Мисс Ц.Аззаяа: Миссийн тэмцээнд чинь жоохон охидууд л ордог ш дээ

2018/11/30
Share |
Хүмүүс:
Мисс Ц.Аззаяа: Миссийн тэмцээнд чинь жоохон охидууд л ордог ш дээ

Ази болон Евразийн гоо бүсгүй шалгаруулах "Miss Asia 2018" тэмцээний алтан титмийн эзнээр Монголын мисс, жүжигчин Ц.Аззаяа шалгарсан. Анх удаа Азийн миссийн алтан титмийг эх орондоо авчирсан тэрээр англи хэлний мэдлэг тааруугаасаа болон нэг хэсэг олны хэл амны бай болоод байсан миссүүдээ өмөөрөн "Би охидуудыгаа өмөөрмөөр санагдаад байдаг юм. Ер нь миссийн тэмцээнд чинь жоохон охидууд л ордог ш дээ. Нас нь 18-25 хүртэлх  насных байдаг байхгүй юу. Тэгэхээр жоохон ш дээ, яг ид сурч байгаа насан дээрээ байгаа. Тэгээд тайзан дээр маш их сандардаг. Би өөрөө ч маш их сандардаг болохоор мэдэж байна. Англи хэлний хувьд яг үнэндээ бол Монголчууд л заавал Англи хэлтэй байх ёстой, бүр Англи хэлний багшийн төвшинд байх ёстой юм шиг хардаг. Яг үнэндээ бол шаардлагагүй байдаг. Бүр том тэмцээнүүдэд түрүүлж байгаа мисс нь ч гэсэн огт Англи хэлгүй орчуулагч аваад явж байгаа тохиолдол ч байдаг. Гэхдээ мэдээж англи хэлтэй байх юм бол сайн, өөрийгөө зөв сайн илэрхийлж чадна. Давуу тал болтлоо англи хэлтэй байвал мэдээж сайн. Гэхдээ англи хэл бага байлаа гээд буруудах зүйл бас нэг их байхгүй" хэмээжээ. 

Харин тэрээр унаган Орос хэлтэй бөгөөд үүнээсээ ч дутахгүй Англи хэлтэй нэгэн гэнэ лээ. Одоо 23 настай тэрээр 25 хүртлээ миссийн тэмцээнд оролцох зорилготой байгаа бөгөөд үүнээс хойш мэргэжлээрээ ажиллах ажээ. СУИС-ын мюзиклийн ангийг дүүргэсэн тэрбээр жүжигчин, бүжигчин, дуулаачийн хос мэргэжил эзэмшсэн нэгэн бөгөөд урлагийн авьяасаа ээж МУГЖ Д.Ширмэнтуяагаасаа өвлөн авчээ. 

 

Image may contain: 1 person, smiling, standing and wedding

 

Image may contain: 10 people, people smiling, people standing and weddingп

 

Image may contain: 1 person, outdoor

 

Image may contain: 1 person, standing and outdoor

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

 

 

 



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin Za Yostoi shaah yumaa.TER CHAMUNCHULUUN CHIN HOID EMEE NIMEDEE KKK
IP:178.72.69.95  2018-11-30 10:17:39
20neleen garsan l baimaar yum Saihan nasaa darah yumaa.Neleen olon jiliin umnu l temtseend orj baisan.Yasan yavdaggui nas ve
IP:122.201.22.139  2018-11-30 10:51:40
зочин сайхан охин байна дэлхийн миссд оролцож ялалт авчрахыг хүсье
IP:139.5.217.161  2018-11-30 11:26:56
shaana biz ene lav guch hurch bgaa namaig joohon dund surguuliin huuhed bhad l missin temtseen, dotuur huvtsasnii reklam ntert toglool oyutan geed yvj bsan shd ,odoo getel nadtai chatsuu bolchihson yvj bh ymaa . yasan yvdaggui nas vee
IP:66.181.189.241  2018-11-30 11:35:34
sd ene ohin ih saihan busgui baidag ium bainalee. saihan torno gedeg chin amnii hishig, huwi zaya baihgui iu,
IP:202.179.31.23  2018-11-30 11:44:00
eegii Saihan ohin baina
IP:64.119.16.213  2018-11-30 11:51:27
э сайхан охин байна. амжилт хүсье
IP:139.5.216.188  2018-11-30 15:19:39
Одноо- театр МАГАДГҮЙ. МӨН МИСС МОЛЕЛИУД БҮГД БИЕЭ ҮНЭЛЭГЧ ЯНХАН ГЭДЭГ БАС ҮНЭН.
IP:103.57.92.147  2018-12-01 22:54:41
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.