2018 оны зурхай тань бодит амьдралтай хэр нийцсэн бэ?

2018/12/26
Share |
Хүмүүс:
2018 оны зурхай тань бодит амьдралтай хэр нийцсэн бэ?

2018 он хэдийнээ шувтарч бид тун удахгүй 2019 оноо хүлээн авахаар хоног тоолон хүлээж сууна. Хүн бүр улиран одож буй оныхоо алдаа дутагдал, ололт амжилтыг дүгнэн суухын сацуу дараа жил биднийг юу хүлээж буйг сонирхож эхэлдэг нь нууц биш. Энэхүү хүсэлдээ хөтлөгдөн өрнийн зурхайг шимтэн уншдаг хүн бүхэнд өнгөрсөн оны зурхайгаа өөрийн амьдралтай харьцуулан эргэн нэг харахыг зөвлөе. Ингээд та бүхэнд 2018 болон 2019 оны өрнийн зурхайг хүргэж байна. 

 

Ордуудын 2018 оны өрнийн зурхай

 

ХОНЬ

Хониныхныг ирэх онд олон гайхамшиг, олон адал явдлууд тосож байна. Өнгөрсөн жил таны нууц хүсэл биелээгүй бол нохой жил таны асуудлыг шийдэж, ирээдүйн төлөвлөгөөгөө биелүүлэхэд тусалж чадна. Өрсөлдөгчид тань таныг хууран мэхлэхийг оролдох ч нохой жилд бүү ай. Таныг нохой хамгаалах болно. Бизнесийн бүх үүд хаалга нээгдэнэ. Гайхалтай үр дүнд хүрнэ. Хувийн амьдрал тань өөрчлөгдөж, гайхалтай бэлгүүдээр дүүрэн байх нь. Нохой жилд хонь ганцаардахгүй. Ганц бие хонь шинэ найз залуутай болж, ер бусын идэвхтэй амьдарна. Одод таны амралтыг мартсан бололтой. Таны ажил амжилтаар дүүрэн байна. Гэхдээ амрах хэрэгтэйг сануулж байна. Хайр дурлалын хувьд сонирхолтой нэгэнтэй учирна. Гэвч өөрт тохирохгүй гэж үзвэл сонгох хэрэггүй. Нохойн ачаар та зөв хүнээ олох болно. Нохой таныг муу хүмүүсээс холдуулна. Энэ жил хонинуудын урмыг хугалахгүй. Ухаалаг, хөөрхөн хүүхэд төрүүлж, амьдралын аз жаргалыг мэдэрнэ. 2018 он таны хувьд хайртай хүмүүс, гэр бүлийнхэнтэйгээ харилцаа холбоогоо улам бататгасан сайхан цаг мөч байх болно. Гэр бүлийн тань амьдрал гайхамшгаар дүүрэн байна. Орон сууж барихыг хүсвэл нохой танд тусална. Зочныхоо өрөөг гайхалтай сайхан тохижуулаарай. Мөн гэр бүлийн ахмад настандаа анхаарал хандуулж, тохь тухтай амраахыг хичээгээрэй.

 

Эрүүл мэнд сайн байх боловч муу зуршлаасаа татгалзахыг санал болгож байна. Тамхины утаанаас хол бай. Хонинууд энэ онд эрч хүчээр дүүрэн байх болно. Спортоор идэвхтэй хичээллэж, хоол хүнсний чанартайг сонгоорой. Хиам, чипс зэрэг хэрэггүй хүнснээс татгалз. Бах, Моцарт, Шуберт сонсож, сэтгэлээ сэргээ. Интернэтээр удаан аялах хэрэггүй. Эрүүл амьдралын хэв маягийг илүүд үз.


ҮХЭР

 

Үхрийн ордныхон ургацаа хураах цаг болжээ. Ирэх жилд үхрүүд аз жаргалтай байна. Жилийн турш хайрт чинь халамж анхаарлаа харамгүй зориулна. Томоохон гэрээнд гарын үсэг зурснаар амжилт ирнэ. Санхүүгийн байдал тогтвортой, зунаас тан руу мөнгө урсана. Нохой танд тэр мөнгийг юунд зарцуулахад тусална. Наймдугаар сард амралтаа авч амраарай. Мөнгөө найдвартай газар хадгалаарай. Гэр бүлийн харилцаа сайжирна. Ажлаар ч дарж өгөх нь ээ, нохой жил. Өдөр нь уулзалтууд дүүрэн, шөнө нь хэлэлцээрүүдээ төлөвлөх гээд ажил ундарна. Эрүүл мэнддээ анхаарч, гүйж, усан бассейнд явж, боксоор хичээллэн, балет бүжиглэх шаардлагатай болно. Шар нохой жил үхрүүдэд хайр дурлалын хувьд гэнэтийн бэлэг дүүрэн хайр амлажээ. Ганцаардсан үхрүүдийн хувьд амьдралын гайхамшгийг мэдэрнэ.

