Бүжигчин Төөгөө: Гурван охин маань шагайгаа эвгүй болгосон

2018/12/03
Share |
Хүмүүс:
Бүжигчин Төөгөө: Гурван охин маань шагайгаа эвгүй болгосон

"Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлгийн гуравдугаар нэвтрүүлгийн хагас шигшээ шатны үзүүлбэрүүд үзэгчдэд хүрч буй билээ. Энэ удаагийн шоунд чадварлаг олон ч бүжгийн  хамтлаг оролцсон бөгөөд "Гудамжны бүжигчин" хэмээх тодотголтой Төөгөөгийн "116" хамтлаг тус шоунд хүчээ сорьсон. Эхний шатанд орон зайн мэдрэмжээ гайхуулсан залуус хагас шигшээ шатанд Монголын бүжгийн урлагийг шинэ шатанд гаргах "Industry style" бүжгийн үзүүлбэр үзүүлсэн ч харамсалтай нь шилдэгт багтаж чадаагүй. Хамтлагийнхан чухам яагаад энэ төрлийн бүжгийн үзүүлбэр үзүүлэх болсон тухай хамтлагийн ахлагч Төөгөө "Яагаад industry style-ийг бид энэ тайзан дээр хийх болсон бэ гэхээр энэ стайл Монголд орж ирж байж Монголын шоу бизнес бүжигтэй, тайзны орчин үеийн хэв маягийн найруулгатай болж ирнэ гэсэн үг. Бид нар барууны хүмүүсийг үзээд ийм байх ёстой, ийм л байдаг гэж боддог. Монгол маань тийм байх ёстой гэдгийг мэддэг ч яаж гэдгийг нь мэддэггүй. "Industry Style" гэдэг нь тайзыг эзэгнэсэн том том хөдөлгөөнтэй, шоу бүжгүүд орж ирэх ёстой. Энэ орж ирснээр Монголын урлагт хүч өгнө. Тэгж байж бид нар дэлхийн хэмжээнд К-поп, Ж-поптой, Европын дуучидтай адилхан хэмжээний үзүүлбэр үзүүлж чаддаг болно. Үүнийгээ дагаад дуучид хүртэл бүжиглэж чаддаг болно. 

 

Image may contain: 12 people, people smiling, people standing and text


Тайзан дээр бид нар бараг 5,6 удаа хувцсаа задалсанОхидууд маань өндөр өсгийт дээр бүжиглэж байгаа учир гурван охин маань шагайгаа аягүй эвгүй болгосон. Та хэд маань үзэж байгаа болохоор бараг мэдэхгүй байж магадгүй. Тайз нь өөрөө зууралттай тайз. Гулгалт хийж болдоггүй. Гялгар харагдуулахын тулд тийм зүйлээр бүрчихсэн байгаа. Бид нарт хүндрэлтэй юмнууд аягүй их гарсан. Гэхдээ гол нь тэрийг мэдэгдүүлэхгүй хэмжээнд тэрийг аягүй амархан хийчхэж байгаа юм шиг харагдуулах хэрэгтэй" хэмээсэн байна. 

 

Image may contain: 12 people, people smiling


Тэрээр 2015 онд тус шоунд ганцаарчилсан бүжгийн төрлөөр оролцож байсан бөгөөд харамсалтай нь мөн л хагас шигшээ шатнаас хасагдаж байсан бөгөөд үүний дараагаар Холливүүдэд хөл тавьж чадсан нэгэн. Энэ удаад тэрээр өөрийн бүжигчдээ тус шоунд бэлдэн оролцуулсан ч ийнхүү хасагдсан хэдий ч шүүгчид тэднийг дэлхийд гарах боломжтой хэмээн дүгнэсэн юм. 

 

Image result for саруултөгс авьяаслаг монголчууд


 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Ataarhuu mongol Ehnii shatnii uzuulber ni sain bsnuu sain baisan Gehdee hagas shigsheed iluu ihiig huleej baisan. Hudulguun ni sain jigdreegui bsn delhiin hemjeend garah gej baigaa bol ydaj hemjeend ni hureh heregtei sh dee. Neg l ih delhiid garna gesen humuus bujig chin sain baiwal ayandaa delhiid tanigdana shdee delhii uuruu dayarshij baina.
IP:122.201.24.10  2018-12-03 10:58:24
zochin uchigdur chi iluu bsan yumaa chamaig haraad zarim hun uurlaad 116 d sanal uguugui baihaa mal min
IP:122.201.24.49  2018-12-03 11:55:53
xxxx Uneheer goyo shuu, Tuuguu ni ch goyo hamtlag ni ch goyo. Daanch ataarhuu ulun garuud chadahgui blhooroo haagaad bna, icheechee ingej ulun zan gargahaasaa, yag unendee uneheer powerful, nice bna shdee ene bujgiin hamtlag !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!!!!!!!!111111
IP:216.99.154.181  2018-12-03 17:22:28
xxxx ene rokit bay gej neg yum baliar ataarhuu, bur uuriih ni usigi bosgotol bujiglej baihad dandaa t1tene, urd ni bas Tuuguud ataarhaad hasch bsan, archaagui muu eriin oroncog, zaluu humuus negnee demjeed tsaash hamt yavku
IP:216.99.154.181  2018-12-03 17:24:25
tt sagsuu yumnuud...beltgelee sain hiigeechee
IP:64.119.27.27  2018-12-04 13:12:12
Зочин Эднийг ямар бүжигчин гэх вэ дээ
IP:66.181.160.59  2018-12-07 12:11:00
Хулан Хүүe үнэхээр гоё бсан ш дэ.....хүмүүс ээ эeрэг байцгаахсан
IP:150.129.141.141  2018-12-07 23:05:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.