АН хоёр “ЭРДЭНЭ”-ээсээ салахгүй бол амиа хорлосонтой адил болох нь...

2018/12/03
Share |
Хүмүүс:
АН хоёр “ЭРДЭНЭ”-ээсээ салахгүй бол амиа хорлосонтой адил болох нь...

Улаан цэнхэр гэлтгүй улс төрийн зодоон үргэлжилж байгаа энэ үед иргэд олон нийт бүү хэл улстөрчид ч өөрсдөө дундаа төөрөлдчихсөн яваа нь МАНАН бүлэглэл танигдахгүй болтлоо эрлийзэж залуужсаны шинж. Энэ шинж тэмдэг саяхан болж өнгөрсөн Засгийн газрыг хөндөх, эс хөндөх тухай асуудал хэлэлцэх үеэр илэрч, улстөрчид төдийгүй ард түмэн ч цочирдон хүлээж авав. Аргагүй, өнөөдрийн нийгэм, эдийн засгийн таагүй нөхцөлд шударга ёсыг хэрэгжүүлэхийн төлөө хичээж ядан буй Засгийн газрыг унагаахаар улайрч байгаагийн цаана ямар нэгэн хувийн эрх ашиг байгааг олоод харчихлаа. 

Өнгөрөгч сонгуулиар МАН-аас цус сэлбэсэн хэдэн сайхан залуу УИХ-д орж ирлээ хэмээн ярьж байсан нь талаар болов. Яагаад гэхээр бүгд МАНАН-гийн залуу халаа эрлийз хурлийз гэдгээ харууллаа. Өөрсдийнхөө байгуулсан ялалтад үндэслэн байгуулсан Засгийн газраа унагаахаар дайрч, МАНАН-г дэмжиж байгаа нь үүнийг илтгэнэ. УИХ дахь сөрөг хүчинд эх орон, элгэн түмнээ гэсэн сэтгэлтэй гишүүд байгааг Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарын үйлдлээс харж болно. Гэтэл үндэстний эрх ашгийн төлөө явсан гурван гишүүнийг “бүлгийнхээ шийдвэрээс зөрсөн” хэмээн намаас хөөх болон нэрийг нь дэвшүүлэхгүй байх арга хэмжээ авчихсан нь “шударга ёс” юм гэнэ. Харин АН-ын гишүүд дэмжигчид МАНАН-гийн эрлийз хурлийз С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат хоёрыг “намын шинэчлэл, шударга ёс” хэмээн гарч ирчихээд МАНАН бүлэглэлийг дэмжиж байгааг буруушаав.

Үүнээс гадна МАНАН-гийн хоёр "эрлийз" Эрдэнэ өөрсдийн таалалд нийцээгүй хэнийг ч болов намаасаа хөөж байна. Тэр тусмаа шударга үнэний талд зогсож байгаа гишүүдээ ад шоо үзэж байгаа нь тэд өөрсдийнхөө дэмжлэгийг өдрөөс өдөрт устгаж байгаа хэрэг. Хоёр Эрдэнийн бодлого, үйл ажиллагаанаас харахад АН айсуй 2020 онд ялалт байгуулах нь бүү хэл есөн суудлаа ч хадгалж үлдэхэд бэрх боллоо. Өнөөдөр хоёр даргаасаа болоод АН-ын бүх лидерүүд нүүр буруулан нам, хөдөлгөөн байгуулахаар нэгдсэн. С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат хоёр  Ж.Батзандангүйгээр, Л.Болдгүйгээр, Р.Амаржаргалгүйгээр, Х.Тэмүүжингүйгээр, Л.Гантөмөргүйгээр хэн ч биш. Үүнийг удахгүй болох сонгууль харуулна.

Намын шинэчлэл, шударга ёс тогтооно хэмээн бурж байгаа С.Эрдэнийн хувьд 2008 оны сонгуулиар Баянгол дүүрэгт будилаан хутгасан, Нийгмийн даатгалын сангаас ихээхэн хэмжээний мөнгө завшсан хэргээр Ганц худагт морилж, яллуулаад байв. Гэтэл энэ үеэр буюу 2009 онд МАНАН-гийн нэрт төлөөлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноор ял завшсан. Тиймээс парламентийн үйл ажиллагаа жигдэрч, нэг жил гаруйн дараа УИХ-ын гишүүний тангараг өргөсөн зуугуул нөхөр. Харин Ц.Элбэгдорж С.Эрдэнийг МАНАН-тай худ ураг барилцуулан эрлийз нэгэн С.Эрдэнийг төрүүлсэн нь өдгөө ард түмнийхээ өөдөөс турхираад сууж байна. АН-ын даргаар сонгогдохын тулд мөнгө тараасан, бусдыг дарамталсан, өдгөө намын дарга болчихоод АН-ыг Баянгол дүүрэг шиг, “Шонхор” фракц шиг болгохоор улайрч байна. Өөрийнхөө гар хөл болсон Ц.Туваанжавыг АН-ын генсек болгохдоо Баянгол дүүргийн нэгэн ресторанд өөрсдийнхөө бүлэглэлийн хэдхэн хүний бүрэлдэхүүнтэй батламжлахаас эхлээд АН-ыг хувийн өмч шигээ санаж байгаа С.Эрдэнээс салах хэрэгтэйг хаа хаанаа ухаарчээ. Тиймээс АН-ын залуус даргыгаа МАНАН-гийн эрлийз гэдгийг мэдсэн даруйд намаасаа зайлуулах арга хэмжээг авч байгаа нь сайн хэрэг. Одоохон зайлуулахгүй бол АН хөрснөөс арчигдах замдаа нэгэнт шуударчихжээ.  

