Б.Жаргалсайханы охин Мандхай: Би хэзээ ч синтетик материалтай хувцас өмсөхгүй

2018/11/29
Share |
Хүмүүс:
Б.Жаргалсайханы охин Мандхай: Би хэзээ ч синтетик материалтай хувцас өмсөхгүй

Жижи Хадидыг ноолууранд дурлуулсан монгол дизайнер


Загварын хамгийн алдартай сэтгүүл VOGUE Монголын дизайнер бүсгүйг онцолжээ. Сэтгүүдийн Vogue.co.uk сайт өчигдөр /2018.11.28/ Жаргалсайханы Мандхайн үүсгэн байгуулсан “Мандхай кашмер”-ын тухай тун дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Энэ бол монгол ноолуур, монгол дизайнер дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж эхэлсний баталгаа юм.

Бизнесийн салбарын манлайлагч, “Буян” компанийн үүсгэн байгуулагч Б.Жаргалсайханы охин Мандхай нь 2014 оноос өөрийн нэрийн ноолуурын брэндийг үүсгэж, Лондонд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Лондонд хувцас, загварын чиглэлээр суралцаж төгссөн тэрбээр давхар маркетингаар суралцаж, мөн нягтлан бодох чиглэлээр ч мэргэжил эзэшсэн аж. Ж.Мандхай 2017 онд "Culture Trip" сайтад өгсөн ярилцлагадаа  “Би ноолуурыг зөвхөн өндөр настай хүмүүс өмсдөг энгийн нэг зүйл мэтээр харах тэрхүү ойлголтыг өөрчилж байгаа гэж найдаж байна. MANDKHAI брэндээр дамжуулж хүмүүс ноолуурыг маш орчин үеийн, сонирхолтой байж болохыг, бас маш чанартайг харах болно. Бас Монголын ноолуурын талаар хүмүүст мэдүүлж,  байгалийн гаралтай гайхамшигтай зүйл бидэнд ямар сонирхолтой хувцасны сонголт өгч байгааг хүмүүс олж харна гэж найдаж байна. Монгол Улсад төрж өссөний хувьд, бас үйлдвэр дээрээ үргэлж очдог байсны хувьд би илүү сонирхолтой, сэтгэл хөдлөм зүйл санал болгож чадна гэдгээ мэдсэн. Би өөрийн түүх, ноолуур гэх энэ гайхалтай зүйлийг дэлхий дахинд харуулахыг зорьж байна” хэмээн онцолжээ.

 


Түүний загварууд Англид хэдийн танил болж, HUNGER, The Telegraph, Stella, Grazia, ELLE, Red, The Times, Style, Bazaar, VOGUE, InStyle мөн GLAMOUR сэтгүүл загварын буландаа онцолжээ. “Викториа секрет”-ийн сахиусан тэнгэр, дэлхийн хамгийн өндөр орлоготой моделиудын нэг Жижи Хадид MANDKHAI CASHMERE брэндийн үнэнч хэрэглэгч. Мөн Жижи Хадидын дүү, модель Белла Хадид, фэйшн директор Арабелла Гринхилл, Spice Girls хамтлагийн дуучин Жери Хорнер гээд олны танил алдартнууд монгол ноолуурын зөөлөн, дулаахан илчинд нэлээд мөнгөө зарцуулдаг аж.

 

 

 

Загварын хүрээлэлд нэгэнтээ танигдаж, мэдрэмжтэй фэйшниста, фэйшн блоггеруудын сонголт болсонMANDKHAI брэндээс Жижи Хадид MANDKHAI oversize загвартай ноолууран цамц эхлээд сонгож байжээ. Нью-Йорк дахь гэрээсээ гарч яваад папараццичдын дуранд анх өртсөн түүнд нэлмэгэр том цамц ихэд таалагдсан бололтой, хэд хэдэн удаа MANDKHAI-н цамцтай явж харагдсан. Энэ загварын цамцны албан ёсны онлайн дэлгүүр дээрх үнэ нь 895 фунт стерлинг (1160 ам.доллар). Түүний дүү Белла ч мөн MANDKHAI-гаас улаан өнгөтэй ноолууран цамц сонгосон байдаг. 

