Ц.Нямдорж: УИХ-ын нэр хүнд уначих гээд байсан учраас би ажлаа өгөөд бууж байсан

2018/12/19
Share |
Хүмүүс:
Ц.Нямдорж: УИХ-ын нэр хүнд уначих гээд байсан учраас би ажлаа өгөөд бууж байсан

Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байгаа МАН-ын XXVIII Их хурлын III Бага хурал үргэлжилж байна. Тус хурлын үеэр Бага хурлын гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-Би УИХ-ын дарга байхдаа 36:36-тай Их хурал удирдаж байсан. Намайг буулгахаар Н.Энхбаярын захиалгатай ажиллагаа явуулахад нь би гэдийгээд суугаад байх боломж байсан уу гэвэл байсан. Ядаж л Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болтол би хүлээж болох байсан. Гэхдээ тэр үед Их хурлаа тараачих гээд байсан учраас, Ц.Нямдорж гэдэг хүнээс шалтгаалж УИХ-ын нэр хүнд уначих гээд байсан учраас би өглөө 09:00 цагт гэрээсээ гарч, 10:00 цагт М.Энхболдыг дуудаж уулзаад, 15:00 цагт мэдэгдэл хийгээд, ажлаа шууд өгч байсан. Тэгж тэр Их хурлыг тэмцлээс холдуулж байсан юм. Гэдийгээд хэвтчих юм бол 36:36-аараа хоёр талдаа гарчихаад, Их хурлын ажлыг алдагдуулж болох байсан учраас би өөрөө явж, төрийг ажилтай болгосон юм. Би ах хүний хувьд, нөхрийн хувьд үүнийг олон удаа М.Энхболдод хэлсэн. Би Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байхад "Эрдэнэт"-ийн шалгалтын дүнг ярьж орсон. Тэгэхэд намайг хоёр удаа занасан. "Чамайг шалгана" гэж хэлсэн. Одоо хэдэн хүн шоронд сууж байна. Б.Хурц гэдэг хүнээр дамжуулж ийм зүйл хийсэн. Хууль зүйн сайд болсныхоо дараа "Эрдэнэт"-ийн асуудал, С.Зоригийн хэргийг ярьсны дараагаар 5-6 удаа хэрэг нээсэн. Би чимээгүй л байгаа. Н.Алтанхуягийг унадгийн урд орой АТГ-ынхан гарч ирж, мэдэгдэл хийсэн. Сая Засгийн газрын асуудал яригдахын өмнө Л.Оюун-Эрдэнийн талаар АТГ-аас хэвлэлийн хурал хийж байна лээ. Ингэж айлган сүрдүүлж, хэрэг нээдэг болсон. Эд нарыг чагтлаад, өмөөрөөд суугаад байгаа юм. Би олон удаа ийм зүйл болж байгааг хэлсэн. Ийм бүлэглэл бий болсон. Энэ бүлэглэл Худалдаа хөгжлийн банкаар дамжуулж, Дархан, Сэлэнгэ орчмын бүх өнгөтэй өөдтэйг хамсан. Хөтөл, Эрдэнэт, Дарханы төмөрлөг... “Монголросцветмент”-ээр дамжуулж Алтай Таванбогдоос Бор-Өндөр хүртэлх 50-иад лиценз, өнгөт металлийн бүх зүйлийг хамсан. Энэ 49-өөрөө дамжуулж... Улаанбаатар гэдэг банк М.Энхболдын байгуулсан банк. Ийм л зүйл болж байна. Энийг бүлэглэл гээд байгаа юм. Үүнийг нураах ёстой гэж би үзээд байгаа юм.

