ШУУРХАЙ: Хотын дарга С.Батболд огцрох өргөдлөө өглөө

2018/11/27
Share |
Хүмүүс:
ШУУРХАЙ: Хотын дарга С.Батболд огцрох өргөдлөө өглөө

Ерөнхий сайд У.Хүрэлсүх утаа, замын түгжрэлийг шийдэж чадаагүй зэрэг үндэслэлээр Хотын дарга С.Батболдод улс төрийн хариуцлага тооцох шийдвэрийг намынхаа Удирдах зөвлөлөөс гаргуулсан юм. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх НИТХ-ын дарга С.Амарсайханд албан бичиг илгээж, Хотын дарга С.Батболдыг албан тушаалаас нь чөлөөлөх хүсэлтээ хүргүүлсэн билээ.

Харин өнөөдрийн /2018.11.27/ НИТХ-аар Хотын дарга С.Батболдыг албан тушаалаас нь огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч НИТХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Тэгвэл Хотын дарга С.Батболд албан тушаалаа хүлээлгэж өгөх өргөдлөө өгчээ. Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гаргасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтдээ нийслэлийн төсвийг батлуулсныхаа дараа буюу ирэх арванхоёрдугаар сарын 10-ны дотор ажлаа хүлээлгэж өгөхөө онцолжээ. 

 


Б.ЭРХЭС

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Энэ нөхөр чинь хөдөөнийх ч гэсэн Монгол цустай хүн юм байна.
IP:103.10.21.112  2018-11-27 20:32:20
Sain bn Ovoo Doo, iim l baih heregtei, bayar hurgii, Hun esoor ajilaa ogsond,,,
IP:49.0.218.208  2018-11-27 23:16:08
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.