“30 гэр бүл” ард түмнийг төөрөгдүүлж байна

2018/12/19
Share |
Хүмүүс:
“30 гэр бүл” ард түмнийг төөрөгдүүлж байна

“Ерөнхий сайдаа дэмжиж Монголыг цөлмөж байгаа 30 гэр бүлийн бүх хөрөнгийг хураая” гэсэн гарчигтай бичлэгүүд сошиалд тархах болжээ. Монголын баялаг, ард түмний өмчөөр баяжсан гэх дээрх бүлэглэлийн хөрөнгийг хураах уриалга нь олон нийтэд ихэд таалагдаж байгаа бололтой. Хэдэн мянган удаа шейрлэгдсэн байх юм.

Тэгэхээр 30 гэр бүл гэж хэн билээ? Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чуулганы индэр дээрээс хэлсэн 30 гэр бүлийн эхний хүн бол УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болсон. Юутай ч “Номт” гишүүний эд хөрөнгийг хураахыг иргэд хүсч байгаа бололтой.

Гэхдээ сошиалд шейрлэгдээд байгаа бичлэгт уул уурхайгаар баяжсан нөхдөөс тэс ондоо хүний нэрийг хавчуулсан байх юм. Тодруулбал, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын 800 сая ам.долларын хөрөнгө болон “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханы 900 сая ам.долларыг хураахыг уриалжээ. Сонин юм шүү. Уул уурхайгаар оролдоогүй ганц бизнесменийхээ хөрөнгийг хураая гэж уриалах нь ардчиллын ёс мөн билүү. Тэгэхээр энэ бол өнөөх 30 гэр бүлийн зүгээс хийж байгаа хар “Пи Ар” болохыг учир мэдэх хүмүүс хэлж байна.

“Таванбогд” группээр жишээ татахад, тус групп нь Монголын ноолуурын үйлдвэрийн тэргүүлэгч “Говь”, “Гоёо” үйлдвэрүүд, Монгол Улсын гурилын хэрэгцээний 35 хувийг нийлүүлдэг “Улаанбаатар гурил”, хэвлэлийн тэргүүний үйлдвэр “Улаанбаатар принт”, Монголын хамгийн том арилжааны “Хаан” банк болон аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний 16 охин компани, 3 хөрөнгө оруулалттай компани, 4 бизнес нэгж, нийт 11,000 гаруй ажиллагсадтайгаар бизнесийн салбар бүрдээ манлайлан, ард түмнийхээ амьдралыг чанарыг дээшлүүлэхийн төлөө ажиллаж байгаа Монгол Улсын нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулдаг шилдэг аж ахуйн нэгж.

“Таван богд” группийн бүрэлдэхүүн компаниудаас уул уурхайтай холбож болох хоёр компани байгаагаас “Хитачи Констразшн Машинери” корпорацийн Монгол дахь албан ёсны дистрибьютор, Францын “Си Ай Эс” компанитай хамтран байгуулж, хээрийн болон суурин кемпийн цогц үйлчилгээ үзүүлэн ажилладаг байна. Эдгээр нь Монголын ард түмний өмч, байгалийн баялгийг ухан баяждаг компаниуд биш байх юм.

Тэгэхээр энэ бол “жинхэнэ том 30” гэр бүлийн зүгээс хийж буй өөрсдийгөө далдлах гэсэн, ард түмнийг төөрөгдүүлэх гэсэн хар “Пи Ар” болж таарах нь. Тэдний тооцооллоор Ц.Баатарсайхан руу дайрахад ард түмэн дургүйцнэ. Үүнийг цаана 30 гэр бүлийн нэрс бүдгэрнэ гэж тооцсон байх талтай.

Ингэж болохгүй ээ. Засгийн газрын тэргүүнээсээ эхлээд бүх ард түмнээрээ Монголын баялгийг цөлмөж дуусч байгаа 30 гэр бүлийн бүлэглэл, шударга бусын хонгилтой тэмцэж байхад хар “PR” ашиглаж, төөрөгдүүлж болохгүй. Энэхүү тэмцэлтэй Ерөнхий сайдын хэлсэнчлэн Монгол Улсын газар нутаг, уул уурхай эд баялаг, газрын доорх баялгаар баяжсан 30 гэр бүл, тэдний үр хүүхдүүд амь тэмцэн эсэргүүцэж байгаа нь үнэн болж таарлаа. Төөрөгдүүлэхийг оролдогсдод “Та нар 30-хан гэр бүл. Харин бид гурван сая шүү” гэдгийг сануулъя.

