Дипломат ажилтан тамхины наймааны хэрэгт холбогдлоо

2008/06/21
Share |
Хүмүүс:
Дипломат ажилтан тамхины наймааны хэрэгт холбогдлоо

Монгол улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны цэргийн атташе Л.Батцэнгэл хууль бус наймааны хэрэгт холбогдлоо. Л.Батцэнгэлийг энэ сарын 14-нөөс Бүгд найрамдах Польш улсын хил, гааль, хууль хяналтын байгууллагууд нэгэн зэрэг шалгаж эхэлсэн байна. Тэрээр энэ оны ээлжийн амралтаа авч Польш улсад зорчихдоо хууль бус наймааны хэрэгт холбогдсон аж. Тодруулбал, хууль бус тамхины наймааны хэрэгт оролцсон гэдгээр буруутгагдан шалгагдаж байгаа юм байна. Энэ талаар Польшийн хууль хяналтын байгууллагууд шалгаж буйгаа Монгол улсын Гадаад хэргийн яаманд мэдэгджээ.

Дашрамд дурдахад Л.Батцэнгэл нь 2006 оны наймдугаар сард Батлах хамгаалах яамнаас тус улс дахь цэргийн атташегаар ажиллах томилолт авчээ.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.