Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын даргыг огцруулсны дараа 60 тэрбумын хэлэлцүүлгийг хийх хэрэгтэй

2018/12/13
Share |
Хүмүүс:
Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын даргыг огцруулсны дараа 60 тэрбумын хэлэлцүүлгийг хийх хэрэгтэй

УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн долоо хоногт өөртэй нь холбоотой 60 тэрбумын хэргээр хэлэлцүүлэг зохион байгуулах үүргийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад өгсөн билээ. Гэвч өнөөдрийг хүртэл УИХ-ын даргын нэр холбогдсон 60 тэрбумын хэргээр хэлэлцүүлэг зохион байгуулах нь битгий хэл хэзээ зохион байгуулах нь ч тодорхойгүй байна.

Харин албаны эх сурвалжийн мэдээлснээр 60 тэрбумын хэлэлцүүлэг хийх эсэхийг эхлээд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, батлах ёстой аж. Ингэсний дараа дээрх хэлэлцүүлгийг хэзээ зохион байгуулах нь тодорхой болох юм байна.

Тэгвэл анх УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг товлож МАН-ын нэрийг газарт унагаж, шороотой нь хутгасан гэх 60 тэрбумын хэлэлцүүлгийг зохион байгуулж, эцэслэх ёстой гэх байр суурийг илэрхийлж байсан билээ.

Тиймээс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс энэ талаар тодруулахад "Тухайн үед нь зохион байгуулаагүй байж одоо зохион байгуулж яах юм бэ. Хэрэв шаардлагатай бол УИХ-ын дарга М.Энхболдыг огцорсных нь дараа 60 тэрбумын хэлэлцүүлгийг зохион байгуулах хэрэгтэй шүү дээ" гэх тайлбарыг өглөө.

 

 

 


Б.ЭРХЭС

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Mgl Ygd uls maani hogjihgui bn gesen chin 2E gdg mangas bugdiig zalgij bjee ogtsoroochee mangasaa
IP:139.5.219.132  2018-12-13 10:37:04
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.