Өмгөөлөгч Р.Булгамааг ”Эрх чөлөөний одон”-гоор шагнажээ

2018/12/07
Share |
Хүмүүс:
Өмгөөлөгч Р.Булгамааг ”Эрх чөлөөний одон”-гоор шагнажээ

Нийгэм даяар цочрол үүсгэж бидний өнөөгийн байгаа байдлыг тод томруунаар харуулсан хэрэг бол 13 настай охин зочид буудалд бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан хэрэг байв. Мөн олон нийтийн сүлжээгээр хар тамхи, бэлгийн хүчирхийллийн хэргийн талаар мэдээлсэн  Г.Номуундарь охин нийгэмд багагүй цочрол үүсгээд байсан бөгөөд эдгээр хэрэг дээр өмгөөлөгч  Р.Булгамаа ажилласан. Ерөнхийлөгчийн зөвлөхийн үүрэг гүйцэтгэдэг тэрээр олон нийтийг энэ чигт анхаарлаа хандуулж холбогдох байгууллагын зүгээс үнэн зөв дүгнэлт гаргахад мэргэжлийн хүний үүднээс нөлөө үзүүлсэн бөгөөд түүнийг "Эрх чөлөөний одон"-гоор шагнажээ.


Image may contain: 4 people, people smiling, closeup


Монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, хүний эрхийн төлөө үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн түүнийг ийнхүү шагнасан байх бөгөөд тэрээр "Ийм эрхэм шагналыг гардан авлаа. Нэрийг минь дуудахад чихэндээ итгэхгүй ямар их балмагдав аа. Бараг 5 дуудууллаа. Сүүлд нь Ринзааны гээд дуудахаар нь сая итгэлээ. Гайхалтай хором гэж энэ агшинг хэлнэ дээ. Миний ард хамтдаа байсан бүсгүйчүүд, ээжүүддээ баярлалаа" хэмээсэн байна. 

 

No automatic alt text available.


Тэрээр одоогоор загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн амиа алдсан хэрэг дээр өмгөөлөл хийх хүсэлтэй байгаа ч харамсалтай нь өмнөх өмгөөлөгчид нь гэрээгээ шилжүүлэхгүй байгаагийн улмаас хэрэг  сунжрах хандлагатай байна. 


 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
d bayr hurgiyee
IP:66.181.176.133  2018-12-07 17:19:48
Амжилт Баяр хүргье! Ажилд нь бүр их амжилт хүсье! Одоо үед ийм шударга, зоригтой өмгөөлөгч цөөн ч гэсэн байгаа нь их юм даа.
IP:64.119.22.38  2018-12-07 19:11:16
Mgl Bulgamaa omgoologchoo bayr hurgie!mundag bn odoo Chamin -erdenii hergiig avaad unen zovoor shiidej ogooch uneheer setgel emterch bn ta tusalj chadna shdee guij bn tsag yvah tusam hunii ami uneguideh gd bn !
IP:139.5.219.86  2018-12-07 19:27:14
guilt Bulgamaa taliigaach Chamin-Erdenii hergiig umguulj uguuch.Eej ah nar ni shar mahtaigaa hataj duuslaa
IP:66.181.189.243  2018-12-07 20:46:11
Hi Bayr hurgii, iim mundag humuus olon bgasai,,,
IP:49.0.218.47  2018-12-07 21:43:25
Хаха Хүний зовлонгоор шоу хийгч
IP:66.181.185.210  2018-12-08 19:07:26
Ah Bayar hurgie. Mundag shuu. Ydarsan zobson tumendee tusalj, demjij ybaarai.
IP:66.181.165.216  2018-12-10 13:31:44
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.