”Top Line” хамтлаг: Хаашаа ч харсан Монгол хүн байгаа нь маш их таалагдсан

2018/12/07
Share |
Хүмүүс:
”Top Line” хамтлаг: Хаашаа ч харсан Монгол хүн байгаа нь маш их таалагдсан

Нэгэн үед залуусын сэтгэл зүрхийг булиглуулж, дурлал хайрынх нь гэрч болж байсан "Зүүдний дагина" дууг сэргээн дуулж олноос чамгүй өндөр үнэлгээ аваад буй хамтлаг бол ӨМӨЗО-ны "Top Line" хамтлаг. Тэд саяхан өөрсдийн анхны бие даасан уран бүтээлээ үзэгчдэд толилуулж Монголын хөгжмийн ертөнцөд удаан салхилаагүй шинэ салхийг мэдрүүлж чадсан. Үүний дараагаар хамтлагийн залуус олны анхаарлыг ихээр татах болж дараагийн уран бүтээлийг нь сонсохыг хүсэгчдийн тоог ихээр нэмэгдүүлсэн. 

 

Image may contain: 4 people, including Hohbiluu Buhbaatar, people standing


Хамтлаг 2017 оны 12-р сард Хөх хотноо албан ёсоор байгуулагдсан бөгөөд Өвөр Монголын Шилийн аймгаас гаралтай залуус тус хамтлагийг бүрдүүлдэг байна. Хамтлагийн ахлагчийг Хөхбилүү гэдэг. Тэрээр хамгийн анх Монголд 2015 онд ирж нэг жил гаруйн хугацаанд Мөнгөнсүх багшийнхаа удирдлага дор дуулах урлагт суралцаад буцсан байжээ. Үүний дараагаар Мөнгөнсүх ӨМӨЗО-д очиж залууст хичээл заан хамтлаг бүрдүүлсэн бөгөөд энэ цагаас эхлэн "Top Line" хамтлагаар овоглогдох болсон байна. 

 

Image may contain: one or more people, mountain, outdoor and nature

 

Хамтлагийн гишүүн Наранцогтыг тус хамтлагийн хамгийн сайхан инээмсэглэдэг залуугаар тодруулжээ. Монголд ирэхийг тэсэн ядан хүлээж байсан Наранцогт вагоноос буумагцаа хаа сайгүй Монгол хүн байгааг хараад ихэд баярласан гэнэ лээ. Бүгдтэй нь очоод гар барихыг хүссэнээ нуугаагүй тэрээр 1994 онд мэндэлсэн байна. 

 

Image may contain: 1 person, outdoor

 

Хамтлагийн гишүүн Сүрлэг хамгийн стиллэг залуугаар тодорсон байна. Түүнд Монгол үндэсний хоолнууд хамгийн ихээр таалагджээ. Хаана ч орсон амттай басхүү мах ихтэй хоол зооглох боломжтой хэмээсэн тэрээр 1996 онд Шилийн гол аймагт мэндэлжээ. 

 

Image may contain: 1 person, outdoor

 

Харин хамтлагийн хамгийн царайлаг бөгөөд нуруулаг залуугаар Бөхөөг нэрлэжээ. Тэрээр хамтлагийнхаа хамгийн залуу гишүүн. Мөн хамгийн сайн бүжигчин нь. 1997 онд Шилийн гол аймагт мэндэлсэн тэрээр мөн л хаашаа ч харсан Монголчууд байдагт хамгийн ихээр баярлаж байсан аж. 

 

Image may contain: 1 person

 

Хамтлагийн залуусыг Ар Монголд уран бүтээл туурвихыг багш, продюсер Мөнгөнсүх нь анх санал болгож байжээ. Сурагчиддаа үргэлжид Монгол дуу сонсгон дуулах урлагийн хичээл заадаг байсан нь залуусыг мөн энэ зүг татагдахад ихээхэн нөлөө үзүүлсэн байна. Цаашдаа Монголын топ хамтлагуудын тоонд багтах хүсэл эрмэлзэлтэй яваа залуус ойрын 2 жилийн дотор цомог гаргахаар төлөвлөжээ. Харин таван жилийн дараа гэхэд топ хамтлагуудын тоонд багтах хүсэлтэй байгаа залуусын их аянд өндөр амжилт хүсье. 


Image may contain: 3 people, ocean and text

 

Image may contain: 5 people, people smiling, people standing and night

 

 

Image may contain: 4 people, including Hohbiluu Buhbaatar, people standing, sky, outdoor and nature

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Даанч тийм байхаа их гоё цэвэрхэн хэллэгтэй байсын. Монгол багш зааж л дээ. Амжилт хүсье
IP:202.21.106.131  2018-12-07 16:28:31
irgen Saihan zaluus bn amjilt .
IP:202.9.43.83  2018-12-07 17:48:33
1 Энэ Бөхөөг нь гайгүй юм байх гэсэн ямар сонин далдага зураг авахуулдын бэ?
IP:112.72.11.117  2018-12-07 18:42:12
Хоовон Монголын орчин үеийн хамтлаг дуучдыг нам цохиод гараад ирэх хэрэгтэй. Бүр нэг үхширсэн, хуучирсан даавуу шиг болчихоод байгаа юм.
IP:202.9.43.115  2018-12-08 11:49:29
Selenge Dotuur huvtsasnii brand shig l sonsogdoj baina, G String?
IP:103.212.116.133  2018-12-08 14:33:58
О Хам лагын ахлагчын нэр нас нь бхгvй бгаа юм биш vv? Гоё хамтлаг шvv. Амжилт хvсье
IP:209.93.69.152  2018-12-09 08:40:34
Ядцан халтарууд Эхний дуу гоё болсоон аргагүй freezone ий дуу япон дуу юм чинь хоёрдахь нь онцгүй болсон гаднах төрх стиль имиж нь солонгос хамтлаг дуурайх гээд ядчихаж манай монгол хамтлаг crush bashийхан бол яг л дуурайж чадсан арай л халтар хамтлаг уу хүн дуурайх гээд бүүр ядцан
IP:122.201.31.239  2018-12-09 10:52:49
хэт даврагч тэр хужаадаа очиж дуул! 3хан сая хүн амтай ар халхын бяднуус өөрсдийн олон мянган хэрэгтэй хэрэггүй дуучинцруудаа яаая гэж бн та нарт монголд багтах орон зай байхгүй шүү. хацар гоо халх охидыг минь толгойг нъ эргүүлж бгаад авч суугаад үзээрэй. мань очоод алчна шүү та нарыг.
IP:103.212.118.227  2018-12-09 19:54:44
ок хужаа нар алсаас идэх төрийнхөө бодлогоор л ирж байгаа
IP:202.179.26.17  2018-12-10 14:57:06
Zochin Yu soliorood bnaa. Hujaa ch geh shig. Harvaas Mongol zaluus bhad. Iim surhii zaluusaa demjeed yavah setgel bhgui bid nar yanadaa. Saihna zaluus bna, manaid ireed evderchihgui bolch bolj l bna. Muu hun muu ulger duurialal ih bii shuu dee.
IP:73.246.178.99  2018-12-11 01:26:45
Teni Huhbiluu ni duunii ymar tsemtseend orj bailaa
IP:85.226.27.110  2018-12-11 06:29:46
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.