АТГ М.Энхболдын ХУВИЙН байгууллага уу?

2018/11/29
Share |
Хүмүүс:
АТГ М.Энхболдын ХУВИЙН байгууллага уу?

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүлээн зөвшөөрсөн шударга бусын хонгил жинхэнэ утгаараа хэрэгжиж эхлэв. Улс төрөөс хол байх ёстой АТГ хүртэл улс төрийн хэрүүлийн нэг том оролцогч боллоо. Өмнө нь хүмүүс хоорондоо хэрэлддэг байсан бол АТГ-ын хурлын дараа бүлэглэл хоорондынх болох нь тодорхой болов. Зөвхөн Л.Оюун-Эрдэнэ гишүүний мэдэгдэлд гомдсон АТГ сэтгүүлчдийг байрандаа дуудан “Улс төрийн хэрүүлдээ оролцуулахгүй байхыг улстөрчдөөс гуйлаа”. Өмнө нь энэ том агентлаг хувь улстөрчийн тухай мэдээлэл хийж байсангүй.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дарга М.Энхболд Ёс зүйн дэд хороо хуралдсаны дараа үргэлжлүүлнэ гэсэн шалтгаанаар хаяж гарсан. Энэ бол Монголын парламентын 27 жилийн түүхэнд болж байгаагүй “балмад” үйл явдал болсныг гишүүд эрс шүүмжилсэн.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Их хурлын даргын “балмад” үйлдлийг эсэргүүцэн мэдээлэл хийхдээ “УИХ-ын дарга гэдэг бол хуулийн хүрээнд хурал даргалагч үүрэгтэй болохоос биш УИХ гэдэг бол М.Энхболд гэдэг хүн биш. М.Энхболд гэдэг хүн 60 тэрбумын хэрэгтэй холбогдсон явдлыг Ёс зүйн хороо юу гэж үзэж байгаа вэ гэдгийг Ёс зүйн хорооноос өмнө нь асууж байхад өнөөдрийг хүртэл надад нэг ч хариу өгөөгүй. Гэтэл өчигдөр гарсан шийдвэрээр УИХ-ын даргатайгаа хамт Ёс зүйн хороог хуралдуулах гэж оролдлоо. Эндээс хуулийнхаа дагуу явахгүй хувь хүнд тохируулж Монгол Улсын парламент явж байгаа нь харагдана. Хууль хяналтын байгууллагууд ч М.Энхболд гэдэг хүнийг хамгаалах гэж оролдож байна. МАНАН бүлэглэлийн томилгоо нурах гээд байгаа учраас өчигдрөөс эхлээд бөөнөөрөө ажиллаж байна. Бөөнөөрөө УИХ-ын гишүүдийн гэр бүлийг нь баривчлах ажиллагаа явуулж байна. Бөөнөөрөө гэр бүлтэй нь уулзаж “Хэрэв Засгийн газрыг хамгаалж үлдэх юм бол чамайг хэрэгт холбогдуулна” гэж байна. Энэ бол Монгол Улсын түүхэнд болж байгаагүй зүйл. Харин М.Энхболд гэдэг УИХ-ын даргын үед болж байна. Энэ хүн аль дээр Үндсэн хууль зөрчсөн. Үндсэн хуулийн Цэц яаралтай их суудлынхаа хуралдааныг зарлаж, энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Үгүй гэвэл Үндсэн хуулийн цэц өөрөө Үндсэн хуулиа дагахгүй байх нөхцөл байдал үүснэ” гэж байр сууриа илэрхийлсэн юм.

 


Гэтэл үүний дараахан УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр өглөө Л.Оюун-Эрдэнэ гишүүн албан ёсоор уучлал гуйх ёстой, УЕП, АТГ, ЦЕГ-аас залруулж, албан ёсны мэдэгдэл хийхийг хүссэн тухайгаа фейсбүүк хуудсаараа олонд түгээв. Түгээснээсээ хойш эрхэм дарга үзэгдэхээ больж, гишүүд “эрэн сурвалжлах” болов. Гишүүд 60 гаруй хувьтай цуглараад байхад даргынхаа эрэлд гарсан нь хууль тогтоох байгууллагын хувьд бас л анхныхад тооцогдох үйл явдал боллоо.

Гэтэл үүний дараахан УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр өглөө Л.Оюун-Эрдэнэ гишүүн албан ёсоор уучлал гуйх ёстой, УЕП, АТГ, ЦЕГ-аас залруулж, албан ёсны мэдэгдэл хийхийг хүссэн тухайгаа фейсбүүк хуудсаараа олонд түгээв. Түгээснээсээ хойш эрхэм дарга үзэгдэхээ больж, гишүүд “эрэн сурвалжлах” болов. Гишүүд 60 гаруй хувьтай цуглараад байхад даргынхаа эрэлд гарсан нь хууль тогтоох байгууллагын хувьд бас л анхныхад тооцогдох үйл явдал боллоо.

Эрх баригч намын даргын удирдлагаар ажилладаг болохоо “баталж”, АТГ сүр дуулиантай зарласан хэвлэлийн бага хурлаараа зөв АТГ улс төрийн албан тушаалтнуудыг хоморголон баривчлаагүй гэдгээ, улс төрчдийг хол бай гэх мөртөө хувь улстөрч Л.Оюун-Эрдэнэ рүү дайрах нь юуны учиртай вэ. Түүнээс өөр гишүүд ч энэ талаар хэлж байсан шүү дээ. АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням “АТГ ганцхан М.Энхболдыг хамгаалахын төлөө ажиллаж байгаа гэдэг нь үндэслэлгүй худал зүйл. Л.Оюун-Эрдэнэ гишүүний хувьд энэ үйлдэл нь удаа дараа давтагдсан учраас улс төрийн хэрүүлдээ оруулахгүй байхыг л хүссэн” гэж мэдээллийнхээ үеэр ярив.

Хууль тогтоох байгууллагад үүссэн энэ том хэрүүлийг эцэслэн шийдэх, хянан шалгах ёстой байгууллага нь хүртэл хэрүүлийн шинжтэй мэдээлэл хийв. Үнэхээр Л.Оюун-Эрдэнийн үйлдэл АТГ-ын ажилд нөлөөлсөн үү, сэтгүүлчдийг цуглуулан мэдээлэл хийх ямар шалтгаан байв. Өмнөх Засгийн концессын гурав, Хөгжлийн банкны асуудал, “Чингис” болоно “Самурай” бонд, төмөр замын хэргүүдийг шалгах ёстой байгууллага яагаад энэ талаар мэдээлэл өгөхгүй ганцхан хүн рүү дайрав. АТГ үнэхээр М.Энхболдын хувийн байгууллага болсон уугэдгийг хэн хүнгүй тунгааж буй биз.

 

 

 

 


Б.Болд

 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.