Ж.Мандхайгийн бага нас аав, ээжийнхээ үүсгэн байгуулсан үйлдвэр дээр өнгөрчээ. Тиймээс багаасаа оёх техник, технологид суралцжээ. Түүний хувьд аавынх нь "Буян" үйлдвэр тоглоомын талбай нь байсан гэхэд болно. Vogue сэтгүүлд тэр ярихдаа “Би хэзээ ч синтетик материалтай хувцас өмсөхгүй. Учир нь би ноолууран дунд амьдардаг эмэгтэй шүү дээ. Үнэхээр азтай байгаа биз. Ноолуур бол хамгийн шилдэг даавуу” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Энх-Уянга

 




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Hi Aavaasaa tsarai muutai huuhen bna. Mungutei bol naad eruu meruugee yanzluuaach.
IP:24.15.214.214  2018-11-29 13:49:17
Zochin Mundag yumaa, mingol nooluuriig delhiid taniulj yvaad ni talarhay. Ter ygaan tsetsegtei ymar goy yum be
IP:150.129.142.183  2018-11-29 14:10:52
zochin Mundag ohin bnaa medjij bn shu goe zagvartai ymaa mash ih taalagdaj bn jich /eruu chin mash goe bn shu/ humuusiin helehiig bitgii toogooroi amjilt huurhun busgui min
IP:210.87.49.242  2018-11-29 14:27:59
Hi Sain bn. Ene deer ulstorjin shaardlagguiee. Mundag, sain ohin BN, amjilt husii,,,
IP:49.0.218.57  2018-11-29 16:08:31
Amjilt Ataarhuu orkud olood unschchih yuma!garal uusel saitai humuus tsarai yamar bh ni sonin bish shte huurhun goy torhtei ohin bna za tenegee
IP:202.126.89.90  2018-11-29 16:50:36
Ninjin Amjilt uneheer mundag yumaa tsarai goy bna shuu
IP:103.229.123.75  2018-11-29 17:31:33
mongolmaa mundag baina ulam ih amjilt
IP:202.179.25.79  2018-11-29 17:49:25
Зочин ГОЁ ЮМАААМЖИЛТ ХҮСЬЁ МОНГОД ОХИНДОО БҮР ИХИЙГ ХҮСЬЁ!
IP:64.119.17.58  2018-11-29 18:26:00
Zochin Yostoi mundag baina. Bi mundag amjilttai yavaa humuusd er ni hund uram hairlah ih durtai hun. Deer eruu nuurnii tuhai yariad baigaa hund helehed chi ooroo bur yuch hiigeegui baigaadaa. Bitgii ingej sain yavaa negendee har energee tugeej bai za
IP:113.210.58.162  2018-11-29 21:17:33
Тамир Ээж Энхтогтох эгч бол Монголын ноолуурын нэрт дизайнер. Түүний хийсэн малгайг Хиллари Клинтон өмсөж байдаг шүү дээ. Мундаг хөдөлмөрч гэр бүл дээ.
IP:202.126.89.75  2018-11-29 21:24:37
cashmere dajgui sain bna daa
IP:139.5.219.16  2018-11-29 21:33:37
zochin Yamar aaihan medee vw. Chamd AMJILT husiye!Uuriin gesenuzel bodoltoi,zorisondoo hureh huchtei dur turhtei goyo ohin bna, ♡.
IP:182.160.33.133  2018-11-30 00:17:12
zochin tsarai er n yamar hamaa bnaa bur sorog energitei zavaan umnuud bhiin hiij chadaj bgaag n olj harahgyi bjiij hunii saihniig olj haraach ta nar
IP:219.241.69.6  2018-11-30 00:47:48
ttttttttttt saihan medee bnaamjilt husie ohin mini.
IP:99.74.125.178  2018-11-30 13:04:51
ttttttttttt saihan medee bnaamjilt husie ohin mini.
IP:99.74.125.178  2018-11-30 13:05:31
Bi Yasan mundag yum bee.ohinoo Iim mundag bolgoj oschondiilgosoneej aav ni bas mundag bn
IP:103.26.193.10  2018-12-01 02:27:16
ààààí Алтан өмд өмсөвч алцан маЙжга нь арилахгүй гэж бодоод синтетик хувцас өмсөхгүй гэж шийдсэн хэрэг үү? Зөв л шийдсэн байна.
IP:202.9.43.115  2018-12-02 19:46:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.