Нохой жилд та маш олон сонирхолтой танилтай болно. Мөнгө мөнгө, мөнгө. Санхүүгийн хувьд аз таарна. Жилийн эцэст та өөрийн бизнесээ эхлүүлж, саятан болох боломжтой. Гэр бүлийнхнийхээ саналыг харгалзан үзэж бүх шийдвэрээ гаргах хэрэгтэй. Нохой жил  танд аз жаргал, баяр баясгалан, сайн харилцаа бүхнийг бэлэглэнэ. Хайртай хүндээ романтик сюрприз үе үе бариарай. Нохой таныг бэрхшээлээс аврах ч эрүүл мэндийн хувьд төдийлөн хайхрахгүй нь. Идэвхтэй байж спорпоор хичээллэх нь зөв сонголт болно. Шар нохой үхрүүдийг хэт их ачаалалтай ажиллахгүй байхыг зөвлөж байна. Сайхан хөгжим сонсож тайвшрах хэрэгтэй. Сэтгэлийн амар амгаланг эрэлхийл. Хүнсэндээ төрөл бүрийн ногоо, жимс жимсгэнэ түлхүү оруулаарай. 


ИХЭР

Тахиа жилд та юунд ч санаа зовохгүй сэтгэл хангалуун байсан бол энэ жил хичээхгүй бол болохгүй. Өвлийн улирал дуусмагц ирээдүйн төлөвлөгөөгөө бусадтай хэлэлцэхийг зөвлөж байна. Сайн нохой чамайг орхихгүй. Улмаар ашигтай, сонирхолтой ажлууд санал болгоно. Хавар ихрүүдэд бизнесийн түншүүд, эсрэг хүйсийнхэн татагдана. Нохой хөрөнгийг хэрхэн шударга хуваарилахаа мэддэг. Нохой таныг хууран мэхлэгчид, зальтай өрсөлдөгчдөөс хамгаалах болно. Жилийн сүүлээр ихрүүдийн амьдрал үлгэр мэт гайхалтай байж, ид шидийн мэт өөрчлөлтүүдээр дүүрэн байх нь.

Нохой жилд ихрүүд хайр дурлалын адал явдлаар дүүрэн байна. Та сайхан, сэтгэл татам байна. Ихрүүдийг ур чадвараа дээшлүүлэхийг одод анхааруулав. Өрсөлдөгчид чинь танаас айх бөгөөд та ажил дээрээ алдаа гаргахгүй байх нь чухал. Эдийн засгийн хувьд эрсдэлд орохгүйн тулд мөнгөө хямгад. Хяналтаа алдахгүй байхыг хичээ. Нохой жилд гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд анхаарахыг одод зөвлөж байна. Бусдад аз жаргал өгөөд өөрөө хохирч болохгүй. Нохой жилд эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудал гарахгүй ч анхаарах хэрэгтэй. Архи уух зэрэг муу зуршлаа хаяхыг одод зөвлөж байна. Сэтгэлийн хөдлөлөө хяна. Спортоор хичээллэхийг одод зөвлөж байна. 


МЭЛХИЙ

Мэлхийнүүдийн хувьд энэ жил нохойн хамгаалалтад байна. Өндөр албан тушаалтнаас маш сонирхолтой санал хүлээн авна. Гэр бүлийн үл ойлголцлыг даван туулж, асуудлыг шийдэх бөгөөд хамаатан садантайгаа эвтэй найртай харилцаатай байх болно. Ялихгүй маргаан арилна.

Зуны улиралд гэр бүлээрээ аялахыг зөвлөж байна. Урд нь учирч байгаагүй сонирхолтой нэгэнтэй уулзана. Танд нохой жилд өвдөх ч зав гарахгүй. Хөдөлмөрлөсний үр дүнд их мөнгөтэй болно. Удирдагч мэлхийнүүдэд ажилчдадаа анхаарал тавьж, тэднийг оройн хоолоор дайлахыг зөвлөж байна.

