У.Хүрэлсүх: Би хэзээ ч ах дүү, төрөл садандаа ЖДҮ-гээс зээл авъя гэж явж үзээгүй

2018/12/19
Share |
Хүмүүс:
У.Хүрэлсүх: Би хэзээ ч ах дүү, төрөл садандаа ЖДҮ-гээс зээл авъя гэж явж үзээгүй

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өчигдөр /2018.12.18/ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг төрсөн дүүдээ Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авч өгсөн гэх мэдээллийг өгсөн билээ. Тэгвэл өнөөдөр /2018.12.19/ Тусгаар тогтнолын ордонд болж буй МАН-ын Бага хурлын үеэр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх уг мэдээлэлд тайлбар өгөв.

Тэрбээр "Сүүлийн үед намайг ах дүү нартай минь холбож их ярьж байна. Би гэрээсээ тавуулаа. Намайг том ахыгаа гадаад руу явуулсан гэж ярьдаг. Миний хамгийн том ах тэтгэврийн насны хөгшин бий. Тэр такси барьдаг. Одоо ч таксиндаа явж байгаа. Намайг төрсөн эгчийгээ Гаалийн байгууллагад том дарга болгосон гэж бичдэг. Миний төрсөн эгч тэтгэврийн насны эмэгтэй байдаг. Өмнөд Солонгост амьдардаг. Намайг дүүдээ Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авч өгсөн гэжээ. Би хэзээ ч өөрийн хамаарал бүхий хувийн компани, ах, дүү, хамаатан, садандаа ЖДҮ-гээс зээл авч өгье гэж бичиг явуулж байгаагүй. Тэгж үзээгүй. Надад тийм тохиолдол байхгүй" гэх тайлбарыг өглөө. 

Бага хурлын үдээс өмнөх хуралдааны мэдээллийг ЭНД дарж, үзэх боломжтой!

 

 

 

 

 


Б.ЭРХЭС

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Оо Солонгосд ажилладаг эгч өгсөн гээд нэлээд хэдэн евро дансандаа хийчихсэн хэнэггүй зогсож байсан даа кк. Сайн эгчтэй юм билээ. Танай нам дахиж сэхэхгүй. Жоомоо алах гээд гэрээ шатаалаа даа. 2020 онд МАН АН аль нь ч байхгүй. Та хэдэд 28 жил итгэсэн ард түмний итгэл алдарлаа. Ми Хүк женко нямка Зи Алтанхуяг гэх мэтчилэн та хэд одоо аль нь чболно. Хэн нь илүү уран донгодох вэ гэдэг чинь өнгөрсөн. Нэг л их ард түмний нэр барьсан хогийн юмнууд
IP:202.21.106.165  2018-12-19 21:09:43
Зочин Хэнийг нь Би цэвэр ариун гэж хэлэхээр хүмүүс итгээд өмөөрөөд хамгаалаад л, хэнийг бас цэвэр ариухнаа гайхуулаад хэлэхээр худалч хулгайч гээд бдаг бнаа энэ хүмүүс. Би бол хэнд нь ч итгэж туйлшардаггүй. МАНАН-чууд бүгд худалч хулгайчууд
IP:122.201.31.26  2018-12-20 19:18:47
Irgen Bie bieniihee muug sain vzeg naad hvmvvsees chini ih ym garna
IP:62.202.191.88  2018-12-21 00:18:23
Bi Jdugiin sand ooroo shalgalt oruulsan hun shuu dee
IP:66.181.191.211  2018-12-21 18:56:41
Guest Odoo tgd bugd itgelee yu. Bie bieniihee bulaug sain degetsgee ahij ta nar shg showchid poprogchdig songohguigee Mongol ulsiin irged sain oilgoj avag
IP:14.207.75.207  2018-12-22 11:19:38
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.