Тэгвэл МАНАН-д сөгдөж, МАНАН-г угжигчдын нэг Д.Эрдэнэбат гэгч ганцхан удаа Аж үйлдвэрийн сайдаар ажиллахдаа  өчнөөн хууль бус зүйл хийснийг цухасхан дурдая. Д.Эрдэнэбат өнөөдөр “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан сайд нар” хэмээн тунхаглаад байгаа болохоос биш өөрөө сайдаар ажиллах богино хугацаанд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас “Аж үйлдвэрийн цогцолбор” төрийн өмчит ХК-тай гэрээ байгуулж  тус компанид хүүгүй, барьцаагүй 1,800,000,000 төгрөгийн  зээл олгосон баримт бий. Энэ сангаас сонгууль болохоос зургаахан хоногийн өмнө “Локал менежмент” ХХК-д 600.0 сая, иргэн Н.Гүрбаатарт 200 сая, “Ё-Эс-Би” ХХК-д 500 сая нийт 1,3 тэрбум төгрөгийг олгосон бөгөөд дээрх компаниуд ямар нэгэн  сонгон  шалгаруулалтад  хамрагдаагүй баримт ч байгаа юм. Энэ баримтууд та бүхний гарт байгаа учраас АН-ынхан МАНАН-таад байгаа бүлгийнхээ даргыг шалгуулах хэрэгтэй.

Тэгвэл зөвхөн 2015 онд гэхэд “Само” компанид хоёр тэрбум , “Он энд офф” компанид нэг тэрбум , “Гэтженероус” компанид  988 сая төгрөг,  “Сити палас” компани  нэг тэрбум  40 сая гээд нийтдээ 5.02 тэрбумыг хөнгөлттэй нөхцөлөөр сангийн эргэн төлөлтөөс хууль зөрчин олгосон. Мөн “Топ шилэн хийц” компанид 350 сая, “Замбага трейд” эмнэлгийн өргөтгөлд 350 сая, “Бумконстракшн”-д 430 сая, “ВИДҮ” компанид хоёр тэрбум төгрөгийг тус тус олгосон.  

Гэтэл 2016 онд  “Глобал аппарел лимитед” компанид хоёр тэрбум, нийт 40 төсөлд хоёр тэрбумыг сонгон шалгаруулалтгүйгээр олгохоор шийдвэрлэснээс  “Буян од” компанид 987 тэрбум төгрөгийг өгсөн бол “Ораметалл” компанид 1.3 тэрбум төгрөг олгож, зөвхөн зээлийн эргэн төлөлтөөс 17 тэрбум 799 сая төгрөгийн зээлийг санхүүжүүлсний дийлэнх нь өөрийнх нь тойргоос байсан гэдэг.

Энэ мэт баримтуудыг өнөөдөр хэн нэгэн дэлгээгүй, АН-ын залуус тэднийг зайлуулж, намаа, төрөө цэвэрлэхийн тулд дэлгэж байгааг сайшаах хэрэгтэй. Хоёр Эрдэнийн хувьд өөрсдөө шударга ёс, намын шинэчлэл ярьчихаад цаагуураа болохоор МАНАН-г дэмжиж байгаа нь гишүүд дэмжигчид төдийгүй ард иргэдийн бухимдлыг төрүүлэх болов.

 

Image result for с.эрдэнэ эрдэнэбат

 

 