Энэ бүлэглэл анхных нь биш. Олон удаа ийм зүйл гарсан. Н.Багабандийг байхад "Эх орон" эвсэл гэгч гарч ирж, явсаар байгаад 2004 оны сонгуульд 36 болгоод унагасан. М.Энхсайхан, “Эрэл”-ийн Б.Эрдэнбат нар нийлчихсэн байсан. Дараа нь “Энержи ресурс” консерциум байгуулагдаж, хоёр талаасаа 5:5 том компани оруулж, Ц.Элбэгдоржийн нэр оролцсон. Н.Энхбаяр байхдаа 62-ын бүлэглэл гэдэг юм байгуулж, хоёр нам нийлүүлэхийг шахаад, хамтын ажиллагааны гэрээнд нь би бараг хулгайгаар шахуу гуйж ороод, намын харьяалал харгалзахгүй парламентын засаглалд үнэнч байна гэдэг хоёр үг шургуулж, Цэцийн дүгнэлт гардаг чинь тийм учиртай, садаа болсон юм. Тэгээд эцэст нь, М.Энхболд яагаад 2016 онд Ерөнхий сайд болоогүй вэ гэхээр мөнгө, эрх мэдэл хоёроор Ерөнхийлөгч болж, үгнээс нь гардаггүй Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд болгоод, дараагийн 10 жил Монголын улс төрд эзэн суухыг хүссэн л процесс шүү дээ. Тэрнээс Ж.Эрдэнэбатад Ерөнхий сайд болох гавьяа ч байгаагүй. Үнэнийг хэлэх юм бол бараг хамаатан шүү дээ, та нар. Гүжирдсэн бол шүүхдэлцээрэй, надтай. Бадамжунай, Төмөрхүү, Ганбат, сахал Эрдэнбилэг нар хамтарсан бизнестэй. “УБ Центр” гээд байшин байна, тэнд цөмөөрөө сууж байгаа. Монголын улс төр "Нарантуул" шиг болчихсон шүү дээ” хэмээн байр сууриа илэрхийллээ.

 


МАН-ын Бага хурал үргэлжилж байна.

Бага хурлын үдээс өмнөх хуралдааны мэдээллийг ЭНД дарж, үзэх боломжтой!

 

 


М.Бүүвэй

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Irgen Монголын парламентын амьд түүх бичилцэж байгаа цөөн хэдэн хүний нэг энэ хүн дотор нь байсан шиг хэллээ Энхболдын ерөнхийлөгч болдог ч лөөлөө.Монголчу
IP:5.28.123.20  2018-12-19 21:24:10
zochin Ene M.Enhboldig ard timen niiteeree eserguutseed bhd guldiigeed bh yum.Ene hund ichih bulchirhai gej bn u? u h
IP:202.9.42.26  2018-12-19 22:35:08
Хххх Энэ сайт бас сэтгэгдэл устгадаг байхнээ. Магтаж байгаа хүмүүстэйгээ адилхан хуурамч худалч сэтгүүлчид энэ сайтыг ажиллуулдаг юм бн. Ийм сэтгүүлчид монгол хямрахад их нөлөөлсөн шүү!
IP:103.212.118.221  2018-12-19 23:38:38
mundag yum Yamartai mongol ulsiin huuliin bodlogo bolood heregjiltiig tolgoilj suuhdaa iim l bogoltssaon hun bol Nyamdorj ooroo monoos mon Hiigeed buteechiheed bi oroltsoogui geh ni ongorson boroonii hoinoos tsuvaa nomorson Nyamdorj bolj baina daa kkk
IP:115.171.244.61  2018-12-20 11:46:55
Zochin Enhbold vs Nyamdorj, ali deer ve nadad? Easyyeeee!
IP:103.229.123.168  2018-12-20 13:05:29
зочин Нямдорж Энхболдоос дээрдэхгүй дээ. Худалч. Зоригийн хэрэг Эрдэнэт үйлдвэр 2-ыг яриад л 4-5 удаа сайдын сэнтийд суучихаад л бйагаа хүн дээ. Амьдрах бйартай болсон уу. Алтангийн байрыг өгсөн үү. Эрдэнэт рүү шахдаг наймаа нь алга болчих гээд үхээд байгаа юм
IP:139.5.216.214  2018-12-20 17:06:54
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.