Ж.Батзандан: Санхүүгийн мөлжлөгийн эсрэг Монголчууд тэмцэх цаг нь болсон

2018/12/25
Share |
Хүмүүс:
Ж.Батзандан: Санхүүгийн мөлжлөгийн эсрэг Монголчууд тэмцэх цаг нь болсон

УИХ-ын дарга М.Энхболдыг 48 цагийн дотор огцрохыг шаардаж, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ. Хэрэв тэдний энэхүү шаардлагыг хүлээж авахгүй бол тэд "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн бөгөөд энэхүү тайван жагсаалд нам харгалзахгүй гишүүд оролцохын сацуу 100 орчим ТББ, мөн иргэд оролцохоо мэдэгдээд байгаа ажээ. 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Пүрэв гарагийн 11:00 цагт жагсаал, цуглаан зохион байгуулахын тулд бид холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авахаар ажиллаж байна. Жагсаал, цуглааны аюулгүй байдлыг хангуулахаар цагдаагийн удирдлага, тагнуулын байгууллага, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нартай уулзаж, жагсаал цуглаанд оролцогсдын эрхийг хангах талаар ярилцаж байгаа. Пүрэв гарагт болох жагсаал бол тайван жагсаал байх болно. Жагсаалыг үймээн самуун болгох зорилготой МАНАН бүлэглэлийн хатгаасанд автахгүй байхыг иргэдээсээ хүсч байна.

Бидний хувьд өнөөдөр МАНАН бүлэглэлийн боол нь байх уу, эх орондоо эзэн нь байх уу гэдэг сонголт ирээд байна. Гадныхантай нийлсэн МАНАН бүлэглэл монголчуудыг боолчилж байна.

Монголын багш, эмч нар бүтэн сар ажиллаад, барууны орнуудын өдрийн цалинг авч байна. Үүнийг хөдөлмөрийн мөлжлөг гэдэг. МАНАН бүлэглэл 28 жилийн турш колоничлолыг бий болгосон. МАНАН бүлэглэлийн нэг хүний мэдэлд гурван банк байна. Өнөөдөр банк болон банк бус санхүүгийн байгууллагын хүү 30-60 хувьтай байна. Манжийн үед банкны хүү 6 хувьтай байсан юм шүү. МАНАН бүлэглэлийн бий болгосон санхүүгийн мөлжлөгийн эсрэг монголчууд тэмцэх цаг нь болсон. МАНАН бүлэглэлийн бий болгосон бузар системийн эсрэг бид нэгдэх цаг болсон. Өнөөдөр УИХ-ын гишүүд нам харгалзахгүйгээр нэгдэн тэмцэж байгаа тэмцэл бол хувьсгалт тэмцэл юм. Эх орноо аврах тэмцэл юм. МАНАН бүлэглэл Монголыг тонон дээрэмдэж байхад эх орончид нам харгалзахгүйгээр нэгдэж байна. Энэ жагсаал бол Монголын эх орончдын жагсаал юм. Монголын эх орончдыг жагсаалд уриалж байна. МАНАН дэглэмийн эсрэг монголчууд олуулаа гэдгийг харуулъя.

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.