Ж.Мөнхбат гишүүн ”худал” намтар зохиов уу?

2018/11/28
Share |
Хүмүүс:
Ж.Мөнхбат гишүүн ”худал” намтар зохиов уу?

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг тойрсон асуудал ойрын үед олон нийтийн дургүйцлийг ихэд хүргэх болов. Хэлсэн ярьсан бүхэндээ эргэн ороогдож худал хэлсэн нь илэрсээр буй тэрээр "Цензургүй яриа" нэвтрүүлгийн үеэр өөрийнхөө тухай худал намтар зохион ярьсан нь мөн л ил болов бололтой. Тэрээр "Цензургүй яриа" нэвтрүүлгийн үеэр "1998 онд МАСОХ буюу одоогоор НАМОХ гээд МАН-ын дэргэдэх Оюутны байгууллагыг үеийн нөхдийн хамт байгуулаад, ажлын албанд гүйж явлаа" хэмээх утга бүхий зүйлийг хэлсэн байх бөгөөд тухайн үед тус байгууллагыг бий болгож байсан Н.Номун-Эрдэнэ үүнийг үгүйсгэжээ. Тэрээр энэ тухай "Би хаана явсан болж таарах вэ? Өчигдөр Цензургүй яриагаар Ж.Мөнхбат гишүүний яриаг үзэж байтал 1998 онд тэрээр МАСОХ буюу одоогоор НАМОХ гээд МАН-ын дэргэдэх Оюутны байгууллагыг үеийн нөхдийн хамт байгуулаад, ажлын албанд гүйж явлаа гэв. 
Уул нь бидний хэсэг оюутнууд үүсгэн байгуулж, би анхны Ерөнхий Нарийн Бичгийн дарга нь байсан санагдаад болдоггүй. Тэр үед Ж.Мөнхбат явж байсныг санадаггүй. Ж.Мөнхбат гишүүн ажлын албанд нь байсан юм бол би 1998 онд хаана юу хийж явсан байж таарах вэ? Гишүүн хүнд намтарт нь түүх хэрэгтэй байж магадгүй. Гэхдээ түүх түүхээрээ үлдье ээ гишүүн ээ. Арай л андуурлаа. Жич: Энэ хүний яриаг үнэн гэж хүлээн зөвшөөрчихвөл олон хүний түүх өөр болох гээд яалт ч үгүй дуугарлаа" хэмээсэн байна. Тэгэхээр Ж.Мөнхбат гишүүн он тооллоо андуурав уу? байгууллагаа андуурав уу? эсвэл тэрээр өөрийгөө андуурав уу? Ямартай ч түүний ярианаас дахин нэгэн худал зүйл ийн ил болоод байгаа ажээ. 

 

Related image

 

Image may contain: text

 

Image result for Н.Номун-Эрдэнэ

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ene munkhbatiig zailuulaachee Ih hurald ajil hiih gej bish mungu ideh gej orj irsen munkhbat metiin iim hudalch huuramch nuhduudiig yah gej songodog bnaa
IP:103.26.194.98  2018-11-28 18:51:16
Иргэн Яаг үнэндээ тэрийг энэ номунэрдэнэч байгуулаагүй манай ангийн хэдэн нөхөд нийлж гардан хийж байлаа. Одоо бүгд хувийн амьдралаа хөөсөн. Энэ Номунэрдэнэ тэр ХүрэлсүхМөнхбат бүгд сураггүй гарууд байлаа. Худлаа цээж бэлдсэн Попчид бусдын хийсэн ажлаар шоу хийхээ болио Номунэрдэн. Хүрэлсүх. Мөнхбат нараа
IP:111.252.3.106  2018-11-29 08:38:12
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.