”Азийн цагаан дагина”-ыг эргэн санахуй

2018/12/13
Share |
Хүмүүс:
”Азийн цагаан дагина”-ыг эргэн санахуй

Төв Азийн цээжинд оршин байх бидний Монгол улсын нийслэл Улаанбаатар хот "Азийн цагаан дагина" хэмээн нэрлэгдэж явсан цаг саяхан. Түүхийг сөхвөл 1961 онд болсон МАХН-ын их хуралд Вьетнамын төлөөлөгч Улаанбаатарыг “Азийн цагаан дагина” хэмээн нэрийдсэн байдаг. Үүнээс хойш биднийг дэлхий нийт "Эсгий хот"-оос "Азийн цагаан дагина" болтлоо хөгжсөн улс гэдгээр нь мэдэх болсон.

Харамсалтай нь бидний хувьд энэ нэр өнөөдөр дурсамж төдий зүйл болон хувирчээ. Өнөөдөр бид "Утаанбаатар" хотдоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэдэн зуу дахин их бохирдолтой агаараар амьсгалан ирээдүйгээ минут секунд бүрээр багасгасаар л...

Тухайн үеийн хүүхэд багачууд эх орныхоо нийслэл болсон "Улаанбаатар" хотынхоо тухай "Азийн цагаан дагина" шүлэглэн бичиж бахархан дууддаг байсан бол өнөөдөр тэд "А" хэмээн ам нь ангайгаад цааш хэлэхээс ичин дуугаа хураах биз ээ. 

Ингээд та бүхэнд "Азийн цагаан дагина" байсан үеийг эргэн нэг сануулж байна. Миний Монгол улс "Азийн цагаан дагина" нэрээрээ дахин дуудуулах мөч ирнэ гэдэгт би итгэдэг...

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Харин одоо: 

Хангай говийн хооронд халхын уудам нутаг маань хүрээлэн буй орчны эрүүл мэндээрээ 94 дүгээрт, Хотол олны эм болсон горхи булаг рашаанууд нь усны чанараараа 65 дугаарт,  Хүний сэтгэл тэнийм уудам амьсгал нь агаарын чанараараа 104 дүгээрт, Таван зүйлийн тарианы хөрс шороот газар нь хүнд металлын бохирдлоороо 118 дугаарт, хөдөө аж ахуйн хөгжлөөрөө 145 дугаарт жагсч байна.

 

Image may contain: sky, ocean and outdoor

 

Image may contain: sky and outdoor

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
irgen ene ued huduuniihen nutagtaa malaa mallaad saihan amidarch, niislel ruu buugnurch bsangui dee
IP:203.91.118.180  2018-12-13 10:35:01
зочин Ми.Энхболдын, балаг.Хамаг ,ногоон,байгуула мжуудыг ,устгаж ,газар,зарж ,нягтаруулсан. Шунахай ,новш.
IP:66.181.178.210  2018-12-13 10:36:50
999 ёстой л Азийн цагаан дагина байж дээ.
IP:43.242.241.86  2018-12-13 10:42:47
зочин Ийм л сайхан чөлөөтэй, иргэд нь ухамсартай, соёлтой, бие биеэ хүндэлдэг, хайрладаг, цэвэрхэн, цэмцгэр, стрессгүй хот байлаа даа.
IP:66.181.169.110  2018-12-13 11:17:26
Hgh Газарыг луйварчид зараагүй бол хот шиг хот байлаа. Үнэхээр ийм болгосон хүнтэй хариуцлага тооуооч. Миёэ энхбхолп бадамжунай алтай батэрдэнэ наранхүү
IP:43.242.242.24  2018-12-13 14:40:00
zaluu terbueiin ulaanbaatariig martah argagui
IP:31.30.175.93  2018-12-13 15:01:07
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.