М.Энхболд: УИХ-ын даргаас огцроход татгалзах зүйл байхгүй

2018/12/06
Share |
Хүмүүс:
М.Энхболд: УИХ-ын даргаас огцроход татгалзах зүйл байхгүй

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Б.Энх-Амгалан, Т.Аюурсайхан, Л.Болд нар УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа хүлээлгэж өгтөл чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй гэж мэдэгдээд байна. Тэд Төрийн ордонд, УИХ-ын чуулганы танхимын үүдэнд суулт хийж, Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж байгаа бөгөөд тэднийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа. 

Энэ үеэр тэрээр чуулганаас зугтан ганцаараа чуулганыг хаасан талаараа мөн 60 тэрбумын асуудлаар тайлбар хийлээ. М.Энхболд "Чуулган хуралдаж байх үед би цэцдийн өрөөнд байсан. Би 60 тэрбумын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийх талаар ямар нэгэн хааж боогдуулсан зүйл байхгүй. УИХ-ын даргын суудлаас огцрох тухай асуудлыг өргөн барьсан байсан. Үүнийг Үдсэн хуулийн цэц хэлэлцээд хариу гаргах байх. Хэрэв хууль зөрчсөн гэж үзээд огцруулах тухай шийдвэр гарвал татгалзах зүйл байхгүй. Энэ асуудлаа та бүхэн хуулийн дагуу өгөөч ээ гэж би хүсэж байна" хэмээлээ. 

 


 

Л.Оюун-Эрдэнэ: Надад нэг асуулт байна. 60 тэрбумын тэр бичлэгэнд та үнэхээр байгаагүй юм уу? Төрийн сүлдний өмнө хэлчих? Монголын ард түмний өмнө?Тэр үнэхээр эвлүүлэг юм уу? Тэр таны дуу хоолой биш үү? Прокурор АТГ 60 тэрбумыг бичлэг чинь эвлүүлэг гээд гаргаад ирсэн нь ямар учиртай юм бэ?

Би танд итгэхгүй байна. Дөрвөн гишүүний өмнө гарын үсэг хааччихсан юм бэ? Бид таныг огцруулах талаар гарын үсэг зуруулаад өгч байхад яагаад намайг огцруулах асуудал биш гэж буцаасан юм? Монголын ард иргэдийн өмнө худлаа яриад байгаа юм бэ? Та хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж байгаа нь үнэн ш дээ. Яагаад тантай холбоотой хэргүүд дээр очоод хаагдчихдаг юм бэ? Таны томилсон Энхжаргал гэж хүн яагаад ийм шийдвэр гаргадаг юм бэ? Таныг бид өөрөө саналаа өгөөд огцрохыг шаардаж байна. Тантай ажиллах итгэл үнэмшил бидэнд алга. Та өөрөө огцрох өргөдлөө өг. Нэг дэх өдөр хүртэл өргөдлөө өгөхгүй бол бид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ хэлчихье" хэмээн УИХ-ын даргын өрөөг орхин гарлаа

 


 

Ийнхүү тэдний уулзалт өндөрлөсөн бөгөөд нэр бүхий 4 гишүүн Үндсэн хуулийн цэцдийн хариуг хүлээлгүй өөрийн саналаар түүнийг огцрохыг шаардлаа. Үүнд М.Энхболд ямар нэгэн хариу өгөөгүй бөгөөд бүх зүйлийг хуулийн дагуу шийдэхийг анхааруулсан байна. Хэрэв Үндсэн хуулийн цэц түүнийг огцруулах үндэслэл байхгүй гэж үзвэл тэрээр суудалдаа үлдэх нь тодорхой болох бөгөөд үүнээс сэрэмжилсэн гишүүд түүнийг саналаараа огцрох хүсэлт гаргахыг шаардан ийнхүү суултаа үргэлжлүүлэх нь тодорхой боллоо.


