Зүүн чих нь сонсголгүй болсон ч үзүүлбэрээ үзүүлсэн Beatbox Ray

2018/12/10
Share |
Хүмүүс:
Зүүн чих нь сонсголгүй болсон ч үзүүлбэрээ үзүүлсэн Beatbox Ray

"Mongol Hd" телевиз гурав дахь жилдээ зохион байгуулан үзэгчдэд хүргэж буй "Авьяаслаг Монголчууд" шоуны хагас шигшээ шатны хамгийн сүүлчийн үзүүлбэрүүд өчигдөр үзэгчдийн хүртээл болсон. Финалын шатанд оролцох эрхийг оролцогч Б.Жавхлантөгс, Н.Амаржин нар авсан бөгөөд "Алтан баззер"-ын эзэд харамсалтайгаар нэвтрүүлгийг орхилоо. 

Шүүгчдийн шатны шалгаруулалтад үзэгчид болон шүүгчдийг "Хөвсгөл"-д аваачин гайхамшгийг мэдрүүлж чадсан бийтбоксчин Рей энэ удаад үзэгчдийг "Далайн гүн"-рүү аялуулсан. Усан дотор үзүүлбэр үзүүлэх, тэр тусмаа бийтбокс хийнэ гэдэг багагүй зориг, мөн золиос шаардсан ажил байжээ. Учир нь тэрээр үзүүлбэрээ бэлдэж байх явцдаа зүүн чихээ гэмтээн сонсголгүй болсон гэнэ. Эмчилгээ нь бүрэн дуусаагүй байсан түүнийг эмч нар чихэндээ ус хүргэж болохгүйг сануулж байсан ч тэрээр үзэгчдийг "Далайн гүн"-рүү аялуулах  хүсэлдээ хөтлөгдөн үзүүлбэрээ үзүүлсэн нь энэ аж. 

Харамсалтай нь техникийн саатлаас үүдэн бэлдэж байсан үзүүлбэрээ бүрэн төгс үзэгчдэд хүргэж чадаагүй түүнийг олон нийт шилдэг найман оролцогчдын нэгд, тэр ч бүү хэл энэ удаагийн шоуны ялагчаар нэрлэж байсан цаг саяхан. Учир нь тэрээр орчин үеийн хөгжмийн урсгалыг Монголын үндэсний үнэт өв болох хөөмийтэй хослуулан цоо шинэ урсгал болох "Хөөмийбийт"-ийг бий болгосон бөгөөд усан дотор зургаан төрлийн дуу авиа гаргаж далайн гүн дэх мэдрэмжийг үзэгчдэд хүргэсэн байна. 

Хагас шигшээ шатны тоглолтын үеэр техникийн алдаа гарч зрителиэс үзэж байсан үзэгчид болон шүүгчдэд дуу нь тод сонсогдохгүй байсныг тус шоуг амьдаар нь үзэж байсан үзэгчид онцолсон байх бөгөөд арын дэлгэц дээр гарах ёстой байсан далайн амьтад ч мөн үзэгчдэд хүрч чадаагүй гэнэ. Тэрээр ийнхүү дэлхий дээр анх удаа усан дотор "Хөөмийбийт" хийсэн хүнээр тодорч түүх бүтээсэн ажээ. 

Ямартай ч бийтбоксчин Рейгийн хувьд тус шоунд зориулан бэлдсэн үзүүлбэрээ бүрэн төгс гаргаж чадаагүй улмаас нэвтрүүлэг дэх аялалаа энд хүрээд өндөрлүүлж байна. Дараагийн удаад үзэгчид түүний илүү өндөр төвшний үзүүлбэрийг, илүү том тайзнаас харах нь дамжиггүй биз ээ. 

 

Image may contain: 1 person, smiling, text

 

Image may contain: one or more people, people standing and text

 

Image may contain: 1 person, standing and indoor

 

Image may contain: 1 person, swimming

 


 

 

 

 

 

 

 

 

Ж.Сондор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Хүн Эхний үзүүлбэр нь тэр чигээрээ хуулбар байсан шүү дээ.Монголыг дэлхий нийтээр шившиг болгоод. Эртхэн хасагдсан нь болж
IP:150.129.143.242  2018-12-10 17:39:05
sss songoltoo hiij chaddgui tuilshramtgai orkuud ymda ulig bolson duuchida yluulad bjiwal taarsan narandelger l uldeh bsim
IP:202.9.45.218  2018-12-10 18:25:34
zochin duu duulj bga humuus bugdeeree ooriinhoo duug duul bnu gevel bas uguishdee yumiig yah gj ingej egoodoj bdiin
IP:66.181.161.9  2018-12-11 09:35:46
ӨНГӨРСӨН БОРООНЫ ХОЙНООС... ЯГ ЦАГТАА БҮХ ЮМ НЬ ТӨГС БОЛОХ ЁСТОЙ, ҮГҮЙ БОЛ ДАРААГИЙН БОЛОМЖОО ХҮЛЭЭХЭЭС ӨӨР ЯАХАВ. ХОЙТОН ЖИЛИЙН НААДМААР ҮЗҮҮЛЭЭД ӨГ
IP:202.21.100.210  2018-12-11 12:12:22
bb unasan bohod shaltag mundahgui gej...
IP:202.70.44.116  2018-12-11 12:13:19
irgen Harin neg l sulhan baisan shuu,Hen negen horolmoodson baij magadguiee,Ih demjij baisan um ug n
IP:202.9.42.212  2018-12-11 13:42:10
ааа Энэ залууд авьяас байна уу гэвэл яриа байхгүй байгаа юм шиг байгаам. Гэхдээ, үзүүлбэрээ шоуны хэмжээнд аваачих гээд арай хэтрүүлчих шиг болсон уу? Эхний үзүүлбэр дээр ёстой л бүх чаддагаа хамруулах гээд хэт хичээчихсэн. Дараагийнх дээр дүрдээ итгээд юу юу болчихсон бэ?
IP:80.231.230.193  2018-12-18 01:05:59
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.