Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ЗАСГИЙН ГАЗАР бүрэн эрхтэйгээ үлдлээ

2018/11/30
Share |
Хүмүүс:
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ЗАСГИЙН ГАЗАР бүрэн эрхтэйгээ үлдлээ

УИХ-ын нэр бүхий 27 гишүүний өргөн барьсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг өнөөдөр /2018.11.30/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар бүтэн өдөр хэлэлцэж, дөнгөж сая өндөрлөлөө. Хуралдаанд оролцох ёстой 75 гишүүнээс 73 нь оролцож, тэдний 53 нь байр сууриа илэрхийллээ. Улмаар Засийн газрын огцруулахыг дэмжье гэдгээр санал хураалт явуулахад гишүүдийн цөөнх буюу 45.2 хувийн саналаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүрэн эрхтэйгээ үлдэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхээр боллоо.

Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар санал хураахаас өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Энэ парламентад суугаа зарим хүнд хариуцлага хүлээнэ. Засгийн газрыг огцруулах асуудалд 27 хүн гарын үсэг зурсан. Гэхдээ энэ 27 хүнийг бүгдээрээ буруутай биш байх гэж бодож байна. Цаашид хууль, хяналтын байгууллага бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулахад маш их анхаарч ажиллах ёстой гэдгийг ойлголоо. Хуулийн байгууллагыг улс төрийн байгууллага болгодог хүмүүс байна. Хуулийн байгууллагыг шахна, дарамтална. Эцэст нь өөрсдөдөө уусгаж авна. Ингээд хуулийн байгууллага улс төрийн ажил хийдэг, улс төрийн зэвсэг болж хувирсан. Тиймээс хууль хүчний байгууллага хамгийн шударга ажиллах ёстой. Ингэж байж нийгэмд шударга ёс тогтоно. Томоохон хэргүүд байна. Энэ хэргүүдийн ард хамтдаа гарах ёстой. Буруутай этгээдэд нь хариуцлага тооцох ёстой. Улсын өмчийг хулгайлж авсан нөхдөөс Монголын төр мөнгөө буцааж авах ёстой. Засгийн газар тогтсон ч, эс тогтсон ч нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хатуу тэмцэнэ. Нам дамжсан бүлэг намайг худалдаж авна гэвэл худлаа, намайг худалдаж авна гэвэл бүр худлаа шүү" хэмээн байр сууриа илэрхийллээ.

 


 

 

 

 

 

Б.ЭРХЭС

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
болд ЭНЭ ӨӨРӨӨ ТИЙМ ЦЭВЭР ХҮН МӨНҮҮ????
IP:103.57.92.147  2018-12-01 22:51:06
Zfwxyfpg , http://vkmonline.com/blogs/pos t/1370303 signs_of_lust_in_a_woman, http://vkmonline.com/blogs/pos t/1370579 how_do_i_see_my_amazon_subscri ptions, http://vkmonline.com/blogs/pos t/1370835 kiev_dating,
IP:37.9.41.55  2018-12-17 22:35:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.