Н.Цэрэнбат Улаанбаатар хотыг татвартай болгоно гэв үү

2018/12/24
Share |
Хүмүүс:
Н.Цэрэнбат Улаанбаатар хотыг татвартай болгоно гэв үү

Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хот анх 400,000-500,000 хүний даацтай байхаар төлөвлөгдөн баригдсан байдаг. Харин энэ тоо өдгөө 2-3 дахин ихсээд буй бөгөөд араасаа олон төрлийн хүндрэл бэрхшээлүүдийг дагуулж байна. Агаар, ус, хөрсний бохирдолд автсан их хотыг зорин ирэгсдийн тоо буурахгүй байгааг цэгцлэн тулгамдаж буй асуудлыг шийдэх шийдэл нь "татвартай болох" асуудал юм гэдгийг өнөөдөр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдэгдлээ. Түүний ярьж буй энэхүү санал өмнө нь 2003 онд гарч ирж байсан хэдий ч Хүний эрхийн үндэсний комиссийн зүгээс эсэргүүцэн хууль зөрчсөн үйлдэл хэмээн тодорхойлсны үндсэн дээр цуцлагдсан байдаг аж. Харин тэрээр өнөөдөр үүнийг дахин гаргаж иржээ.

Тэрээр хэлэхдээ "Улаанбаатар хотод шилжин суурьшиж байгаа иргэдэд үйлчилгээний хураамж гэж том хүнд 50,000 төгрөг, хүүхдэд 25,000 төгрөгийн татвар ногдуулдаг байх хэрэгтэй гэх асуудал өмнө нь гарч байсан. Батлагдаагүйн улмаас Улаанбаатар хотод шилжин суурьших хөдөлгөөн хэтэрхий чөлөөтэй болсон учраас өнөөдөр хот гэдэг статусаа бид алдаад байна. Олон төсөл хөтөлбөр хэрэгжихэд маш жижиг зүйлээс бид өндөр хүлээлт хүлээсэн учраас үр дүнд хүрээгүй. Тиймээс цаашид бид хотын стандарт, хотын нормыг барьж ажиллаж амьдрах ёстой гэсэн байр суурьтай байгаа" хэмээжээ. 

Ямартай ч хууль өөрчлөгдөөгүй бол энэ асуудал дахин хүний эрхийг зөрчсөн үйлдэл болох нь гарцаагүй. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хийж хэрэгжүүлж буй ажлуудынх нь нэгд ийнхүү татвар нэмэх асуудалд яригдаж эхэлсэн байх бөгөөд даацаас илүү гарч буй иргэдийг нэгэнт хотоос гаргаж чадахгүй тул дагуул хотуудаа хөгжүүлэх замаар их хотыг зорьж буй урсгалыг багасгах, цаашлаад зогсоох асуудлыг ярилцах нь илүү урт хугацааны бөгөөд үр дүнтэй арга. Нэг удаад 50,000 төгрөг төлөөд их хотод амьдрах нь яг үнэндээ иргэдийн хувьд асуудал биш. Тийм учраас иргэдээ ялгаварлан гадуурхаж хийж буй ажлынхаа хэрэгжихгүй байгаа шалтгааныг иргэдрүү чихэж хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байхыг хүсье эрхэм гишүүн ээ. 

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Irgen Tatvar yamar hamaatai iin, huduunuus orj irj bga humuusee anhnaasaa zov huvaarilj gazar olgoogui bj. Yum l bol tatvar gehiin. Buruu zohion baiguulalttai bol tatvar avaad zasagdahgui. Ta nar tatvariin mungii n ideh gj bga bz.
IP:24.5.242.103  2018-12-25 00:59:16
мөнх татвар авахаас өөр юм мэдэхгүй юмаа. Тэр мөнгө хаашаа орох уу? бидний төслж байгаа татвар ихэднэ үү гэхээс багадаагүй шүү
IP:202.170.80.25  2018-12-25 10:01:11
zochin za yahav dee neg Uvs hun ch gesen ta nariin tatvariin mongiig ideed bayajig dee. busad Uvsuudiin zooj baigaa nuursnii huvias mani hund hurtehgui baigaa yum chin erh medeltei deeree heden yum avahaa bodno shu dee.
IP:202.21.116.4  2018-12-25 12:27:41
zochin TEGEJ BAIJ TUGJREL ARILNA
IP:103.212.119.227  2018-12-25 23:54:33
ok orkuudiig UB ruu zuglekhgui boltol ni tatvaraa nemeed ug.
IP:150.129.142.182  2018-12-26 00:59:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.