М.Энхболд төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, худалдахыг завдсан гэдэг нь “нотлогдлоо”

2018/12/12
Share |
Хүмүүс:
М.Энхболд төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, худалдахыг завдсан гэдэг нь “нотлогдлоо”

МАН-ын нэр хүндийг газарт унагаж, шороотой нь хутгасан 60 тэрбумын схем эвлүүлэг биш гэдгийг бүтэн хоёр жилийн дараа сая л нэг хуулийнхан өөрсдөө хүлээн зөвшөөрлөө. Өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, худалдахыг завдсан гэдэг нь “нотлогдлоо”.

Энэ талаар Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай хэвлэлд өгсөн ярилцлагадаа ам алджээ. Тэрбээр “60 тэрбумын гэх хэргийг прокурор шалгаад, 2014 онд МАН-ын хэсэг нөхөр УИХ-ын болон орон нутгийн 2016 оны сонгуульд оролцох МАН-ын бодлого, мөрийн хөтөлбөр, стратеги төлөвлөгөө, санхүүжилтийг хэрхэн босгох талаар ярилцаж байсан болох нь нотлогдож, тогтоогдсон гэж үзсэн” хэмээн тодотгосон байна.

Түүгээр ч зогсохгүй “Хамгийн гол нь, тухайн яриа, төлөвлөгөө нь бодит амьдралд хэрэгжээгүй, төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар хүч хэрэглэн авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх бодит нөхцөл байдлууд тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Ингээд хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байсан” гэжээ.

Тэрбээр ярилцлагынхаа төгсгөлд “2018 оны долдугаар сарын сүүлээр тагнуулын байгууллагаас энэ асуудлын хүрээнд шалгах мэдээ, мэдээлэл байна гэсэн санал тавьсан. Үүний дагуу Нийслэлийн ерөнхий прокурор мөрдөх байгууллагын саналыг хянаад, хэргийг сэргээн шалгавал зохих асуудлууд байна гэж үзсэн. 2018 оны наймдугаар сарын 1-ны өдөр хэрэг бүртгэх хэргийг хаасан прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээсэн. Одоо хэрэгт ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Шалгагдаж байгаа хэргийн хувьд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, хэлэлцүүлэгт оролцох боломжгүй” гэх тайлбарыг өгчээ.

Хууль, хяналтын байгууллагынхан төдийгүй эл хэрэгт нэр холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд хүртэл 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн задарсан 60 тэрбумын хэргийг эвлүүлэг хэмээн “гүрийсээр” өнөөг хүргэсэн байдаг. Ингэхдээ УИХ-ын дарга М.Энхболд нарын гурван хүнд холбогдох хэргийг “эвлүүлэг” гэх ганцхан үгээр хааж, хэрэгсэхгүй болгосон юм. Тэгвэл эвлүүлэг биш бодит гэдгийг хуулийн байгууллагад өндөр албан тушаал хашдаг эрхэм хэллээ. 

Одоо ямар баримт хэрэгтэй гэж, УИХ-ын дарга аа. Харин нөгөө талд хуулийнханд хууль хүн бүрт тэгш үйлчилдэг, тоглоом биш гэдгийг нотлон харуулах л үлдэж байна.

Сануулахад, УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн долоо хоногт чуулганы индэр дээрээс “60 тэрбумын гэх хэргээр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга ирэх долоо хоногт тэр хэлэлцүүлгээ хий. Ёс зүйн дэд хороо ЖДҮ-тэй холбогдсон гишүүдийн асуудлаар хуралд. Хэрэв ирц нь бүрдэхгүй бол дэд хорооныхоо гишүүдийг чөлөөлж, өөр хүмүүсийг оруулж, хуралдах нь зүйтэй. Би үүнийг УИХ-ын даргын хувьд үүрэг болгож байна. Намайг огцруулъя гэж байгаа бол хуулийн дагуу санал санаачилгаа бичээд, албан ёсоор асуудлаа тавь. Төрийн ажил хуулийн дагуу явагдах ёстой” хэмээн мэдэгдсэн.

