Г.Уянга: Тэр новшийн цаг нь тэгээд хэзээ болдог юм

2018/12/20
Share |
Хүмүүс:
Г.Уянга: Тэр новшийн цаг нь тэгээд хэзээ болдог юм

УИХ-ын гишүүн асан, сэтгүүлч Г.Уянга өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллах болсон. Улс төрийг хэнээс ч илүүтэй гадарлах тэрээр Монголын төрд бугшаад буй идээ бээрийг яг одоо л шахаж гаргах хэрэгтэй гэдгийг өөрийн өнцгөөс ийн бичжээ: 

Цаг нь болохоор...

Энэ миний хамгийн дургүй үг. Цаг нь болохоор хэлнэ, цаг нь хараахан болоогүй байна, цаг нь болохоор аяндаа болно, цаг нь болохоор хийж эхэлнэ, цаг нь болохоор ойлгоно....
Нэг нөхөр намайг зэмлэлээ, "Чи дандаа цаг нь болоогүй байхад түрүүлчихдэг, энэ чиний хамгийн том дутагдал. Цаг нь болоогүй байхад тэмцэл эхлүүлсэн, цаг нь болоогүй байхад Ерөнхийлөгчийг огцруулна гэсэн, цаг нь болоогүй байхад эрх мэдэлтнүүдтэй дайсан болж, цаг нь болоогүй байхад их хурлаас гарчихлаа. Цаг нь болоогүй асуудлыг хөндөж өөртөө эрсдэл авчирдаг тул чи муу улстөрч..." Ерөөс би түүнийхээр улстөрч ч биш, хэн ч биш бололтой, дотроо ингэж л бодож байх шиг байна. Эсвэл хэтийдсэн харамслаа илэрхийлж байгаа нь ч тэр юм уу. 

Тэр новшийн цаг нь тэгээд хэзээ болдгийг харин тэр этгээд өөрөө ч бас мэдэхгүй байгаа юм. Минийхээр бол бүх зүйлийн цаг хугацаа дэндүү оройтоод байгаа санагдаж бухимдал төрж адгах юм. "Цаг нь болоогүй..." гэсээр өнөөдөр өөрсдийгөө харцгаа, бас улс орноо байж байгааг нь хар! Цаг нь болоогүй гэж үлбийсээр атал тэр цагийг чинь өчүүхэн өт хорхойнууд эзэлж, цаг хугацаа өөр нэгэн тавилангийн өмнө биднийг авралгүй авчирсан бол яана?! 

Ингэж хэлдэг хүмүүсийн хэлээд байгаа тэр цаг нь хэзээ ч болдоггүй, магадгүй хэлээд байгаа цагаас нь өмнө өөрийн нь цаг дуусчих нь бий. "Казиногийн хэргийн талаарх бүх үнэнийг цаг нь болохоор би илчилнэ ээ" гэсээр Ж.Наранцацралтын цаг дуусчихсан.

"Цаг нь болохоор бүгдийг хэлнэ, илчилнэ, тэмцэнэ..." гэсэн, анаж байгаад завсар сиймхий гарвал шургачин өчүүхэн төдий ч хамаагүй ашиг завшаан олчих санаатай арчаагүй, өрөвдмөөр бэртэгчдийн худлаа яриаг олонтаа сонсож, өдгөө сонсохоор гашуун хөх инээд хүрдэг болжээ. 

Харин ч идэвх зүтгэлтэй, эрч хүчтэй бие хүмүүс тэр цаг хугацааг "наашлуулдаг" гэж би итгэдэг. Тийм хүмүүсийн гаргасан жим, тавьсан замаар "цаг нь болоогүй"-чүүд түрүүлэн бардамнан алхахдаа өөрөө цаг хугацаагаа эзэгнэж байгаа мэт аяглах. Гэсэн ч тэднийг буруушаах юун, хөөрхийс. Жим гаргах жамтай бол бас гутрах юун. Бардамнал ч, гутрал ч цаг хугацааны өмнө юу сан билээ. 
Мэдээж, эхлэл төгсгөл үгүй аугаа цаг хугацааг эрхшээх боломжгүй, гагцхүү өөрт оногдсон өчүүхэн жаахан цаг хугацааг итгэлтэйгээр өөрөө эзэгнэж амьдрахыг илүүд үзнэ!

