Ц.Нямдорж: Ц.Элбэгдорж хуулийн байгууллагыг улс төрийн зодооны хэрэгсэл болгосны гор гарч байна

2018/11/30
Share |
Хүмүүс:
Ц.Нямдорж: Ц.Элбэгдорж хуулийн байгууллагыг улс төрийн зодооны хэрэгсэл болгосны гор гарч байна

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх гэж байна. Яг одоо хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгээ хэзээ ч битгий мартаарай гэж хэлсэн. Харамсалтай нь эс тоолоо. Харамсалтай санагдаж байна. Өнөөдөр энэ МАН-ын асуудал биш. Монголын төр ямар байдалд хүрснийг, бизнес сүлжээ Монголын төрийг яаж ялзруулсны гор гарч байна. Ц.Элбэгдорж гэж хүн хууль хяналтын байгууллагыг улс төрийн тоглоомын зодооны хэрэгсэл болгосны гор нь одоо гарч байгаа юм. У.Хүрэлсүхийн Засгийн газар эхнийх нь биш. Н.Алтанхуягийн Засгийн газрыг гэр бүлийнхэн ойр тойрныхныг нь оролдсоор байгаад унагасан. Ил болон далд хэлбэрээр хуулийн байгууллага энэ бохир тоглоомд маш их оролцож байгаа. Би бүгдийг нь хараад л байгаа. Цагдааг харин би байгаа цагтаа энэ заваан юманд чинь хэзээ ч оролцуулахгүй. Уржигдар АТГ-ын дэд дарга, хэлтсийн дарга нь Төрийн ордны хойд хаалгаар орж ирж байсан. Аюулгүй байдлын байнгын хороонд мэдээлэл хийнэ гэчихсэн. Ингэж болдог юм уу О.Содбилэг ээ? Ингэж л хуулийн байгууллагыг зодуурын хэрэгсэл болгож, түүгээр дамжиж яаж эхэлснийг, хэн үүрэг өгснийг, ямар тавилттай явж байгааг би бүгдийг нь мэдэж байгаа. Энэ асуудлын дараагаар ҮАБЗ-ийн гурван гишүүн уулз. Та нарыг төрийг тайван байлга гэснээс төрийг бусниул гэж томилоогүй" гэв.



Н.Туяа

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Новш Бусниулаад бх юу бхав дээ малын хөгшин төгцөг минь 20жил гишүүн сайд бгаад юу гийгүүлсэн мал вэ чи одоо зайл
IP:49.161.85.115  2018-11-30 16:54:23
Новш2 Төрийг тайван байлга гэчижээ хүүр чинь
IP:49.161.85.115  2018-11-30 16:55:13
Zochin Ene Hurelsuh Nyamdorj guai 2 hamtarch ajillaj chaddag bol amidral mon oor bolno doo..
IP:150.129.140.66  2018-11-30 21:20:12
Dulguun Altankhuyag bol uneheer shudraga bus hongiliin esreg zogsoj, eh oron ard tumniihee erh ashigiig nen terguund tavisandaa uuruu bolon oir toirnii humuus ni hohirch uldsen. Mongoliin tur zutgesen hundee haltai. Odoo Elbegdorj S.Erdene, Erdenebat Saikhanbileg Bayrtsogt, Bayr Nomtoibayar geh nuhduudiig barij horih tsag negentei irjeeeee
IP:64.119.21.184  2018-12-01 01:05:36
Монгол Хүрэлсүх Нямдорж нарт амжилт хүсье монгол улс маш сайхан болох болтугай
IP:202.126.88.40  2018-12-01 08:55:32
aa hoorhii Elbegdorj mini Chi mini TENEG bn daa. Uul chi mini ATG bguulaad Ardchilalsan huvisgal hiigeed mundag bsan. Minii bodoloor chi bol HUVISGALCH KHUN uym bn!!!!!!!!!! GEHDEE CHI HEZEE CH TOR TUSHILTSEH HUN BISH!!!!!! CHI TORYN HUTGUUR BOLJEE!!!
IP:202.179.31.112  2018-12-04 13:06:36
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.