 

Image result for номтойбаяр

 

 


М.Гал

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
зочин ЦАГААН СУВАРГАА БУЦААЖ АВНА ГЭХЭД АРД ТҮМЭН ДЭМЖИНЭ
IP:103.111.68.3  2018-12-19 17:09:06
БИЛГҮҮН ТИЙМЭЭ
IP:49.0.219.108  2018-12-19 17:15:45
Зочин САНАЛ НЭГ БАЙНА.
IP:202.72.245.207  2018-12-19 17:59:20
Төмөр Зарим нь хэт баяжсан үнэн биз дээ. Эд нар ямар Нарантуулын наймаачид шиг хөдөлмөрлөж баяжсан юу!!! Газрын доорх баялаг ард түмэнд сургууль цэцэрлэг болж хүртээх ёстой. Бид ямар гадаад улсад баялагийн талаар яриагүй ээ. Энэ улсад чинь Монгол хүн бол төрсөн шүү.
IP:66.181.188.226  2018-12-19 19:06:55
Mgl Ene estoi sejgiin tsaraitai,buzriin uiltei novsh shuu nud horsoj bn
IP:103.57.92.119  2018-12-19 19:38:51
ta ta tungaa ene muuhai tsaraitai nuhur untaj chadhgui bga da kkk,yag uhlee nud amiine hardaa,yasan idej handagui nuhur be,za teneg ard tumen mine,bas genen,bas martamhai ard tumen mine dahij l sogvoo eniig,ee buu uzegd gej,ter teneg dornotiinhon dahij songohgui bailgui de gej naidya,
IP:202.9.43.65  2018-12-19 21:06:35
Zochin unen zolbin,haltar tsaraitai mal,
IP:86.16.255.77  2018-12-19 21:48:39
Зочин Муу бузар муухай юмны байж байгааг. Үхэж далд ороосой.
IP:66.181.184.198  2018-12-19 23:59:46
Иргэн Монгол энэтхэг боллоо зарим луйварчид нь хэт баян ихэнхи нь хэт ядуууул уурхай баялгаа ард түмэндээ авъяа
IP:202.179.26.179  2018-12-20 00:47:51
Zochin Ene neg nusaa goojuulsan um, harahaas l uur hureed bhiin. Ednii ger bul ichij amidraasai. Mongol ulsiig ugui hiij bgaa humuusiin neg ni sh dee.
IP:73.246.178.99  2018-12-20 00:49:29
Зочин Энэ 30 гэр бүл гээд байгаа нь зөвхөн уул уурхайтай холбоотойг хэлээд байх шигээ.Харин газрын гэх мэт бусад маф бол олон гэр бүлийн хэмжээн яригдах байхаа.Наранхүү, Алтай нараас эхлээд том яригдана даа.Сая Бага хурал дээрээ Энхболдын хахуулиар өгсөн газрын талаар Нямдорж хэлнэ лээ.Энхболдын мафыг шалгахаар аяндаа цувраад гараад ирнэ дээ.Ард түмний хөрөнгийг хууль бусаар авсаныг тогтоовол буцааж авах нь маш зөв.
IP:182.160.34.148  2018-12-20 08:06:52
А Үндэсний үйлдвэрлэгч Таван богд компани бол мундаг компани шүү.Зүгээр газрын хэвлийн баялаг ухдаг ,татвараас зугтаадаг нөхөн сэргээлт хийдэггүй компаниудыг хэлж байгаа юм.
IP:202.21.106.144  2018-12-20 11:52:48
Ard Ter 30 ger buld n hen hen ordiin be nerii n jagsaaj bichih heregteishdee, heden jil l yarilaa, yag nerii n bichihiig shaardaj bna
IP:58.182.98.194  2018-12-21 17:30:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.