Д.Мурат амрагийн өмнө “хугарсан” ч эх орныхоо өмнө нугарсангүй

2018/12/03
Share |
Хүмүүс:
Д.Мурат амрагийн өмнө “хугарсан” ч эх орныхоо өмнө нугарсангүй

Улс төрчдийн ёсзүйн асуудалд сүүлийн үед олон нийт ихээхэн анхаарал хандуулж байгаа. Учир нь өнгөрөгч сонгуулийн өмнөөс эхлээд зарим улс төрчдийн талаар үнэн худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл гарах болсон.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Муратын “нууц амраг”-таа явуулсан гэх зураг зарим нэг шантааж хийгсдийн гарт орж улмаар Монголын бүх л хэвлэл түүнээс өөр сэдэвгүй шахам хэдэн сарыг ардаа өнгөрөөсөн. Гэвч Д.Муратын энэ үйлдэл ЖДҮ-чдийн идэж уусны дэргэд юу ч биш гэмээр байв. Эр хүнийхээ хувьд хөөрхий тэрбээр нэгэн эмэгтэйд татагдаж, дурлалдаа халуурахдаа "ичимдэг эрхтэн"-ээ гаргасан гэгдсэн тэр үйлдэл нь гэм нүглээ нууж, тэрбум тэрбумаар нь эхнэр хүүхэдтэйгээ идэж уусан зарим улс төрчдийн үйлдэлтэй харьцуулах зүйл биш ажээ.

Хувийн харилцааны алдаанаасаа болж элдэв нэр хоч авсан ч тэрбээр улс орны эрх ашгийн төлөө намын бодлогоо сөрж, Засгийн газрыг огцруулахгүй, тогтвортой ажиллах ёстой гэсэн байр суурийг хадгалж чадсан. Энэ үйлдлээрээ улс төрчийнхөө хувьд шударга ёсны талд зоригтой зогсож чаддагаа Д.Мурат баталсан юм. Эх орноо тэргүүн эгнээнд тавьсан түүний энэ үйлдлийг өөрийн намынх нь удирдлагууд харин буруутгаж сахилгын шийтгэл хүлээлгэн, нэр дэвших эрхийг нь дөрвөн жилээр хязгаарлаж орхив. Гэсэн ч тэрбээр шударга ёсны талд хэвээр үлдэж өөрийн адил шийтгэл амссан Л.Болд гишүүнтэй хамт намаасаа гарахаар шийдсэн яваа сураг дуулдаж байна.

Ингээд харахад Д.Мурат амраг сэтгэлийн харилцаанд барьц алдсан байж болох ч эх орон, шударга ёсныхоо талд бат зогсож, МАНАН-тай тэмцэж чадсан улс төрч гэдгээ нотолж байх шиг. Олон нийт ч түүнийг нэр хочоос нь салгах хэрэгтэй гэсэн байр суурийг сошиал орчинд илэрхийлж эхлээд байна.

