Ч.Улаан дахиад л сэтгүүлчидтэй тэрсэлджээ

2008/06/21
Share |
Хүмүүс:
Ч.Улаан дахиад л сэтгүүлчидтэй тэрсэлджээ

Сүхбаатар аймагт МАХН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ч.Улаан, Р.Буд нарын иргэдтэй хийсэн уулзалтын бичлэгийг хийж байсан хэвлэл, мэдээллийн хоёр ажилтан баривчлагджээ. Энэ мэдээллийг АН-ын Тамгын хэлтсийн дарга Ша.Батбаяраас тодруулав.-Сэтгүүлчид баривчлагдан шалгуулж байгаа мэдээлэл сонслоо. Хэргийн учрыг та тодруулж хэлэхгүй юу?
-Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар аймагт МАХН-аас нэр дэвшигч Р.Буд, Ч.Улаан нарын иргэдтэй хийж байсан уулзалтын бичлэгийг хийж байсан хэвлэл, мэдээллийн хоёр ажилтныг баривчилсан.Тэднийг шалгахад ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй байсан болохоос тагнуулын байгууллагадаа шилжүүлсэн. Аймгийн тагнуулын байгууллага нь тэднийг шалгахад ямар нэгэн ноцтой асуудал илрээгүй байна. Тэгэхээр нь төв рүү аваад ир гэсэнчиглэлийгдээрээс өгсөн байна.Тэгээд манай хоёр ажилтныг цагдаагийн ажилтнаар харгалзуулан авч явж байтал автомашин нь Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт онхолдсон. Хүний амь нас эрсдээгүй. Гэхдээ сонгуулийн ажилд явж байсан автомашин нэлээд сэвтэж, манай сонгуулийн графикт ажил тасалдсан.
-Одоо тэгээд байцаагдсаар байгаа юу?
-Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаагч Золбаяр гэдэг хүн дээр байцаагдаж байна. Харин ямар шалтгаанаар яагаад байцаагдаж байгаа нь тодорхойгүй. Ингээд учир нь олдохгүй долоо хонож байна.
-Манай хоёр хүн гээд байгаа чинь тэгээд ямар хүмүүс юм бэ?
-Сүхбаатар аймгийн сонгуулийн штабт манай нэр дэвшигчдийн багт хэвлэл, мэдээлэл хариуцан ажиллаж байсан хоёр хүн. Тиймээс бид Тагнуулын ерөнхий газрын дарга Болдод энэ хууль зөрчсөн үйлдлээ зогсоож, гарсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх тухай албан бичиг илгээсэн.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.