”Агаарын бохирдол” дэлхийн хамгийн том ”алуурчин” болжээ

2018/11/30
Share |
Хүмүүс:
”Агаарын бохирдол” дэлхийн хамгийн том ”алуурчин” болжээ

Монголчууд бидний хорт утаанд дарлуулж өвчиндөө шаналдаг цаг хэдийнээ эхлээд буй билээ. Жил бүр утааны эсрэг их хэмжээний мөнгө төсөвлөдөг ч гэлээ үр дүнтэй ажил хийгдэхгүй байгаа нь шүүмжлэл дагуулсаар буй. Харин Дэлхийн банкны саяхан хийсэн судалгаагаар хүн төрөлхтөнд "Агаарын бохирдол" хамгийн ихээр заналхийлж буйг тогтоосон байх бөгөөд түүнийг "Дэлхийн хамгийн том алуурчин" хэмээн өнгөрөгч Даваа гарагт зарлажээ. 

 

Image may contain: skyscraper, text and outdoor


Агаарын бохирдол үүсгэж буй олон төрлийн хүчин зүйл байдаг бөгөөд эдгээр нь дэлхийн хүн амын наслалтыг дунджаар 1,8 жилээр багасгаж байна гэсэн судалгааг тэд гаргасан байх бөгөөд энэ нь дэлхий нийтийн дунд тархаад буй ХДХВ/ ДОХ-ын халдвараас ч илүү аюул дагуулж буйг дурджээ. 

 


Хүн амын тоогоороо дэлхийд тэргүүлэгч орны нэг болох Энэтхэг улс агаарын бохирдол ихтэй улсын тоонд орох бөгөөд тус улсын иргэдийн дундаж наслалт 11 хүртэлх жилээр буурах аюул нүүрлээд буй ажээ. Агаарын бохирдол Өмнөд Азийн орнуудад ихээр үүссэн байх бөгөөд  Хятад болон Индонез улсын иргэдийн дундаж наслалт 5-7 хүртэлх жилээр буурах төлөвтэй байгаа аж. Харин агаарын бохирдол багатай улс орны иргэдийн дундаж наслалт жилээс жилд нэмэгдсээр. 

Агаарын бохирдол нь архидалт, тамхидалт, зам тээврийн осол, ХДХВ/ ДОХ, хорт хавдар зэргээс ч илүү хүний амь насанд аюул учруулж буй нь нэгэнт тодорхой болсон бөгөөд манай улсын хувьд эдгээр эрсдэлт хүчин зүйлс бүгд иргэдийн амь насанд заналхийлсээр. Гэсэн ч манай улс үүнд дорвитой анхаарал хандуулж ажиллахгүй байгаагийн улмаас "Дэлхийн номер нэг алуурчин" манай улсад нутагшиж жил бүр дайн тулаантай улс оронтой тэнцэхүйц хэмжээний бага насны хүүхдүүд хорвоог орхиж үлдсэн иргэдийн дундаж наслалт ийнхүү багассаар буй нь тун ч эмгэнэлтэй. 

 

Image result for агаарын бохирдол

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.