Б.Гэрэл

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Garid Nuglee tsairuulah gsn uildel bailgui dee setguulch emegteig yalaa daa
IP:66.181.188.222  2018-12-03 19:33:12
хмэн за сс зүгээр л муулахаа болчиоч дээ. ямар магтаатах гэсэн юмуу. эх оронд минь хэрэгтэй кноп дарсан хасаг ш дээ. тэр хүүхэн шуухнууд ч лай байна аа
IP:103.212.119.121  2018-12-03 20:21:57
Зочин Тийм шүү. Зөв юм хийжээ Мурат гишүүн.
IP:66.181.187.243  2018-12-03 20:28:33
Зз Хүмүүс ч гэсэн яасан ч өчүүхэн байдгым дээ. Нэг муулахаараа бөөнөөрөө үхэж далд ортол нь муулаад нэг бол урдах нүгэл ч яамай байнаа гээд л нөгөө тйишээ магтаж гүйгээл. Ийм л болохоор ард түмнээр тоглох ийм амархан байгаам даа. Хүн бүр өөрийн гэсэн үзэл бодол дээрээ бат зогсомоор юим даа
IP:202.21.106.131  2018-12-03 22:08:11
boojgoi Boovhonmurat
IP:66.181.161.93  2018-12-03 23:40:29
Baibol Guldiichxeed gunzgii duraldag xog shuu ene.
IP:103.212.119.119  2018-12-03 23:42:29
Hen Ali hediin hen gedgee haruulsan amitan shdee
IP:66.181.181.12  2018-12-04 10:43:09
unen ЭР ХҮН.ЯАДГЫН АМРАГЫН ЯВДАЛ БАЙХ Л АСУУДАЛ. ЭР ХҮН ШИГ ЭХ ОРНЫХОО ТАЛД ЗОГСВОЛ ДАХИАД ДЭМЖИНЭЭ.
IP:139.5.216.102  2018-12-04 12:28:24
ER HUN!!! Bi Murattai gal ruu orson ch chadna!!!!!!!!!!! Murat aa!!! MONGOL ULS MANDAN BADRAG!!!!!!!!!!!!!!!!
IP:202.179.31.112  2018-12-04 12:57:56
Mongolchuud Murat zugeer Ulaanbaatar hotod ner devsh!!!! Chi garna shu!!!Naad Erdenee, Erdenebat 2 butehgui!!! Esbel namdaa baij bgaan namaa tseverle!!! Chi bol Mongolchuud-n hairyg tatsan shu!!!!!!!!!!!!!!!!!!
IP:202.179.31.112  2018-12-04 13:00:01
tomoo amjilt ahiad 1000 huuhen baisanch yahaw er hun azraga 2 her olniig huraasan n sain baidag
IP:203.91.115.43  2018-12-04 14:26:29
АН гишүүн Тэр Бахытгүл гэх эмэгтэй цагаан амьтан биш шүү дээ. Улс төрийн зорилгоор ашигласан болохоос. Мурат гишүүнд амжилт хүсье. Нутгийн олон чинь үүргэлж дэмждэг шүү
IP:66.181.160.67  2018-12-04 15:35:16
Айгүл Таньд амжилт хүсье! Та зөв шийдвэр гаргалаа. Эр хүний хувьд хүүхэн шуухан байх л асуудал. Гэхдээ олонд нэр хүндтэй хүмүүс явдлаа хянаж явах нь зүйтэй. Та бол Монгол улсынхаа хөгжлийн төлөө зүтгэж яваа мянга мянган Казах иргэдийн төлөөлөл билээ. Эх орныхоо төлөө!
IP:202.179.31.16  2018-12-04 18:09:34
Nymaa setgegdluud tataaxiimaa
IP:202.179.27.210  2018-12-04 20:22:44
hasag hasag hasagaa bodoj iin songolt hiisniig medehuu. hasag saidaa bodoj iim songolt hiij bgam. muu adgiin sanaatai hasguu
IP:66.181.184.62  2018-12-04 22:59:54
sara Mongolchuud unen oron garan setgetsiin emgegtei.icheesei bie bieneesee.
IP:218.98.33.173  2018-12-06 08:28:47
Irgen Boov Murataar AN duthgui.Zailj uzdee
IP:202.179.31.70  2018-12-06 09:50:28
ИРГЭН ЭХ ОРНОО БОДДОГ ЦОХИЛОХ ЗҮРХТЭЙ МУРАТАД БАЯР ХҮРГЭЕ! НАМЫН БҮЛГЭЭ ТАРТАЛ МАФИ- Д ҮЙЛЧИЛЖ БАЙГАА С.ЭРДЭНЭ, Д.БАТЭРДЭНЭ 2 - ООСОО АН САЛАХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ2 - Т АРД ТҮМНИЙ ЭРХ АШИГ ХАМААГҮЙ ЮМ БАЙНА. ЭНЭ УТГААРАА АН. 2020 ОНЫ СОНГУУЛД ҮХДЭЛ БОЛСОН
IP:66.181.176.52  2018-12-08 18:52:23
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.