С.Баяр

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
No Miee, ene 2 tetgevertee ymuu erlegtee yvdah boloosoi,,
IP:49.0.218.110  2018-12-03 20:55:50
an ed nariig zailuulaach pizda gozgor tolgoilson muu ul khalzan sarmagchin tsudger erdene gekh met lalaruudiig
IP:183.177.98.182  2018-12-04 10:44:12
намчин эрдэнэбат ардчилсан намыг царай шигээ муухай харагдуулжийн зайлаад өгөөчээ
IP:203.91.115.43  2018-12-04 11:21:02
өббы Монголын эрдэнэсийг хулгайлж баяжсан Хоёр Эрдэнийг АРДЧИЛСАН НАМААС ХОЛДУУЛЖ АРД ТҮМНИЙГ ХӨРӨНГИЙГ НЬ ЛУЙВАРДУУЛАХЫГ ЗОГСОО. НИЙМИЙН ДААТГАЛЫН САН ХӨМРӨГ, БАЯНГОЛ ДДҮРГИЙН ГАЗРЫГ ШАЛГУУЛЖ ЭРДЭНЭЭР УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГИЙ6
IP:43.242.242.24  2018-12-04 11:42:12
абөабөа Энэ 2 Тэмүүжин Амаржаргал гээд шударга өөрөөс нь илүү хүмүүсийг дарж өөрсдөө намаа улсаа луйдардаж дууслаа. Яг царай шигмуухай дотортой шуналын тулам
IP:43.242.242.24  2018-12-04 11:48:01
Zoloo Erdeniig uuriig ni huuguuchee! Namaas ni tsulaisan gahai l haragdahiim! Hun bish naadah chin! Hamtragch naraa bainga daramtalj baidag! Uudgui! Zailuul! Tegeed hariutsalga toots
IP:94.234.35.197  2018-12-04 14:14:24
зочин алуурчид хужаа нар нүүрсчид монголын удирдана гэж юу байхав худлаа шударга дүр эсгэсэн новшууд үхэл ханхлуулсан новшнууд ойртсон бүхэн үхэх тавилантай явсан газраа дандаа хулгай, авилга идэж уухаас өөр чадах юм байдаг юм уу,,,АН одоо наад 2-оо хөөж явуул
IP:43.228.129.161  2018-12-04 17:13:15
зочин БООВ ТЭМҮҮЖИН ШУДАРГА БАЙЛАА ЮУ БАГШ БАЙХдаа 1 өөрөө сууцанд шал дээр унтах шахуу юм байсан одоо яаж баяжсаныг асуу тайлбарыг сонсье гэнэт баяжаад САЙН АХ БОЛСОН хүн шүү дээ монголын төрөөс хол байлга 2 ЭРДЭНЭТЭЙ ЦУГ явуул яг нэг тэрэгний 4 дугуй гэсэн үг
IP:43.228.129.161  2018-12-04 17:16:10
зочин БООВ ТЭМҮҮЖИН ШУДАРГА БАЙЛАА ЮУ БАГШ БАЙХдаа 1 өөрөө сууцанд шал дээр унтах шахуу юм байсан одоо яаж баяжсаныг асуу тайлбарыг сонсье гэнэт баяжаад САЙН АХ БОЛСОН хүн шүү дээ монголын төрөөс хол байлга 2 ЭРДЭНЭТЭЙ ЦУГ явуул яг нэг тэрэгний 4 дугуй гэсэн үг
IP:43.228.129.161  2018-12-04 17:17:11
Хүн Л.Болдын шийдвэрийг жирийн иргэн хэн боловч дэмжинэ. АН намын гурван дарга хэн болохоо тов тодорхой таниулчихлаа. Өөрсдийнхөө бөөлжсөн дээрээ хальтраад ичихдээ цариачилан гоншигнож эхэллээ. Поёд ушёл.
IP:202.21.106.122  2018-12-04 20:29:53
АН ХК Ардчилсан нам ХК компани нийт хувьцаа эзэмшигчдийн хурлаа яаралтай хийж ТУЗ-ѳѳ 100% ѳѳрчлѳѳчээ!!! Болохоо байлаа компани чинь дампуурлаа....
IP:202.126.89.171  2018-12-04 21:26:01
Иргэд АН н хөгшид цахим орчинд ямар мэдээлжл байгааг ерөөсөө мэдэхгүй эсвэл тийм дүрдээ иьгээд урьдны 20 жилийн өмнөх шиг бодоод дүрдээ итгээд яваад бнуу?!! Нэг л ойлгомжгүй зүйл бгаа одоо ертөнц тэр чигээрээ нээлттэй болоод мэдээлэлээ жирийн ардууд л бие биеоүүгээ түгээгээд л бгааг мэдэхийг хүсэхгүй бгаа нь илт харагдаж бна доо... Хамаатан садан нь хэлдэггүй юм гэхэд зөвлөхүүд нь ард түмний хагдлага ийм бнаа яах вээ даргаа гээд асуух чадал байхгүй бгаа нь эмгэнэлтэй хөөрхи дүрдээ итгэсэн зөнөгүүд
IP:202.9.42.162  2018-12-04 21:32:44
Үнэн Эрүүгийн хэрэгтэн намыг шинэчилэнэ гэж АНын гишүүд нь яаж бодож чадав аа.Эрүүгийн хэрэгтэн толгойлхоор чинь дээрмийн бүлэг л болно шүү дээ.Хэрэв АН цаашдаа оршин тогтнох хүсэлтэй бол эрүүгийн хэрэгтнүүдээ хөөж зайлуулах хэрэгтэй.Тэгж цэвэршээд цаашаа явсан дээр дээ.
IP:202.9.43.128  2018-12-05 10:00:23
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.