Талийгаач Ч.Чамин-Эрдэнийг гадны нөлөөгүй нас барсан гэв

2018/11/28
Share |
Хүмүүс:
Талийгаач Ч.Чамин-Эрдэнийг гадны нөлөөгүй нас барсан гэв

Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ нас бараад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Шүүх шинжилгээний албан ёсны хоёр дахь дүгнэлт өчигдөр /2018.11.27/ гарсан бөгөөд түүнийг гадны нөлөөгүй нас барсан гэх дүгнэлт гарчээ. Энэ нь түүнийг амиа хорлосон хэмээж буйтай утга нэг бөгөөд загвар өмсөгч бүсгүйг үхэлд хүргэсэн байж болзошгүй нөхцөл байдлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж эхэлжээ. Түүний биеэс хар тамхины төрлийн бодис илрээгүй бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэх дүгнэлт гарчээ.

Тус хэрэгтэй холбоотой байж болзошгүй баримт материалуудыг талийгаачийн ах Ч.Гэрэлхүү цуглуулан олон нийтэд ил болгоод буй бөгөөд цаашдаа ч ээлж дараатайгаар олонд дэлгэхээ мэдэгдээд буй. Мөн "Боловсрол" телевизед гомдолтой буйгаа илэрийлсэн талийгаачийн ар гэрийнхэн 13 настай охины хэргийг тун ч амжилттай өмгөөлсөн өмгөөлөгч Р.Булагмаагаас тусламж хүссэн байх бөгөөд өмгөөлөгч Р.Булгамаа хамтран өмгөөлөл хийх боломжтой гэдгээ илэрхийлсэн байна. 

 

Image result for ч.чамин-эрдэнэ

 

 

 

 

 

Ж.Сондор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.