 

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin Yadarsan uls tur hiih yumdaa ene 4
IP:66.181.160.109  2018-12-06 13:51:45
Dorj Undesen tsets ni Enhboldiinhoo tald uilchilne shdee! Oilgomjtoi! Enhbold tedniig daramtaldag yum chin! Batzandan, Ouyn-erdene nar min ee ta nar muhardah bii dee! Bolgoomjtoi! Elbeg huzuugui neg atiisan yim ard udirdaad bgaa yum shig baigaam
IP:94.234.37.210  2018-12-06 13:59:13
Хаян Хурлаа удирдахаасаа айгаад Цэцийн өрөөгөөр өөрийгөө хамгаалуулах хор найруулж явсан болж таарлаа л даа.
IP:202.9.44.141  2018-12-06 15:21:41
zocnin өөрсөндөө зориулсан хууль гаргуулчихаад тэрнийхээ далбаан дор яаж ч болно гэж бодож байгаа юм байхдаа.муур багш шиг бүгдийг нь барьж иднэ гэж бодож байгаа бол ҮГҮЙ гэе
IP:202.70.37.34  2018-12-06 16:27:14
Buduun ohintoigoo yvad ogochee Ene enkhbold uhej dald ordog boloosoi, ter buduun ohinoo daguulaad zailaachaa de,,,
IP:49.0.218.174  2018-12-06 16:40:24
Zochin Ogtsor ogtsor ene har Vher uls turd unu udaan noyolloo uls eh oron uudulj deeshilsen yum negch alga ulam bvr doroitloo. Huuliig guuli bolgoj duuslaa Enkhboldoo zvgeer ogtsor
IP:162.213.39.193  2018-12-06 17:17:27
Toroo Vxej dald oroosoixaanaas garth irsen gazriin muu gai ve.dald or chamaig yu gej xutsaa Ard tvmen tooxgvi noxoi xutsaa bn gej bodoxgvi chi bol aimshig xadnii mangaa
IP:217.114.161.18  2018-12-06 17:54:29
Zochin Ene zaluuchuud arai l uvaigui yum nomtoibayar oyunerdene 2 yag adilhan avir gargaj baina turd orj ireed hel amtai gesen shig baij bolomgui.
IP:59.153.114.78  2018-12-06 17:54:51
Зз Хууль сахих ёстой газар нь УИХ бишүү? Таалагдахгүй байна гээд огцоруулах уу? Яг л хууль зүйн үндэс нь юу байгаан тэрүүгээрээ л болгоочээ. Яг энэ Энхболд нь бас яг тийм үзэн ядуулахаар юу хийцийн? Хотын хэдэн газар уу? Ямар ч улсын ямар ч хот жил ирэх тусам л шигүү болж байшин барилга баригдаж байгаа биз дээ. Хөгжил юм чинь ямар ч хүн хотын дарга байсан энэ барилгууд баригдах л болно ш дээ. Харин улс орноо харийнхантай нийлж цөлмөж байгаа гаруудаа олоочээ. Оюука чи хүний нүд рүү ч эгцэлж харж чад
IP:202.21.106.131  2018-12-06 18:27:20
З Оюунэрдэнэ чи хүний нүд рүү ч эгцэлж харж чадахгүй дандаа доошоо хараад гөлтөгнөөд байдаг байсан байж саяхан л сонгуулиар амаа олохгүй магтаж явсан хүн лүүгээ миний нүд рүү хар гээд дайраад байхын. Яг л хятадын улаан хамгаалагч санаанд орсоон. Ёстой муухай. Өөр хүн тэгж болно. Чи л биш. Бараг гараасаа хөтлүүлж улс төрд хөл тавьчаад хамгийн муу хүнээр тодронгуут нь бусдаас чангаар орилоод байгаа чинь чиний хэн бэ гэдгийг харуулж байна. Хятад залуучууд л хөгшчүүдээ ингээд загнаад чичлээд байсныг
IP:202.21.106.131  2018-12-06 18:33:33
Zochin Оюунэрдэнэ гишүүн арай л эх захгүй байна. Та Их хурлын гишүүн хүн өөрөө жоохон ёс зүйтэй бмаар юм
IP:77.139.231.83  2018-12-07 00:14:57
Je Suuliin 2 hund shaatsgaa suguud min
IP:37.165.178.20  2018-12-07 03:56:30
Zochin Huuli zurchuugui l gh yum hamgiin adgii hulgaich n
IP:66.181.161.99  2018-12-07 12:12:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.