Их аварга УИХ-ын сонгуулиас өмнө Япон руу буцна

2008/06/21
Share |
Их аварга УИХ-ын сонгуулиас өмнө Япон руу буцна

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж эх орондоо амарч байна. Асашёорюү өнгөрсөн бямба гаригт буюу зургадугаар сарын 14-нд нутагтаа иржээ. Америк жюнгёд түрүүлж, тэнд ажиллаж амьдарч байгаа сумо сонирхогчдоо баярлуулсан их аварга Мэргэжлийн сумо бөхийн холбооноос зөвшөөрөл авсны учир энэ сарын сүүл хүртэл Улаанбаатар хотод амрах аж.

Дашрамд сонирхуулахад, Мэргэжлийн сумо бөхийн дээд зиндааны 100 гаруй бөхчүүдийн оролцсон Америк жюнгёг үзэхээр Лос-Анжелест 2000-гаад монголчууд цуглажээ. Их аварга Америк жюнгёд түрүүлснийхээ дараагаар "Асашёорюү сан"-гаас тус хотын монгол хүүхдүүд суралцдаг сургуульд 3000 ам.долларын хандив өргөснийг гардуулж өгсөн байна. Дээрх мөнгийг монгол багачуудад зориулан англи хэлний сурах бичиг авахад зарцуулахыг их аварга энэ үеэр хүссэн байна. Асашёорюүг нутагтаа ирсэн болохоор түүнийг УИХ-ын сонгуульд саналаа өгөх эсэхийг олон хүн сонирхож буй. Гэвч их аварга энэ удаагийн сонгуульд саналаа өгч хараахан амжихгүй нь бололтой. Учир нь энэ сарын 28-наас Нагоя башёгийн барилдааны бэлтгэл эхлэх учир Асашёорюү сонгуулийн өмнөх өдөр Япон руу буцах ажээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.