Ц.Цэнгэл: ”Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл дараагийн алхмаа хийхэд бэлэн боллоо

2018/12/12
Share |
Хүмүүс:
Ц.Цэнгэл: ”Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл дараагийн алхмаа хийхэд бэлэн боллоо

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл Монгол Улсад 2015-2018 оны хугацаанд амжилттай хэрэгжиж байгаатай холбогдуулан өнөөдөр /2018.11.21/  “Holiday inn” зочид буудлын 19 давхрын танхимд төслийн эхний үе шатны үр дүнгийн  талаар танилцууллаа. Тус арга хэмжээнд "Байгаль орчин, аялал жуулчлал"-ын Төрийн нарийн бичгийн дарга, Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн Удирдах хорооны дарга Ц.Цэнгэл, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэд захирал, Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн Удирдах хорооны гишүүн Илария Дали, "GIZ"-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Даниел Пассон, Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн захирал А.Амгалан мөн БСШУСЯ, БОАЖЯ, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл, нийслэлийн болон орон нутгийн сургуулийн төлөөллүүд оролцсон юм.  

Төслийн хүрээнд боловсролын тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаа, ойлголтыг ерөнхий боловсролын сургуулийн тогтолцоонд нэвтрүүлж, тогтвортой хөгжлийн талаарх боловсрол /Ногоон хөгжил/ олгох, тогтвортой хөгжлийг сурталчлах, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн шинэлэг төсөл, эко сургуулиудыг дэмжих, байгаль орчны стандартыг /ISO 14001, EMS/ нэвтрүүлэх зэргийг дэмжин ажиллажээ. 

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл: 
Төслийн хүрээнд 3000 багш бэлтгэсэн нь хамгийн чухал ач холбогдлын нэг

 

 

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Тогтвортой хөгжлийн боловсрол” 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Нэгдүгээр үе шат амжилттай хэрэгжиж дуусаад, хоёрдугаар шат руугаа орох гэж байна. БОАЖЯ, БСШУСЯ ээлж дараалан төслийн хорооны удирдлагаар хангаж ажиллаж ирсэн. Өнөөдөр зургаан аймаг болон бүх сумдад ногоон хөгжлийн эко суурь сургуулиудыг бий болгох боловсролын байгууллага дээр анхаарлаа хандуулан ажиллаж, 3000 багш, сурган хүмүүжүүлэгч бэлтгэсэн байна. Энэ бол төслийн хамгийн том бааз гэж хэлж болно. Хамгийн чухал ач холбогдолтой талын нэг. Ногоон сургууль, ногоон боловсрол гэж юу юм гэхээр, сурагчид, багш нарыг боловсролтой болгож, хамгийн наад захын хөрөнгө мөнгө зарахгүй хийж болох ажлуудад сургах явдал юм.

“Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн захирал А.Амгалан:
Төслийн хүрээнд цаашид хүүхдүүдэд хүрч ажиллах боломж бүрдлээ

 

 

-"Тогтвортой хөгжлийн боловсрол" төслийг БСШУСЯ, БОАЖЯ санаачлан, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр эхнийхээ үе шатыг хэрэгжүүлсэн. Төслийн зорилго бол улсдаа тогтвортой хөгжлийн үзэл санааг ЕБС-иудад нэвтрүүлэх, олон нийтэд тогтвортой ногоон хөгжлийг сурталчлан таниулах, мэдлэг мэдээлэл түгээх, мөн зөвхөн мэдлэгээр хангаад зогсохгүй, энэ чиглэлийн үйлдэлд дэмжлэг үзүүлэх явдал юм. Өнөөдрийн байдлаар төсөл дөрвөн жилийн нүүрийг үзчихлээ. Томоохон үр дүнгүүдээсээ дурдвал, ЕБС-ийн системд шинэчлэл хийхэд нь дэмжлэг үзүүлснээрээ ерөнхий боловсролын хөтөлбөрүүдийг тогтвортой хөгжлийн зарчим дээр суурилсан цөм хөтөлбөртэй болгож, үүнийгээ дагаад сурах бичгүүдээ шинэчилсэн. Улс даяар багш нараа энэ чиглэлд бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл, зарчим нь нэвтэрлээ. Суурь бичиг баримт, эрх зүйн орчин нь бүрдчихлээ. Цаашдаа хүүхдүүдтэйгээ хамтран энэ чиглэлээр ажиллахад бэлэн боллоо гэсэн үг.

 

Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Лаборатори 4-р сургуулийн 11В ангийн сурагч Г.Энхжин: 
Энгийн зүйлээс эхлээд эх дэлхийгээ хайрлаж болдгийг ойлгосон

 

 

-Энгийн хэрэглээнээс эхлээд эх дэлхийгээ хайрлаж болдог гэдгийг "Тогтвортой хөгжлийн боловсрол" төслөөс ойлгож авсан. Манай сургуулийн хувьд "Дугуйтай Сэлэнгэ" хөтөлбөр хэрэгжүүлж, хүүхдүүд өөрсдөө хэлэлцүүлэг хийж, сумандаа нэг өдрийг "Автомашингүй өдөр" болгон, зохион байгуулсан. Манай 4-р сургуульд нийт 1000 гаруй хүүхэд сурдаг. Тэдний 200 нь “Дугуйтай Сэлэнгэ” төсөлд нэгдээд байгаа. 

 


Д.ЦЭЦЭГ



 



 

 

 


 

 

 


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
iljrbpwtb bV6qGbgknrugoqksmd, [url=http://fareqfwtenne.com/] fareqfwtenne[/url], [link=http://kkxbvniahesu.com/ ]kkxbvniahesu[/link], http://pcbwgvioaxtw.com/
IP:5.188.211.15  2019-04-17 04:54:30
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.