“Баянзүрх” захад гарсан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна

2018/12/19
Share |
Хүмүүс:
“Баянзүрх” захад гарсан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх” худалдааны төвд их хэмжээний гал гарчээ. Тодруулбал, өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 18-ны оройн 22:00 цагийн орчимд тус худалдааны төвийн дээд давхарт гал гарч улмаар Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид ирж галыг унтраасан юм.

Оройн 22:30 цагт манай сурвалжлах баг хэргийн газарт очсон бөгөөд биднийг очих үед галыг бүрэн унтраагаад байсан ба Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас тус худалдааны төвийг хамгаалалтад авч, хэргийн газарт галын шинжээчид ажиллаж байв.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, гал худалдааны төвийн дээд давхраас эхэлж гарсан гэх ба хоёр, гуравдугаар давхруудад гал тархаад байсныг онцгой байдлын алба хаагчид унтраасан юм. Гал тархсан хоёр гуравдугаар давхарт, гэр ахуйн болон гоо сайхны бараа, барилгын материалын лангуунууд байрладаг байсан ба 10 гаруй үндсэн түрээслэгчтэй байжээ. Улмаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хэрэг бүртгэлийн хэрэг нээн галын бүсэд худалдаа эрхэлж байсан иргэдийн бүртгэлийг явуулж, холбогдох хүмүүсээс тайлбар мэдүүлэг авч хохирлын хэмжээг тодруулахаар ажиллаж эхлээд байна.

Харин Онцгой байдлын албанаас галын шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байгаа ба эхний байдлаар цахилгааны богино холболтоос гал гарсан байж болзошгүй байгаа ажээ.

 

 

 

 

 

 

 

Б.ЦОГ


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.