Иргэд утааны эсрэг жил бүр 400 гаруй сая ам.доллар зарцуулж байна

2018/12/21
Share |
Хүмүүс:
Иргэд утааны эсрэг жил бүр 400 гаруй сая ам.доллар зарцуулж байна

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай улс агаарын бохирдлын эсрэг 500 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэх тооцоо судалгаа бий. Агаарын бохирдлын эсрэг зарцуулсан энэхүү мөнгөөр олон төрлийн төсөл төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй нь иргэдийг ихэд бухимдуулаад буй бөгөөд татвар төлөгчдийн халааснаас гарсан энэхүү мөнгө хэн  нэгний бизнесийг дэмжих хэрэгсэл болсон нь нүднээ илхэн. 

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас манай улсын иргэд жил бүр 400 гаруй сая ам.долларыг (нэг их наяд төгрөгагаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлийн эсрэг зарцуулдаг гэх судалгааг гаргасан байдаг. Энэ тоо жил ирэх тусам өсөн нэмэгдсээр буй бөгөөд иргэд жил бүр татвар төлж агаарын бохирдолтой тэмцэхийн зэрэгцээ үүнээс хэд дахин их мөнгийг өөрсдийн эрүүл мэндийг хамгаалахад зарцуулдаг байна. Ийнхүү бид их хэмжээний долларыг зөвхөн агаарын бохирдлоос үүдсэн өвчлөлийн эсрэг эм тариа худалдан авахад зарцуулан гадагш гаргадаг бөгөөд энэ нь улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулж байна. 

 

Image result for агаарын бохирдол

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 


 


 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.