Бүжигчин Төөгөө хэдэн ам.доллараар бүжиг сурдаг вэ?

2018/12/26
Share |
Хүмүүс:
Бүжигчин Төөгөө хэдэн ам.доллараар бүжиг сурдаг вэ?

Монголын гудамжны бүжгийн хөгжилд томоохон хувь нэмрээ оруулсан бүжигчдийн нэг бол Т.Саруултөгс буюу Төөгөө. Унтлагынхаа өрөөнд чимээгүйхэн бүжиглэдэг байсан бяцхан хүү өдгөө Холливүүдэд хөл тавиад буй бөгөөд тэрээр дэлхийн хэмжээний оддоос суралцсан зүйлсээ эх орондоо хэрэгжүүлэн өөрийн "116 dance studio"-г нээн залууст бүжгийн соёлыг түгээж буй нэгэн. Тэрээр "Авьяаслаг Монголчууд" шоуны эхний улиралд ганцаарчилсан бүжгийн төрлөөр оролцож байсан бөгөөд энэ удаад хамтлагийн залуусынхаа хамтаар тус шоунд оролцсон. "116" хамтлагийнхан шоуны гуравдугаар байрт шалгарсан бөгөөд тэд тус шоуны тайзнаа дэлхийн хэмжээний үзүүлбэрийг амилуулжээ. Тэдний бүжгийг дэглэн шоунд амжилттай оролцуулсан Төөгөө сүүлийн жилүүдэд Холливүүдийн алдартай бүжигчдээс сургалт авч хураасан туршлага дээрээ суурилан тус бүжгийг дэглэсэн гэх бөгөөд тэрээр энэ бүжгийг сурахын тулд нэг цагт 13-15 ам.долларыг зарцуулдаг байна. 

 

Image may contain: 1 person, closeup

 

Түүнд орчин үеийн гудамжны бүжгийн техникийг Michael, Janet, J.Lo, Usher, Justin Timberlake зэрэг алдарт дуучдын бүжигчид зааж байжээ. Тэрээр дуучин Крис Брауны клипэнд тоглож байсан бөгөөд хэр баргийн бүжигчдийг ардаа бүжиглүүлээд байдаггүй чадварлаг бүжигчин Крис Браун түүнийг сонгосон гэдэг нь бүжигчин Төөгөөгийн чадварыг илтгэх биз ээ.

 

Image result for 116 хамтлаг


Бүжигчин Төөгөө "Авьяаслаг Монголчууд" шоуны хагас финалын шатанд үзүүлсэн үзүүлбэрээ анхааралтай давтан үзэхийг үзэгчдэд санал болгосон байх бөгөөд "ҮЗҮҮЛБЭРИЙГ МААНЬ ДАВТААД НЭГ ҮЗЭЭРЭЙ! Монголд энэ стиллиэр хийгдэж буй анхны үзүүлбэр нь энэ. Нэг бодлын түүхэн мөч! Hollywood-д тэд энэ төвшинд 1-с 2 цаг тайзан дээр тасралтгүй бүжиглэдэг! Хар бараан байна уу, цагаан байна уу, галтай байна уу гэрэлтэй байна уу хамаагүй гол нь гүйцэтгэл, стандарт, цензур, сэтгэлгээ нь дэлхийд байгаадаа байгаа юм! Уран бүтээлд чанарын төвшин гэж байдаг. Яг л гуанз, ресторан 2 өөр байдаг шиг" хэмээсэн байна. 

 

Image result for 116 хамтлаг

 

Тэдний аялал энд хүрээд дуусахгүй нь ээ. Дэлхий хэдийнээ даяарчлагдаж буй энэ үед залуус цаашдаа улам их хөдөлмөрлөн дэлхийн тайзнаа гарах мөрөөдөл өөдөө тэмүүлсээр хэдийнээ дараагийн аялалдаа гарсан байна. 

 

Image may contain: 14 people, people smiling, indoor

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

 


 

 

 

 

 

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Үйлийн үр! Эртний монгол үнэ цэнэтэй маш олон эдлэлийг эхтэйгээ нийлж гадагш гаргаж сэм зарсан төөгөө болон танай гэр бүлд үйлийн үр гэдэг юм очно доо очно!
IP:66.181.185.65  2018-12-26 12:44:31
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.