Б.Жаргалсайхан ажилчдынхаа цалинг өгдөггүй гэв үү

2018/12/06
Share |
Хүмүүс:
Б.Жаргалсайхан ажилчдынхаа цалинг өгдөггүй гэв үү

1987 онд "Буян" компанийг үүсгэн байгуулж өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж буй Б.Жаргалсайханыг ажилчдынхаа цалинг өгдөггүй гэх шуугиан дэгдэх болсон. Харин тэрээр үүнд тайлбар хийжээ. Түүний эсрэг намынхны зүгээс гаргаж буй хар пиар хэмээн үзэж буйгаа тайлбарласан тэрээр "Компанидаа хүмүүсийг ажил хийлгэчхээд цалинг нь өгдөггүй, тэгээд л  морь нохой мэт ажиллуулдаг гээд энэ нэг явуургатай нөхөр нэг юм бичсэн байна л дээ чааваас. Энэ даалгавартай байхгүй юу даа.Ард нь Ардчилсан намынхнан сууж байгаа, тэгээд л бичүүлж байгаа. Өнөөдөр ер нь цалин авахгүйгээр хэн нэгэн нөхөр хэн нэгэн байгууллага юм уу аж ахуй нэгжид ажил хийж өгч харагдаач. Тэгж ажил хийх хүн бий юу өнөөдөр? байхгүй ш д. Цалин авахгүйгээр хүнд ажил хийж өгөх хүн байхгүй ээ, санаа зоволтгүй. Тийм болохоор манай компанийн ажилчид боломжийн хэмжээнд цалин цагаагаа авдаг юм. Тэр битгий хэл манай ажилчид өөрсдийн ажилчдын орон сууцтай. Тэр орон сууцанд би барьж оруулсан юм. Тэнд 200 гаруй өрх айл амьдардаг юм шүү. Намайг хоосон хий, ийм хэрэггүй юмаар доромжлох юм. Ер нь хүмүүст гэж хэлэхэд фэйсбүүкээр хүмүүс орж хэрэгтэй, хэрэггүй юм их бичдэг юм байна лээ, санаатайгаар. Тэр хүмүүсийг битгий тоогоорой. Тэр хүмүүсийн нэгдсэн журмаар блоклоно" хэмээсэн байна. 

 

Image result for б.жаргалсайхан ажилчдын орон сууц

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin ajilchdiin oron suuts n gal togoo tusdaa dajgui yum bnlee
IP:103.14.36.170  2018-12-06 16:08:54
Zul Bi bas neg udaa nzdtaiga ter ajilchdn bairand ni ochij uzsen ih tseverhen dulaahan gazar bsn. Jagaa ugdug bhaa hervee ugduggui bsn bol hen une gui gzr bgd bh ve dee ataarhaad iim hudlaa zuil bichdeg bh
IP:109.41.131.59  2018-12-07 00:49:57
Nomin Shudraga vnenii tuluu hun bolohoor tegej hunii hudulmur vnelehgui orhih hunnbish gej bi huwidaa boddog.
IP:103.212.117.34  2018-12-07 01:06:57
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.