Р.Эмүжин: Салхи гаралгүй хоёр хоноход л Улаанбаатарчууд дөрвөн уулынхаа дунд угаартаж үхнэ!

2018/12/13
Share |
Хүмүүс:
Р.Эмүжин: Салхи гаралгүй хоёр хоноход л Улаанбаатарчууд дөрвөн уулынхаа дунд угаартаж үхнэ!

Нийт иргэдийн эрүүл мэнд, амь насанд заналхийлж буй утааны тухай асуудалд төрийн түшээд хангалттай хэмжээнд анхаарал тавин бодитой ажил хийхгүй байгаад иргэд бухимдан нэгдэн нийлж үүний эсрэг тэмцэж дуу хоолойгоо илэрхийлж эхэллээ. Ингээд та бүхэнд яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжингийн бичвэрээс хүргэж байна. 
Салхи гаралгүй хоёр хоноход л Улаанбаатарчууд дөрвөн уулынхаа дунд угаартаж үхнэ.

Азаар төв Азийн өндөрлөг газарт салхигүй өдөр үгүй юм даа гэж уужрах уу? Сүржигнээд байгаа юм биш ээ, Лондонгийн оршин суугчид 1960-аад онд салхи гаралгүй хэдхэн хоноход угаартан унаж, хэдэн зуугаараа амиа алдсан түүхтэй. Цонх хаалгаа хааж, битүүмжлээд ч нүүрсний хорт утаа орон гэрээр нь дүүрч, угаартан муужирч, амь тавьсан аргагүй баримт бий. Улаанбаатарчууд энэ түүхийг давтахад ойрхон байна. Уг нь олон нийт утаатай тэмцээгүй биш тэмцсэн. Жил жилийнхээ төсвөөс тэрбум тэрбумыг зарцуулсан. Харамсалтай нь утаатай тэмцэх нэрээр мөнгө хуваарилж, халаасалж, зарцуулж суудаг төрийн түшээд маань бүгд урвагчид байж. Тэгээд бидний ирээдүйг, эх орныхоо эрүүл мэндийг худалдчихсан. Завшсан, залгисан мөнгөөрөө тансаглаад дууссан. Ард түмнээ утаанд угаартуулж хаячхаад, өөрсдөө эх оронгүй юм шиг, эргэж ирэхгүй юм шиг, энд үлдэх үр хүүхэдгүй, ээж аавгүй, эмээ өвөөгүй юм шиг арилж одсон. Аашаа хувирган урвасан. Яагаад ингэж хэлэх болов оо? 10 жилийн шоу, 164,1 тэрбумын үнэтэй утаагаар монголчууд амьсгалж байна. Тодруулбал Монголын төр 2008-2016 онд нийт 164,1 тэрбум төгрөгийг утааг багасгах нэрээр зарцуулсан байх юм. Татвар төлөгчдийн халааснаас гарсан мөнгө, тэдний маань дусалсан хөлс, үрээсэн залуу нас, алдсан эрүүл мэнд гэсэн үг. Дээр нь 105 сая ам.долларын гаднаас гуйсан зээл, 49 сая ам.долларын буцалтгүй тусламжийг утааг багасгах нэрээр ууталсан аж. Тодруулж хэлэхэд энэ бол сүүлийн хоёр жилийн тоон дүнг нэгтгээгүй тайлан гэж байгаа. Нэмбэл 500 тэрбум ч болно гэх албан бус мэдээ бий. За зүгээр үнэндээ бид чинь өвлийн хэдэн сардаа асар үнэтэй утаагаар уушгиа утдаг болж таарч байна. Хэнийг сонгоод, хэнд саналаа өгөөд, хэнд хэтэвчээ атгуулчхаад одоо ингэж эрүүл мэндээрээ хохирч, олсон хэдэн төгрөгөө эм тариа, эрээн масканд зориулж суугаа юм бэ? Энэ асуултыг хүн бүр өөртөө тавиад үзээрэй. Энэ их мөнгөөр юу хийж болох вэ? Дахиад нэг хот босгож болох байсан. Гэтэл одоо...юу ч алга. Ирэх жил 37 мянган оюутан нийслэлд нэмж ирнэ. Хэдэн жил дахин энэ янзаараа өнгөрвөл юу болох вэ? Юунд хүрэх вэ? Бидний л сонгосон төр, илгээсэн түшээд...эл 10 жилийн хугацаанд эдүгээ үр дүнгүй алга болчихсон өчнөөн зуун тэрбумыг үгүй хийсэн, үрсэн холбогдох албан тушаалтнуудтай хэрхэн хариуцлага тооцох вэ? Энэ мөнгийг тэднээс хуулийн дагуу татвар төлөгчид нэхэмжлэх эрхтэй. Ямар ч байсан салхи гаралгүй хоёроос дээш хонох тохиолдолд гэр бүлээрээ хотоос дайжих бүх бэлтгэлээ хангаад, байнгын бэлэн байдалд хэсэгтээ амьдрахаас өөр сонголт алга. Өнөө урвагчид бол өндөр тэнгэрээр нисээд өөр улсад толгой хоргодчихно! Шаварт унасан шарын эзэн гэдэг чинь эгэл бид л болчхоод байна...хэрхэн хулхитуулснаа хэзээ хүссэн цагтаа гараад хар. Утаа улам ихэссэн, утаанд зарцуулсан гэх мөнгө тэрбум тэрбумаараа алга болсон. Орчлонгийн бодит үнэн дөрвөн уулын дунд оршиж, дөрвөн мөчний чинь дунд уушгийг чинь утан хөрвөөж буй.


Image may contain: one or more people, people standing, wedding and outdoor
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Elsen chiher, kakogoor chocolate hiiye Chiher, chocolate, nabor, chocopie,  pechene, vafelenii uildver neeye. Gurilan boov shig amarhan. Undaa shig, huvantsar savtai nairuulsan coffee hiiye. 0,7 ml. Suurei, chihertei coffee. Jims tarialya. Usan uzem, guzeelzgene. Alim, mandarine.   
IP:202.126.89.207  2018-12-15 04:16:19
zochin utaa er arilachgui ,M.Enchboldiiin dalda sanaa, tegeedel bid chochirdog, odoo bid uchmeergui bna
IP:202.179.25.110  2018-12-16 10:32:43
Gunduugui er Uhej bsn ch gunduugui (maanag) tsarailaad bi uhej bna geed uhhiin bgaaz. Ugaasaa genii defekttei adguusnuud. Ene toporiin 5000 tugrugnii nohoinuud bol buur ch uhej bsn ch gudrah iomtaigaa bol padliigui arilnaldaa.
IP:202.9.44.234  2018-12-16 20:24:55
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.