МАНАН тэсч үлдэхийн тулд Д.Амарбаясгаланг огцруулахаар оролдож байна

2018/12/19
Share |
Хүмүүс:
МАНАН тэсч үлдэхийн тулд Д.Амарбаясгаланг огцруулахаар оролдож байна

МАН-ын XXVIII Их хурлын III Бага хурал өнөөдөр болж байна. Ууган намын уураг тархи нь болсон Бага хурлыг эхлэхтэй зэрэгцэн хэсэг бүлэг хүн МАН-ын төв байрны үүдэнд уриа лоозон барин зогсжээ. Ардчилсан нийгэмд байдаг л үзэгдэл мэт боловч эдгээр лоозон дунд МАН-ын генсек Д.Амарбаясгаланг ёс зүйн хариуцлага хүлээж огцрохыг шаардсан бичиг тод харагдав.

Ер нь сүүлийн үед МАН-ын генсек Д.Амарбаясгаланг огцрохыг шаардсан мессежийг хүчтэй тараах болсон. Шалтгаан нь МАН-ын дарга У.Хүрэлсүхийн МАНАН бүлэглэлийн эсрэг хийж буй шударга ёсны төлөөх тэмцэлтэй холбоотой гэнэ. Бүр тодруулбал У.Хүрэлсүхийн ард Д.Амарбаясгалан “гал тогоо”-г манаж, түүний тэмцлийг дэмжиж байгаа болохоор МАН-ын даргын хүчийг сулруулах оролдлогоо генсекийг унагах төлөвлөгөөгөөр хэрэгжүүлэхээр зүтгэж буй нь энэ юм байна.

МАН-ын генсек Д.Амарбаясгалан өмнө нь ч МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцэхээ мэдэгдэж байсан. Тэрбээр 2018.06.15-нд “Төрийн албан тушаалд томилох, дэмжлэг үзүүлэхгүй байх зарчмыг чандлан мөрдөж чадна. Нэг үгээр хэлбэл би МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд МАН МАНАН-гаас салах цаг болсон гэж тодорхойлохыг хүсч байна” хэмээн мэдэгдэж байв. МАНАН-г устгах, нураах энэ ширүүссэн тэмцлийн өмнө гэсэн үг. Тэгэхээр МАНАН-гийн хувьд Д.Амарбаясгалан нүдэнд орсон шороо мэд гай болж байгаа нь лавтай.

Эндээс харахад У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалангийн эсрэг зохион байгуулалттай худал мэдээлэл ар араасаа урсч байгаа нь дэнжигнэж ядан байгаа МАНАН-гаас шидсэн чулуу гэдэг нь тодорхой.

Үхэн хатан зууралдаж байгаа МАНАН-гийнхныг ор мөргүй устгахын тулд У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар тэмцлийнхээ эцсийг үзэх цаг болж. Энэ намын уураг тархи нь болсон болсон МАН-ын Бага хурлаас гарах шийдвэр тун чухал болоод байна.

МАНАН-тай хийх тэмцлийг нэгэнт эхлүүлсэн У.Хүрэлсүх эцсээ хүртэл зогсохгүйгээр шийдсэн нь түүний Бага хурлын үеэр тавьсан илтгэлээс харагдаж байв. Тэрбээр "Ардын нам олигархиудын нам биш. Ард түмний нам байх ёстой. Ард түмэн юу юунаас илүү шударга ёсыг хүсч байна. Нам дотроо хариуцлага ярих зайлшгүй шаардлага байна. Хөрөнгөтэй, мөнгөтэй хүмүүс намын толгойд гарч, хууль бус зүйл хийж байна. Монголын улс төрд МАНАН бий болсон байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Өнгө мөнгөнд автсан, газрын хэвлийн баялгаар баяжсан хүмүүс манай намд байна. М.Энхболд дарга "60 тэрбум"-ын хэрэгт холбогдсон. Төрийн албыг зарж борлуулахаар завдсан. Зарсан үгүйг нь мэдэхгүй, гэвч завдсан нь үнэн. Шударга зөвийн төлөө, улсынхаа төлөө, төрийнхөө төлөө би хатуу байхаас аргагүй. Монголын төр гацаанд орчихоод байна. М.Энхболд дарга хийж бүтээсэн зүйлтэй. Гэхдээ би өнөөдөр зарчим ярьж байна. Энэ зарчмыг одоо л ярихгүй бол хэзээ ч ярихгүй. Хэн дуртай нь манай намыг худадаж авахыг хүсдэг болж. Хувийн компанийн оффист манай намын томилгоог зурж байна. Ийм байдлаар цаашдаа явах уу, засч залруулах уу?...  Эсвэл 30 гэр бүл Монголын бүх баялгийг хувааж идээд дуусах юм уу?" хэмээн мэдэгдэж байв.

Хурал үргэлжилж байна.



Image result for ман генсек

 


Б.Баяр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.