөнцөд хэдэн авьяаслаг залуучууд орж ирсний гол төлөөлөгч нь өдгөөгийн Төрийн соёрхолт яруу найрагч Ц:Бавуудорж гэдгийг уншигч олон андахгүй сайн мэднэ. Тэрбээр ерээд оноос эхлэн яруу найргийн шилдэг түүврүүдээ уншигчиддаа хүргэхийн зэрэгцээ “Болор цом” наадмын тайзнаа олон сайхан шүлгээ дуудаж, “Эгшиглэнт эх”-ийн тэргүүн найрагчаар тодорч байсан билээ. Тиймээс Ц.Бавуудоржийг уншигч олон зөвхөн яруу найргаар төсөөлөн хүлээн авдгийг буруутгах аргагүй.  

Харин тэрбээр яруу найргаасаа “урваж”, утгын чанад эрэлхийлэн, үргэлжилсэн үгийн төрлөөр бичих болсны нэгэн гэрч нь уншигчдын гар дээр очиж буй “Шувууг сулла” нэртэй ном юм. “Шувууг сулла” хэмээх өвөрмөц нэртэй номонд яруу найрагчийн сүүлийн үед бичсэн өгүүллэг, бичил өгүүллэг, тууж, жүжгээс багтажээ.

Дашрамд дурдахад, Ц.Бавуудорж яруу найргийн ертөнцөд туурвисан 25 жилийнхээ тайлан болгож, “Монголын их амар амгалан”, “Дорно зүгт өвс болно”, “Нар сар, сар нар” яруу найргийн шилмэл түүврүүдээ хэвлүүлсэн бөгөөд нийтийн дууны ертөнцөд олон дууны шүлгийг эгшиглүүлсэн найрагч юм.

 


 

 

 

 

 

 

С.Ууганбаяр

 


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.