М.Энхболд “үхэх”-ээс нааш ОГЦРОХГҮЙ хэрэг үү?

2018/12/06
Share |
Хүмүүс:
М.Энхболд “үхэх”-ээс нааш ОГЦРОХГҮЙ хэрэг үү?

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрлуулах шаардлага идэвхжих болов. Хэрэв огцрохгүй бол чуулганыг гацаагаад зогсохгүй тэмцлийн хурцын хурц хэлбэрт шилжих болно гэдгээ УИХ-ын зарим гишүүд мэдэгдээд байна.

Үнэхээр төрийн албан тушаалыг зарах байдлаар 60 тэрбум төгрөг босгох асуудалд холбогдсон л бол УИХ-ын дарга байтугай нь суудлаасаа буух нь зүй ёсны хэрэг мэт. УИХ-ын гишүүд ч, ард түмэн ч үүнийг л хүсч байгаа. 

УИХ-ын даргыг огцруулах шаардлагаас харахад 60 тэрбумаас гадна өөр олон ч хууль бус үйлдэл байдаг бололтой юм. Товчхондоо Л.Оюун-Эрдэнэ гишүүний хэлсэнчлэн МАНАН бүлэглэлийн сүүлийн амь нь М.Энхболд болоод зогсохгүй УИХ-ын даргын албан тушаалыг энэхүү бүлэглэлээ хамгаалахад ашиглаж байна гэж гишүүд буруутгаж байгаа.

За буруутгах шалтгаан хэд ч байлаа гэсэн УИХ дарга огцрохыг хүсэхгүй байгаа нь илэрхий байна. Тэрбээр “60 тэрбумын асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг би хийлгэхгүй гээд байгаа юм байхгүй. Хэрэв хуульд нийцэж байгаа бол энэ асуудлаа УИХ-ын гишүүд санаачлаад хэлэлцүүлгээ хийж болно. Ер нь ч энэ асуудлаа нээлттэй яриад, хэн нь хэнээс мөнгө аваад ямар албан тушаалыг авчихсан гэдгээ олон түмэнд ил тод болгоод явах нь буруу биш” хэмээн хэлсэн.

Эндээс харахад 60 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдоод зогсохгүй бүр 60 тэрбум төгрөгийн схем хэрэгжсэн байлаа ч М.Энхболд огцрохгүй гэж гүрийх байдал ажиглагдаж байна. Яагаад гэвэл М.Энхболд дарга “Огцруулах тухай асуудлаа хуулийн дагуу л тавь, би хуулиа л мөрдөх болно” гэж байгаа. Ердөө л энэ.

Гэтэл бид УИХ-ынхаа даргад хэмээлшгүй эрх өгчихөж. УИХ-ын даргыг огцруулах талаар хуульд тавхан заалт оруулсан байдаг юм байна. УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт:

-Нас барсан,

-Өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан,

-Хүндээр өвчилсөний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан,

-Үндсэн Хуулийн Цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэснийг УИХ хүлээн авсан,

-Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдэх тогтоолоор батлагдсан бол УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь хуулийн хүрээнд огцруулж, чөлөөлж болно гэж заасан байдаг байна.

Энэхүү таван үндэслэлээс бусад зүйлээр УИХ-ын даргыг огцруулах асуудлыг ярих нь Монгол Улсын Үндсэн Хууль болон бусад хуулийг зөрчиж байгаа үйлдэл болох ажээ. М.Энхболд дарга аливаа асуудал хуулийн дагуу л хандах ёстой гээд байгаагийн учир энэ.

Тэгэхээр УИХ-ын дарга өөрөө өргөдлөө өгөхгүй гэдгээ хэлсэн. Бас одоохондоо өөр ажилд шилжих боломжгүй байгаа. Ерөнхийлөгч болох гэж үзсэнийг нь монголчууд дэмжээгүй. Ерөнхийлөгөөс өөр албан тушаалыг тоохгүй биз. Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол огцоно гэсэн заалт байна. Гэхдээ гэмт хэрэг үйлдсэнийг нь тогтоогдоно гэж найдаад хэрэггүй л болов уу. Учир нь АТГ-аас эхлээд хууль хяналтын байгууллагыг М.Энхболд дарга дураар удирддаг гэж УИХ-ын гишүүд хэлээд байгаа. Үндсэн хуулийн цэцийг хүлээгээд ч нэмэргүй талаар гишүүд хэлж байна. Тэгэхээр нас барсан болон хүндээр өвчилсөн тохиолдолд УИХ-ын даргаас огцрох боломж үлдэж байна. Гэтэл М.Энхболд дарга “Миний хувьд энэ ажлыг хийгээд явахад эрүүл мэндийн хувьд зөрчилдөөд байх ямар нэгэн зүйл байхгүй” гээд хэлчихсэн байдаг...

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Гурилтай шөл Төлбөртөй мэдээ
IP:66.181.188.123  2018-12-06 19:01:31
иргэн Махан бие нь эрүүл ч , тархи толгой нь гажаад, сэтгэц нь муудчаад бган бишүү. Энэ чинь эрүүл мэнд нь муу л гэж харагдаад бна.
IP:103.212.116.91  2018-12-07 09:24:09
TIIM. Unenii toloo uhees butsahgui ee. Harin gutgegchid bol aina l daa
IP:115.171.244.61  2018-12-07 12:51:00
zochin Үхэж үзээч ...
IP:202.126.89.173  2018-12-07 14:06:20
Кк Оюун Эрдэнээ тэгвэл Женко ахаасаа 260 сая долларын хэргийг нь асуучих. 60 тэрбум бол сонссон нь хэрэгтэн болдын бол 260 сая $ авсан нь яах уу
IP:202.21.106.131  2018-12-07 14:22:09
Үхэж далд ор Тонилоод өгөөч!
IP:64.119.22.38  2018-12-07 19:13:55
Zochin Ooroo sain duraaraa ogzordoo. Esvel shorond suuh gd bga ymu ?
IP:77.191.96.114  2018-12-08 03:03:39
зочин яасан үнэн бичээ вэ яг л ийм үйл явц харагдаад л байна даа
IP:59.153.87.193  2018-12-11 15:42:33
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.