Хүмүүс: |
Арлын Япон оронд эр бяраа гайхуулж явсан Их Аварга Асашёорюү Дагвадорж хэдийнээ дэлхийн хүн болсон нэгэн. Зодог тайлснаасаа хойш эх орондоо байх болсон тэрээр олныг бухимдуулаад буй ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудалд нэр холбогдоод амжжээ. Түүнийг хувийн банкандаа 500 сая төгрөгийг ах Сумъяабазраараа дамжуулан авсан гэх яриа гараад буй бөгөөд тэрээр үүнд ихэд унтууцаж буйгаа илэрхийлжээ. Тэрээр энэ тухай "ЖДҮ чин гэнэ ээ намайг! Хол очиж хуц аа гэж хэлье дээ! Одоо бүүр айн? Нэр цэвэр! Хүний өөдөөс харж байгаад хэлэх үгээ хэлчихдэг хүн!. Намайг зохион байгуулалттай харлуулах Таа муусайн хулгайчдыг бодвол эр хар биеэрээ ноцолдон байж хүсэл мөрөөдөлдөө хүрсэн хүн! Одоо түүнийгээ эдлээд бусадтай амьдраад явж байна! Та муусайнуудад хүсэл мөрөөдөл даль жигүүр гэж байхгүй! Сайндаа л өөрсдөө ирж гар барьдаг л биз дээ! Хүн гуйгаагүй байхад? Ккк элгийн гарууд" хэмээсэн байна. Мэргэжлийн сумо бөхөд 11 жилийг өнгөрүүлэхдээ макүүчи зиндаанд нийт 669 даваа авч Эзэн хааны тэргүүн цомыг 25 удаа хүртсэн түүнд энэ зэргийн мөнгө ард түмнээсээ хулгайлах ичгэвтэр хэрэг болох биз ээ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn