У.Хүрэлсүх: Ядуу зүдүү хүмүүсийг битгий алагчил!

2018/12/23
Share |
Хүмүүс:
У.Хүрэлсүх: Ядуу зүдүү хүмүүсийг битгий алагчил!

Өнгөрөгч Баасан гарагийн Засгийн Газрын ээлжит бус өргөтгөсөн хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл сонсож, шийдвэр гаргалаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн хэдий ч үр дүн өгөлгүй татварын мөнгө салхинд хийссэн нь олны анхаарлыг ихэд татсан. Утаатай тэмцэх нэрийдлээр хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, тендерүүд нэр бүхий хүмүүсийн халаасанд орж бизнес болж байсан нь олонд ил болсон бөгөөд тус хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дахин ийм алдаа гаргахгүй байхыг нэр бүхий албан тушаалтнуудад анхаарууллаа. 

У.Хүрэлсүх: Энэ ажлыг маш сайн хий. Би нэг зүйл дахиж хэллээ шүү. Завсраас нь янз бүрийн асуудал хийх гэж байж шоронд явцгаав аа. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй бүх дарга нарт би дахин анхааруулж хэлье. Одоо юм чангарч эхэлж байгаа шүү. Хууль хяналтын байгууллага ажиллаж байгаа шүү, бүх хүмүүсийн юман дээр. Та нар том том төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байхдаа завсарт нь янз янзын хувийн сонирхол оруулж байж энд тэнд хэл аманд оров. Бүх сайд, дарга нарт би анхааруулж хэлж байна. Нүүрсэн дээрээс шоронд явсан хүмүүс зөндөө байгаа шүү, та нар ч өөрсдөө мэдэж байгаа. Тэр нефтийн үйлдвэр, цэвэрлэх байгууламжтай холбоотой том төсөл хөтөлбөрүүд байгаа. Тэрний үйл явц, санхүүжилтийн асуудал дээр хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Тендер зарлахад яадаг, ийдэг...ард түмнээс ирж байгаа захианууд надад байгаа. Хот гэдэг чинь бүх юман дээр саалт хийдэг байгууллага болчихсон юм байна. Би үнэнийг л хэлж байна шүү. Энд тэнд очиж байж гогодуулав аа! Шуурхай дээрээ ярьж өгөөрэй энэ миний хэлснийг, тэр хотын дарга нартаа. Бүх дүүргийнхээ дарга нарт хэлээрэй. Энд тэнд хулгай хийж байж гогодуулав аа гэж. Бүгдийг чинь шалгана шүү. Энийг л хийгээд өгчих энэ ард түмэндээ. Битгий алагчилж хандаж бай. Төрийн албан хаагч нар аа! ядуу зүдүү хүмүүсээ битгий алагчилж бай. Муу хувцастай хүн ороод ирэхээр хол зогс энэ тэр гэдэг гэж байгаа юм. Хотын захиргааруу орсон чинь тэгсэн байгаа юм. Надад өөрөө хүн хэлсэн, талбай дээр. Ямар муухай үнэртэй юм, чи хол зогс гэсэн байгаа юм. Тэр ядарсан хүн байж болно за юу. Гэхдээ Монголын ард түмний нэг шүү. Тэгж битгий хүний ялгаварлаж ханд. Мөнгөтэй төгрөгтэй, сагачихсан хулгайч нарт хэлж чадахгүй. Улсын хөрөнгө идчихсэн, газрын баялаг зараад баяжчихсан хэдэн хууль дээгүүр давж гишгэсэн юмнуудад юм хэлж чадахгүй. Тэгээд ядарсан хүнийг болохоор загнаад зэмлээд байдаг. Энийгээ болих хэрэгтэй. Монгол улс ийм байгаагүй шүү! 

 

Image may contain: 1 person, standing and outdoor

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin Odoo mgld Ardiin baatar boloh hun heregtei bn,ydaj l tuuhend ner ni sainaar bichigdene shuu dee.ERONHII saiddaa amjilt husie!
IP:59.153.115.163  2018-12-23 15:00:42
Зочин Зөв л дөө ийм зүйл маш их байгаашүү, энэ талаар мэдээлэл авч арга хэмжээ авах л хэрэгтэй дээ
IP:202.72.245.204  2018-12-23 15:31:27
Эмэгтнй Энэ чинь харин таалагдсангүй ЕСаа.Тэр хүн улсынхаа нийслэлд амьдарч бгаа юм бол хиргүй цэвэр хувцаслаж бусдыгаа хүндлэх ёстой!!!
IP:203.91.115.45  2018-12-23 15:34:53
Hi Bohir ch gesen Hun ch Dee, baychuud haraad dolignodog zangaa tatatsgaa,,,
IP:49.0.218.38  2018-12-23 16:04:51
Zochin Shaampar
IP:139.5.219.153  2018-12-23 16:51:03
Nara Zass yadyy zuduu ch geh shig Ard tumnihe estoi hachin duudaj bg yum bishuu , Ted chin bid ni tsus negt ah duus hen er yadyy amidruulaad bn we ?!! Oligtoihon uhaantai shudrag uls turchid bdag bol yu gej bidni Ard tumen tarchigtai tulj amidrah we ,Ihenh saihan zaluus gadaad ruu durweed duusla ,udahgui bugd garaad yaschihwal ta NAR naana tom Soloirood suuj chadah yy,heni hucheer amidarch bga yum beeee ,dyrgui hureed bhim muusain luiwarchid
IP:195.240.155.106  2018-12-23 17:40:00
Зочин Уг нь ад үзээд байгаа хэдэн үндэсний компани шиг дахиад нэлээд хэдэн компаниуд бий болчихвол нэлээд хэдэн зуун ажлын байр бий болох бусуу? Эвсэл ерөнхий сайд нь бусдад таалагдах гээд нэг иймэрхүү шальдар бульдар юм яриал сууж байхуу? Ажлаа хий л дээ. Бүхэл бүтэн монгол улсын хувь заяаг атгачаад ийм гэнэн ч юмуу тэнэг ч юмуу юм яриад сууж байхын. Олигтойхон цалинтай ажлын байрууд нэмэгдвэл наад хүмүүс аяндаа цэвэр хувцаслана. Амьдрах нөхцөлийн нь олигтой хангах юу ч хийхгүй байж ЕС нь хүний хувц
IP:202.21.106.165  2018-12-23 18:23:57
Zochin Сайд зөв хэлсэн яагаад гэвэл ард түмнээ ядуу байгаа гэдгийг мэдэрсэн байна. Хиртэй хувцастай байх яах вэ утаа угаар гэр хорооллын нөхцөл цэвэр байх амар биш
IP:112.213.132.133  2018-12-23 18:30:25
Зочин Миний бодлоор энэ бохирын тухай асуудал биш бна. Угаасаа монголчуудаас нүүрс утаа эсвэл хиншүү өвлийн цагт үнэртдэг юм уу гэж үзсэн. 12 сард америк явсан, очоод миний хувцаснаас юу үнэртээд бна гэсэн? Нүүрс л юм шиг бсан, амьдралдаа би гэр хороололд амьдарч үзээгүй, мэдээж гадаад явж бна, хувцасаа угаагаад явна, гэр хорооллынхон бүүр аймаар үнэртэй бдаг байх. Ер нь бол төрийн алба татварын мөнгөөр цалинждаг элдэв долоон юм ярих эрхгүй, паартай байшинд амьдардаг нударган хулгайчаа зайл гэх үү???
IP:64.119.21.49  2018-12-23 19:00:27
а Шоучин
IP:202.70.34.38  2018-12-23 20:24:54
Сэтгэцийн гажиг Хүрэлсүх багаасаа сэтгэцийн гажигтай, хийрхэлтэй эрүүл биш оюуны чадавхигүй хүн байсан байна. Худлаа дүр эсгэж ахмад гишүүдийнхээ ар өвөрт гүйж итгэлийг нь авчихаад одоо ар нуруунд нь олон утаа маш аймшигтайгаар хутга шааж байна. Мэргэжлийн алуурчин юм бишүү.
IP:65.49.68.193  2018-12-24 11:26:43
Irgen Neeree end tend hulgai hiij huviin ashig sonirholoo oroltsuulah gej baij GOGODUULAV AA!
IP:122.201.22.210  2018-12-24 20:35:27
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.