УИХ-ын гишүүн Б.Ундармааг мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ

2018/12/15
Share |
Хүмүүс:
УИХ-ын гишүүн Б.Ундармааг мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ

Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах “Капитал” банкны төв байрыг Авлигатай тэмцэх газраас битүүмжиллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн гэгдэх “Бишрэлт” группийн харьяа “Капитал” банкны төв байранд АТГ-ын Мөрдөн шалгах албаны бүрэлдэхүүн шалгалт оруулж битүүмжилсэн байна. Түүнчлэн уг шалгалтын бүрэлдэхүүнд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн багтаж байгаа гэх мэдээлэл байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар прокурорын зөвшөөрлөөр ийнхүү санхүүгийн шалгалт оруулж байгаа гэх ба холбогдох албан тушаалтнуудыг түр саатуулж болзошгүй байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮХС-аас зээл авч “Капитал” банкаар дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү шалгалт оруулаад байгаа аж.

ЖДҮХС-нд 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 6-ны хооронд буюу долоо хоногийн дотор УИХ-ын гишүүн М.Ундармаагийн эзэмшлийн “Капитал” банк (тус банкны дүрмийн сангийн 99,9 хувийг “Бишрэлт холдинг” компани, 0,1 хувийн “Таван эрдэнэ” ХХК эзэмшдэг) нийт найман удаагийн гүйлгээгээр 872 сая төгрөгийг зээл болон хүүгийн төлбөрт төлсөн байдаг. Мөн Б.Ундармаагийн 100 хувь эзэмшдэг гэх “Доктор МЭИК” компани 2017 онд ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан тухай бид мэдээлж байсан. Гэтэл үүнээс өмнө 2015 онд “Капитал” банк гурван удаагийн гүйлгээгээр хоёр тэрбум 336 сая төгрөгийн зээл авсан байдаг.

 



 

 

 


Б.ЦОГ


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Дээлийг нь өмсүүл Ямарч инженерийн мэдлэггүй балай авгайн томилсон дарганцарууд УБТЗ-г мөнгөний гахай шиг бодож түүхэндээ байгаагүй их гологдол ослыг гаргаж байна!!!
IP:66.181.161.65  2018-12-16 11:38:18
zochin Jinhene luivarchid heden zuun terbumaar ni idsen deeremchid Undarmaa gishuuneer sensats hiij hudal medeelel taraaj uursduu tsaana ni uursdiihuu luivariig martagnuulj baigaag humuus oilgohgui baina uu? Tumur zamiin uchnuun terbum, erdenetiin 49%, Zoljargal Mongol banknii yurunhiilugch baihdaa mungu hevlej Golomt, Hudaldaa hugjliin bankind ugch baisan hereguud geed jinhene tom luivar hereguudee shalgaach.Huniig ingej gutgej, uls turiin zolios bolgoj bolohgui shuu dee.
IP:66.181.160.92  2018-12-17 18:49:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.