Константин Гецати: Би хоёр дахь амьдралаа олон хүнээс нуусан

2018/11/30
Share |
Хүмүүс:
Константин Гецати: Би хоёр дахь амьдралаа олон хүнээс нуусан

Бидний сайн мэдэх "Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн 18-р улирлын тулаан 2017 оны 12-р сард дууссан. Тус тулааны ялагчаар шалгарсан Аланы зөнч Константин Гецати үзэгчдээс хамгийн их санал авсан зөн билэгтнээр тодорсон бөгөөд тулааны дараа түүнд бусадтай харилцах нь тун ч хялбар болсон гэнэ. 

Тэрээр гурван настайгаасаа эхлэн эмч болно хэмээн ярьдаг хүүхэд байжээ. Харин түүний эцэг эх түүнийг 1 настайдаа л мэргэжлээ сонгочихсон хэмээдэг байна. 6 настайдаа хүндээр өвчлөн үхэлтэй нүүр тулгарч комд хүртэл орж байсан тэрээр хүнд өвчнөөс ангижирсны дараагаас эхлэн элдэв төрлийн дуу хоолой сонсох болсон ажээ. Өсөж том болохын хэрээр өөрт нь юу тохиолдож буйг ойлгосон тэрээр Аланы алдарт зөнчдийн үргэлжлэл болох замыг эргэлт буцалтгүй сонгосон байна. 

 

Image result for Константин Гецати


Тулааны сүүлийн шатанд түүний танил найз нөхдийн зүгээс заавал түрүүлээрэй гэх шахалтыг үзүүлж эхэлсэн нь зөн билэгтнийг багагүй дарамтад оруулсан аж. Энэ тухайгаа тэрээр "Төслийн олон сая үзэгч ямар хариу гаргахыг урьдаас таамаглах боломжгүй. Ялалт зөвхөн чинийх гэх мэт хандлага хүмүүсийн зүгээс ихээр ирүүлж байсан нь намайг тайван бус болгож байлаа. Түрүүлэх эсэх нь эргэлзээтэй байсан учраас. Харин зүрхнийхээ гүнд би ялалт минийх гэдгийг мэдэрч байсан. Тархи зүрх хоёр зөрчилдсөн гэх үү дээ" хэмээжээ.  

 

Related image


Харин тэрээр хамгийн хэцүү сорилыг үхэгсэдтэй холбоотой сорилууд байсан хэмээн хэлсэн байх бөгөөд "Үхэгсдийн ард үлдсэн хүмүүс хэдийгээр амьд байгаа ч гэсэн үхэгсдээс ч илүү үхмэл байдалтай байдаг" хэмээн тайлбарласан байна. 

 

Image result for Константин Гецати


Тулааны үнэнч үзэгчид түүнийг оролцогч Соня Егороватай холбон гайхалтай хос хэмээж байсан ч тэрээр үүнийг үгүйсгэсэн байна. Тэд ердөө сайн найзууд бөгөөд Константин Гецати хэдийнээ өөрийн заяаны ханийг тольдон харсан аж.

 

Image result for Константин Гецати

 

Түүний эхнэр өөрийг нь хэдийнээ мэддэг болсон боловч Костя түүнтэйгээ өнөөг хүртэл таараагүй байгаа гэнэ. Нэг л өдөр хувь заяа нийлэн амьдралд нь орж ирэх заяаны ханиа үнэнчээр хүлээж суугаа тэрээр үзэгчдээс хувийн амьдралаа тулааны үед ихэд нууцалж байсан аж. Энэ тухайгаа тэрээр "Зөн билгийн тулаан миний хувьд бүх зүйл минь болж би түүнийг нэгдүгээрт тавьж эхэлсэн. Харин би хоёр дахь амьдралаа олон хүнээс нууцалсан. Миний эргэн тойрон дахь хүмүүсийг олон нийт гомдоож эхлэхвий гэхээс айсандаа тэднээс түр холбоогоо тасалсан. Төсөл урт хугацаанд үргэлжилдэг учир түүнд бүх анхаарлаа хандуулж эхэлсэн. Эцэст нь би гэр бүлийнхээ хайртай хүмүүсийнхээ бахархал нь болж чадсан. Гэсэн ч би тэднийгээ дэлхий даяар зарлахгүй" хэмээсэн байна. Тулааны дараа тэрээр хоёр сар гаруй сүнсний ертөнцөөс хол байж энергиэ нөхөн унтаж амрах, зугаалахад цаг зарцуулсан бөгөөд одоогоор тус тулааны шилдэг оролцогчдын нэг Виктория Райдостай хамтран "Зөн билгийн мөрдлөг" нэвтрүүлэгт оролцож байгаа ажээ. 

 

Image result for Константин Гецати виктория райдос

 

Соня егорова и Константин Гецати

 

Все экстрасенсы 18 сезон

 


 

Константин Гецати в спортзале

 


 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
IRGEN ene chine baga ystan biz deeee.
IP:203.91.115.39  2018-11-30 14:20:24
д Үнэхээр мундаг байсан гайхалтайзалуу
IP:66.181.176.189  2018-12-03 16:53:14
Jorlongiin tseverlegchiin ohin gedgee medej av! Sumyagaraviin ohin jorlongiin tseverlegchiin ohin. 8-9- r angidaa surguulias huugddug. Umhii jorlongiin tseverlegch gej duudval zohino. Gertee iljireed 16-35= 20 jil bolj baina.
IP:202.126.89.164  2018-12-04 12:33:33
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.