Хэрэв чи үгээ хэлмээр байвал, амьдралаа өөрчилмөөр байвал, босч тэмцмээр байвал, энэ эх орныхоо эзэн нь хэвээр үлдмээр байвал тэр цаг хугацаа чинь хэдийн хоцорчхоод байна! 

Тийм ээ, бүх зүйл цаг хугацаатай. Өөрт оногдсон өчүүхэн цагаа л эзэгнэ, түүнд бүү дарлуул, боол нь битгий бай! Тэртэй тэргүй чи цагийг хүлээх биш, цаг хугацаа чамайг элээж байгаа! 
"Цаг нь болохоор..." гэж үг зөвхөн үхэлд л бий!
Цаг зогсоно, цаг үргэлжилнэ...

 

Image may contain: 1 person, sitting and closeup

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin Эмэгтэй Түгжил новш
IP:122.201.23.83  2018-12-20 15:37:04
Zulaa Er ni unen shde yum bom tsag ni bolohoor helnee l gedgiin naana ni helchiheer yagaad baidiin jishee ni sayhan burhan bolson ter model ohinii ah ni bn basl tsag ni bolohoor hrlnee gediin medej bgaan bol gils helcheech de tegeed ter hurdan turgen aluurchnaa olchvol yaadiin haviin amitniig hardsan serdsen hun bn
IP:103.57.94.168  2018-12-20 17:09:36
Bat-uil bolovsrolgui baij Nuhtiin shorongiin hadaas Bat-uil uuriiguu ih surguuli tugssun gej huuhduudiig zalilan mehelsnee huleehgui baina. Medleg bolovsroltoi, hun bolj, hudlaa medeelel taraasan. Avgai ni Surguulid yavdaggui medrel, Maantiin shorongiin hadaasaa nuugaad baina. 
IP:202.126.89.238  2018-12-21 05:55:45
Bat-uil bolovsrolgui baij Nuhtiin shorongiin hadaas Bat-uil uuriiguu ih surguuli tugssun gej huuhduudiig zalilan mehelsnee huleehgui baina. Medleg bolovsroltoi, hun bolj, hudlaa medeelel taraasan. Avgai ni Surguulid yavdaggui medrel, Maantiin shorongiin hadaasaa nuugaad baina. 
IP:202.126.89.238  2018-12-21 05:56:08
Bat-uil baas baij Nuhtiin shorongiin hadaas Bat-uil uuriiguu ih surguuli tugssun gej huuhduudiig zalilan mehelsnee huleehgui baina. Medleg bolovsroltoi, hun bolj, hudlaa medeelel taraasan. Avgai ni Surguulid yavdaggui medrel, Maantiin shorongiin hadaasaa nuugaad baina. 
IP:202.126.89.238  2018-12-21 05:56:36
Bat-uil bolovsrolgui baij Nuhtiin shorongiin hadaas Bat-uil uuriiguu ih surguuli tugssun gej huuhduudiig zalilan mehelsnee huleehgui baina. Medleg bolovsroltoi, hun bolj, hudlaa medeelel taraasan. Avgai ni Surguulid yavdaggui medrel, Maantiin shorongiin hadaasaa nuugaad baina. 
IP:202.126.89.238  2018-12-21 05:57:30
kkkk ene huuhen lav bussinesiig maani haaj boh ym yriad bdag bsan shaal demii hun sanagdsan
IP:203.91.115.40  2018-12-21 10:37:58
Zochin Ebeg eronhiilogch bhd ni ogtsruulya gej yrij bsn unen l yrij bjdee ymar hun bsniig ni odoo bugd medej bgaa
IP:66.181.191.211  2018-12-21 18:53:20
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.