“Эрхэмсэг” хамтлаг бүжгийн соёлд ХУВЬСАЛ хийлээ

2018/12/07
Share |
Хүмүүс:
“Эрхэмсэг” хамтлаг бүжгийн соёлд ХУВЬСАЛ хийлээ

Биеийн хэлийг урлаг болгон, түүгээр дамжуулан үзэгчдийн сэтгэлийг сэрээнэ гэдэг гайхамшиг. Энэ мэдрэмжийг Үндэсний урлагийн их театрын дэргэдэх "Эрхэмсэг" бүжгийн хамтлагийн "Хувьсахуй" тоглолт үзэгчдэд өглөө.

"Corporate convention center"-т эрхэмсэг, авьяаслаг бүсгүйчүүд хэрхэн хувьсан өөрчлөгдөхийг харахаар ирсэн үзэгчид цаанаа л нэг сэтгэл нь хүртэл дэврүүн мэт санагдав. Гоо зүй, авьяас билэг нь хосолсон мэргэжлийн бүжигчин бүсгүйчүүд хөшиг нээгдэж, тоглолт эхэлсэн тэр мөчөөс эхлээд үзэгчдийг нэг ч хором уйдаасангүй. Анхаарал өөр юунд ч сатаарсангүй.

“Эрхэмсэг” хамтлаг долоон гишүүний бүрэлдэхүүнтэй хэдий ч энэ удаагийн тоглолтод таван бүжигчин оролцов. Бүжгийн дэглэлт, найруулгын 90-ээд хувийг хамтлагийн ахлагч С.Цэцгээ өөрөө найруулан, тавьжээ. 

 


 

 

Тоглолт хоёр хэсгээс бүрдэв. Эхний хэсэгт бүсгүйчүүд Европ хэв шинжийг түлхүү агуулсан дэглэлттэй бүжгийг тайзнаа амилууллаа. Үзэгчдийн сэтгэл, мэлмийг баясгасан тэдний уян налархай, эрхэмсэг байдлыг чимж жазз дуучин Наагий уран бүтээлээ өргөсөн нь сонирхолтой зохицол болжээ.

 

Image may contain: 2 people, people dancing, people on stage and night

 

Харин тоглолтын хоёрдугаар хэсэгт тэд Дорнын хэв шинжийг харуулсан бүжгийн үзүүлбэрүүдийг толилуулав. Энэ хэсэгт “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, "Хөсөгтөн" хамтлагийн хөөмийч В.Батзориг, бийтбоксчин Рей, “Этник” Зоригоо нар тэдний үзүүлбэрийг улам ч тодотгон,  эрч хүч нэмлээ. 

 

Image may contain: 2 people

 

"Эрхэмсэг” хамтлагийн тоглолтод үзэгчид бүгд сэтгэл хангалуун үлдсэн гэдэгт эргэлзэх зүйл алга. Тэдний заримтай нь уулзаж, тоглолт ямар сэтгэгдэл төрүүлснийг нь сонирхов.

 

 

БНН-ын дарга Б.Жаргалсайхан: С.Цэцгээг би эртнээс танина. Их авьяаслаг, сайн бүжиг дэглээч, мундаг эмэгтэй. Өнөөдрийн тоглолт их аятайхан уран бүтээл боллоо.

МУГЖ Л.Батжаргал: Өнөөдөр "Эрхэмсэг" хамтлагийн дөрөв дэх удаагийн тоглолтыг үзлээ. Сэтгэгдэл маш өндөр байлаа. Үнэхээр манай залуу бүжигчид өссөн байна, авьяас чадвар нь дээшилсэн байна. Ер нь бид бүгдийг дагуулж явахаар болсон байна гэдэг сэтгэгдэл төрлөө. "Хувьсахуй" тоглолтод оролцсон нийт уран бүтээлчдэдээ уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе. 

 

 

Бүжигчин Миринагийн ээж ГантуяаИх сайхан тоглолт боллоо. Манай охин Мирина "Эрхэмсэг" хамтлагт С.Цэцгээ багшийнхаа урилгаар орсон. Энэ тоглолтод оролцуулсан С.Цэцгээ багшид нь маш их баярлаж байна. Манай охин 2017 онд сургуулиа төгсч, энэ жилээс Монгол Улсын консервативт бүжгийн багш, дасгалжуулагчийн ангид суралцаж байгаа. Тайзан дээрээс охиноо хараад их бахархаж суулаа.

 

 

СУИС-ийн бүжгийн багш Хулан: Би өмнөх тоглолтуудыг нь ч үзэж байсан. Энэ удаагийн тоглолт бүр илүү өвөрмөц, шинэлэг боллоо. Бүрэлдэхүүний хувьд өөрчлөгдөж, залуу бүжигчид хуучин бүжигчидтэйгээ хамтран, хувьсан өөрчлөгдсөн сайхан тоглолт тавилаа. Бүжигчин хүн яаж өөрчлөгдөж болох вэ гэдгийг харуулсан сайн уран бүтээл боллоо. "Эрхэмсэг" бүжгийн хамтлагийн охидууддаа уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе. 

 

 

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Чинбат"Эрхэмсэг" хамтлагийнхаа бүх уран бүтээлчдэд баяр хүргэе. Миний хувьд энэ удаагийн тоглолтод "Хатадын мэлмий" уран бүтээлээрээ хамтарч ажиллалаа. С.Цэцгээ бид хоёрын хамтарч ажилласан хамгийн анхны уран бүтээл.

 

 

Бүжигчин Энхболорын авга ах Бямбадорж: Тоглолтын хувьд сэтгэгдэл маш өндөр байна. Дүүгээрээ их бахархлаа. Энхболор миний дүү Одгэрэлийн охин, ээж нь бас чуулгын бүжигчин байж байгаад тэтгэвэртээ суусан. Ээжийнхээ халааг авч, амжилттай сайхан уран бүтээл туурвиж байгаад их баяртай байна, маш их бахархаж байна. Чуулгын хамт олонд их баярлалаа. Залуу бүжигчдэдээ цаашдынх нь ажилд өндөр амжилт хүсье. Авьяас билгээ улам өндөр хөгжүүлж, ард олноо баясгаж яваарай.

 

Image may contain: 1 person, standing, night and sunglasses

 

Image may contain: 1 person, text

 

Image may contain: 1 person, closeup

 

Image may contain: 1 person, on stage and text

 

Image may contain: 1 person, on stage and text

 

Image may contain: 1 person, standing and outdoor

 

Image may contain: 5 people, people dancing and people on stage

 

Image may contain: 3 people, people smiling, people on stage

 

Image may contain: 1 person

 

Image may contain: 1 person, on stage and standing

 

Image may contain: 5 people, people standing and people dancing

 

Image may contain: 1 person, night

 

 

Image may contain: one or more people and night

 

Image may contain: one or more people, people on stage and text

 


 

 

Ж.Золжаргал


 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Үнэлгээ Бүжигчид мундаг, Зурагчин нь НОЙЛ
IP:202.9.43.115  2018-12-08 12:13:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.