Хэрэв Их хурлын даргын ярьснаар бол энэ долоо хоногт 60 тэрбумын асуудалтай холбоотойгоор хэлэлцүүлэг болж, ядаж л хэлэлцүүлэгт бэлтгэж, Монголын төр, парламент, эрх баригч намын "шүдний өвчин" болоод байгаа энэ сэдэв рүү нийгэм тэр аяараа анхаарлаа чиглүүлэх ёстой байв. Гэтэл 60 тэрбумын хэрэгтэй холбогдуулан УИХ-ын холбогдох байнгын хорооны хуралдаан хэзээ болох талаар Төрийн байгуулалтын Байнгын хороонд хамаарах холбогдох эх сурвалжаас тодруулахад, “Албан бичгээр үүрэг ирээгүй учир 60 тэрбумын хэлэлцүүлгийг хөөцөлдөж байгаа хүн байхгүй” гэсэн хариулт өгсөн юм. 

 

 


Б.ЭРХЭС

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зз Худлаа хуцаад байгаарай. Тархи угаагаад. Баярмагнай гэж байдаг ч юмуу бүү мэд. Зун онцгойд ажилдаг гээд нэг хүний зураг тавиад нэг хотхон үерт автлаа гээл байсан. Дараа нь тийм ажилтан байхгүй л гэж байсан. Дураараа хуцхаа боль. Тэрмуу хүний мөнгө хулгайлдаг Зодовоо шалгаач. Та би хэдэн хүн Зодов шиг дэлгүүр дээрэмдэж явсын. Хулгайчаар тархиа угаалгаад мань мэтийг хонь шиг тууна гэж бодоо юу
IP:202.21.106.165  2018-12-12 10:34:48
ttt odoo utaataigaa temtseecheeebugd uhlee shdee, ene enhbold odoo suudlaa tabij ogoocheeee.
IP:99.74.125.178  2018-12-12 11:05:34
ttt odoo utaataigaa temtseecheeebugd uhlee shdee, ene enhbold odoo suudlaa tabij ogoocheeee.
IP:99.74.125.178  2018-12-12 11:05:52
Yv tehuu Unen ch Bai hudalch Bai uls elgeeree molhloo. Odoo yv tehuu,,,
IP:49.0.219.38  2018-12-12 14:06:29
Mgl Hagartlaa bayjaad mongol ulsaar mini toglochihood ichihgui suugaad bhiimaa odoo bolioch
IP:64.119.27.157  2018-12-12 14:38:15
hujaa kkkk odoo ichesei de,untarhiin umnu badamlnaa gej,ene hun dahij turd garhguie,buh bulaigaa delgchlee.2r honog ih hural huraldsangui,ajilaa hiimer bn geluu kk,20n jil baisanch yadiin ,ih hural erne baihgui bsan ch yadiin,shal hudlaa garuud,tanas guij bn odoo nutagrugaa yabchih teghuu
IP:202.9.42.161  2018-12-12 15:56:51
Шорондоо хат Ингэж ичихгүй гүрийгээд л, суудалтайгаа тас зууралдаад л ... арай арай гэхэд бүр дэндэнэ ээ...энэ үйлдлээрээ Миеэ чи МАНАН-гийн гол хүн Эбэгийнхамсаатан гэдгээ Монголчуудын өмнө улам л нотлоод л байна.энэ насаа чи шоронд өнгөрөөнө. Үхээд чи тамд очино. Үд хүүхдүүдээ чи бас наранд нүүргүй болгоод, бас дээрээс нь там руу чирдэг тамтаггүй шуналтай юм даа... ашгүй өөрийнхөө гараар удмаа үгүй хийлээ. ЭБЭ чи бас адилхан шүү
IP:95.91.215.95  2018-12-12 17:15:36
Зочин ҮҮНИЙГ ХУДЛАА ГЭВЭЛ, ЮУГ ҮНЭН ГЭХ БЭ
IP:202.72.245.209  2018-12-12 18:25:56
Гомбоо Би наад утаагий чинь хийсэн тэгээд яадгийн. та нар утааг цэвэрлээч гэж хашгирч тэнэгтэж байхад чинь миний 60тб ийн хэрэг замхарна аа хаө
IP:103.57.94.18  2018-12-12 18:54:49
chocopie tAnTAl Lovely blog! I am loving it!! Will come back again. I am taking your feeds also.
IP:89.28.10.242  2018-12-21 09:18:54
suba suba Iznr2X Pretty! This has been an incredibly wonderful article. Thank you for supplying these details.
IP:89.28.10.242  2019-11-07 19:44:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.