МАН-ын БАГА ХУРАЛ| У.Хүрэлсүх: Манай нам МАФИЖСАН байна

2018/12/19
Share |
Хүмүүс:
МАН-ын БАГА ХУРАЛ| У.Хүрэлсүх: Манай нам МАФИЖСАН байна

МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Бага хурлын эхэнд тавьсан Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн илтгэл олны анхаарлын төвд байна.

Тэрбээр,

-Ард түмнээсээ ангижирсан нам мөхдөг юм. Ард түмнийхээ хүсэл бодол, итгэл үнэмшил, хүлээлтийг сонсож мэдэрч, тэрэнд нь тохирсон арга хэмжээ авч чаддаггүй улс төрийн хүчин мухардалд ордог. Олон өөрчлөлтийг цаг алдалгүй хийхгүй бол бидэнд цаашид цаг, хугацаа алга. Хөрөнгөтэй, мөнгөтэй, бяртай, чадалтай хүмүүс энэ намын удирдлагын толгойд гарчихсан байна. Гэтэл хүмүүс итгэж найдаад биднийг хүлээж, харж байна. Тиймээс бид нам дотроо тодорхой хэмжээний хариуцлага тооцох зайлшгүй шаардлага гарч байгаа. Манай нам олигархжсан байна. Манай нам мафижсан байна. Манай нам сүүлийн үед компаничлагдсан байна. Хөрөнгөтэй, мөнгөтэй, бяртай, чадалтай хүмүүс энэ намын толгойд гарч, цаашилбал улсыг удирдах, газрын хэвлийн охь баялгийг хэдэн гэр бүлээр дамжуулан цөлмөж авах, түүгээрээ улбаалан Монгол төрийн толгойд залрах гэсэн оролдлогууд хийгдэж, хэрэгжиж байна. Тиймээс Монголын ард түмэн тэднийг МАНАН гэж ярьж байна. Би намын дарга, Ерөнхий сайдаар томилогдсон цагаасаа хойш МАНАН үнэхээр бодитой байдаг юм байна гэдгийг нүдээрээ харж, биеэрээ мэдэрсэн.. Тиймээс бид МАНАН-г таслан зогсоох ёстой. Тэрхүү шударга бусын хонгил, ард түмний нэрлээд байгаа хонгилыг бид эвдэж, нураах цаг нь болсон. Ардын нам  ард түмэн дотроо байдаг, ард түмнийхээ хүсэл, бодол, тэмүүлэл, мөрөөдлийг сонсдог, түүнд нь тохирсон үйл ажиллагаа явуулдаг нам байх ёстой. Тэгэхгүй бол манай нам цөөн хэдэн нам дамжсан бүлэглэлийн гарт орсон, ийм улс төрийн хүчин болох гэж байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Үүн дээр намын дарга миний байр суурь хатуугаас хатуу байгаа. Цаашдаа улам хатуу байна гэж бодож байна.

 


Бага хурлын үдээс өмнөх хуралдааны мэдээллийг ЭНД дарж, үзэх боломжтой!

МАН-ын даргын хэлсэн үгийг БҮРЭН ЭХЭЭР НЬ хүргэж байна!

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зоч Гоё гоё үгийг сайн хэлж хошгируулахдаа мундаг юмаа. Өөрөө ч гэсэн са гаднаас нь орж ирээгүй байлтай. Танай нам болон өөрөө ч гэсэн дараагийн сонгуульд байхгүй гэж бодоорой. Ми гээ муулаад өөрөө мандана гэж байхгүй. 30 жил хамт нам дотроо дарга цэргийн нь хийж явчаад одоо нэг рүүгээ дайрч байгаа чинь даанч увайгүй байна. Та нар одоо бүгд больчоочээ. Цагаан даавуугаар толгойгоо боогоол, поошиг нүдээл журмын нөхдөө хэвлэлээр балбаал, залуучуудийг турхираад байдаг байсан. Одоо яг хэвээрээ.
IP:202.21.106.165  2018-12-20 08:37:26
Zochin Manangiin bogs doloogch olon yuma iii
IP:66.181.191.211  2018-12-21 18:55:08
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.