Түргэний машинд гэмтэл учруулсан эр эмчийг нь утсаар дарамталжээ

2018/12/12
Share |
Хүмүүс:
Түргэний машинд гэмтэл учруулсан эр эмчийг нь утсаар дарамталжээ

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч энэ сарын 11-нд шөнийн 01:10 цагт ажил үүргээ гүйцэтгэж явахдаа үйлчлүүлэгчийн нөхрийн халдлагад өртөж, гэмтэж бэртсэн асуудал олны анхаарлыг ихэд татсан билээ. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр НТТТ-ийн орлогч дарга С.Ариунболд албан ёсоор мэдээлэл хүргэж эмч, эмнэлгийн ажилчдын байр суурийг илэрхийллээ. “ХУД-ийн иргэн 35 настай эмэгтэй хэвлийгээр хүчтэй өвдөөд байна” гэсэн дуудлагын дагуу түргэний эмч гэрт нь очиж үзлэг хийж, эмнэлгийн тусламж үзүүлэх явцад үйлчлүүлэгчийн нөхөр согтууран танхайрч, элдэв үгээр доромжилсон байна. Тухайн нөхцөл байдалд үйлчлүүлэгчийг зайлшгүй эмнэлэг рүү хүргэх шаардлагатай байсан учир тээвэрлэн авч явах үед нөхөр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, түргэн тусламжийн автомашины араас мөргөжээ. Энэ үед үйлчлүүлэгчид тусламж үзүүлж явсан эмч гартаа гэмтэл авч, автомашинд ихээхэн эвдрэл гэмтэл учирсан байна. Үүгээр ч зогсохгүй, тус үйлчлүүлэгчийг “Ачтан” эмнэлэгт хүргэж өгсөн түргэний эмчийг үйлчлүүлэгчийн нөхөр хэл амаар доромжилж заналхийлсэн аж. Уг асуудлыг БГД-ийн цагдаагийн хэлтэст хуулийн дагуу шалгуулж байгаа бөгөөд шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоолгосон эмчийн биед үйлчлүүлэгчийн нөхөр цохих, түлхэх зэргээр халдаж, утсаар дарамтлан айлган сүрдүүлсэн байна. Энэ талаар НТТТ-ийн орлогч дарга С.Ариунболд “Эмч, эмнэлгийн ажилтнууд ажил үүргээ хийж явахдаа, бүр ажлын байран дээрээ хүртэл гэмт халдлагад өртөх тохиолдол сүүлийн зургаан сар эрс нэмэгдлээ. Түргэн тусламжийн төвийн хувьд нийт 178 эмч, ажиллагсадтай, түүний 70 хувь нь эмэгтэйчүүд. Гэтэл дуудлагаар тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмч нар маань согтуу, танхай иргэдийн гэмт халдлага, дарамт заналхийлэлд цөөнгүй удаа өртөж байна. Эмч нарыг хэл амаар доромжилж, гүтгэх гүжирдэх асуудал хэрээс хэтэрсэн. Иргэд маань аливаад хүлээцтэй, зөв хандлагатай байж эмч, эмнэлгийн ажилтнуудын ажил үүргээ гүйцэтгэхэд саад учруулж, элдэв эрсдэлд оруулахгүй байх нь чухал юм” хэмээн хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. Энэ онд тус төвийн дөрвөн эмч ажил үүргээ гүйцэтгэж яваад үйлчлүүлэгчийн халдлагад өртсөн бөгөөд уг асуудлууд нь өдгөө прокурорын шатанд шалгагдаж байгаа юм байна.

 

 

Image may contain: one or more people, car and outdoor

 

Image may contain: one or more people

 


 

 

 

 

 

Б.Амир

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin Ter hun ni ene uildlee yagaad hiih bolov oo? Emch nar ch bas l hetsuu shuu dee hun guij avchraad unegui ajillaad ogooch geed albadaad zogsoochihson yum shig l baidag.
IP:64.119.17.21  2018-12-12 20:23:52
Сарнай. Нөхөр нь их хэрцгий хүн байна даа.Ааш авир гаргаж байгаагаа мэдэхгүй болтол догширсон хүн байна даа.Хөөрхий эмэгтэй яаж тэсэж даваад амьдараад байна.
IP:103.26.194.68  2018-12-12 22:38:21
emch suvilagch nar ch dee emch nariig uilchluulegchid gutgeed baina ii ? za bitgii tegj hudlaa yriarai tsohij zodson yvdal buruu ni buruu harin gutgehiin tuhaid gevel ovoo bosgoogui bol shaazgai haanaas suuhav gedeg baihaa ongorson havar bi ulsiin emnelegt hevtej bsan ym , minii gadnaas avsan unetei dusliig maani uuriin 6 tsagiin dusal taria hiij baihdaa minii unetei dusliig soliod hymdhan tavshruulah hordlogo tailah duslaar solison bsan , teriig ni bi medeed hel am hiisen chin buur tal talaas bariulj iduuleh dohood
IP:66.181.191.81  2018-12-12 23:53:21
emch suvilagch nar ch dee hoogdood shahuu garsan. za tegeed emch nar bolomjiin amidraltai haylgatai hund oor handdag ylgavarlaj haritsdagiig ni hun bur meddeg bolson sh dee. Bolgoomjtoi baij em tariagaa oortoo hadgalj sain harj hiilgej baigaarai gej zahie
IP:66.181.191.81  2018-12-12 23:55:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.