Хайр хэцүү зүйл ч мэлхийнүүд эсрэг хүйтснээ ялан дийлж чадна. Та романтик адал явдалд умбана. Ганцаардсан мэлхийнүүд гэрлэж, санаа зовох асуудалгүй болно. 2018 оны нохой жил бяцхан ухаалаг, үзэсгэлэнтэй хилэнцүүд мэндэлнэ. Нохой жилд мэлхийнээс санхүүгийн хувьд их хичээл зүтгэл, идэвх шаардана. Бүх боломжийг ашигла, бүү ай. Мөнгөний бурхад таны талд байна. Та өрсөлдөөний тухай мартаж болох ч таны өрсөлдөгч хэзээ ч энэ талаар мартахгүй. Нохойн тусламжтайгаар та хүссэндээ хүрнэ. Мэлхийнүүд нохой жилд шударга, хүндтэй хүмүүсээр хүрээлүүлнэ. Энэ жил хайр, харилцан ойлголцол, хүндэтгэл ноёлно. Эрүүл мэндийн хувьд асуудал гарахгүй. Хоол хүнсний чанартаа анхаарлаа хандуулаарай. Муу зуршлаасаа сал.


АРСЛАН

Таны найдвартай, шударга байдал нохой жилд амжилт дагуулна. Бизнесийн хувьд асуудлыг шийдэх гарцаа олно. Маш шаргуу хөдөлмөрлөж байж өрсөлдөгчдөө дийлэх нь. Та залхууралгүй санаачилгыг гартаа авах хэрэгтэй. Орон гэрээ зас. Арслангуудын амьдрал энэ жил ер бусын байна. Нохой танд тусалж хайр, энэрэнгүй сэтгэл бэлэглэх ч хайртай хүн чинь үл ойлгох байдал нэг бус удаа гаргана. Хайртай хүнээ баярлуулж, гайхшруулаарай. Ханиа олоогүй яваа арслангууд 2018 онд боломжийг ашиглах хэрэгтэй. Нохой жилд та өөрийнхөө замаар явж, санаагаа хэрэгжүүлэхээс бүү ай. Хуульд нийцсэн ямар ч үйл ажиллагааг тань нохой жил ивээх болно.

2018 онд шаргуу ажилласан арслангууд ажлынхаа үр шимийг хүртэнэ. Нохой жил арслангуудыг эрсдэлт алхам хийхээс хамгаалахыг хичээнэ. 2018 ондоо арслангуудад амжилтад хүрсэн хүмүүстэй уулзаж, анхааралтай сонсохыг зөвлөж байна. Нохой жилийн тэвчээртэй зан чанарыг сурахад илүүдэхгүй. Гэр бүлийн аз жаргал хэвийн. Таныг гэр бүлийн гишүүд тань зугаа цэнгэлээс ангид байлгах болно. Нохой жилд хоолны дэглэм барьж, эрүүл амьдралын хэв маягийг сонгоорой. Та хөгжилтэй байж чадах ч зөвхөн өөрийнхөө тухай бодох хэрэггүй. Юутай ч та нохой жилд бүү залхуураарай.  


ОХИН

Нохой жил танд баяр баясгалан авчирна. Таныг хоёрдугаар сараас амжилт дагах бөгөөд аз жаргалын далайд умбана. Бизнесийн хувьд бүх үүд хаалга нээгдэнэ. Анхаарлаа төвлөрүүлэн ажилласнаар таны бизнесийн түншүүд танд найдах болно. Аливаа гэрээ хэлцэл хийхдээ хянуур болгоомжтой байхыг одод анхааруулж байна.

Гурав, дөрөвдүгээр сард мэргэжлийн төвшинд амжилтад хүрч, улмаар хувийн амьдралдаа анхаарлаа хандуулна. Бүх зүйл сайхан болох нь. Энэ жил төрсөн хүүхдүүд гайхалтай суут ухаантай, эрүүл чийрэг байхыг зурхайч нар санал нэгтэй хүлээн зөвшөөрч байна. Амралтаа хэдийд ч төлөвлөж болох ч одод наймдугаар сард амрахыг зөвлөжээ. Таны амьдралд илүү чухал зүйлсийг нохой жил танд бэлэглэх нь. Эрчүүдийн хувьд амжилт бүтээл дүүрэн байж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, гавьяа шагналын эзэд болно. Одод охины ордныхонд энэ жил өөрийгөө хэт их шүүмжлэх хэрэггүйг зөвлөж байна.

2018 онд та маш даруухан бөгөөд эмзэг байх нь. Таны зүрх сэтгэлийг олон учрал эзэмдэх боловч сэтгэлийн хөдлөлөөр асуудалд хандах хэрэггүй. Сонголт хийхэд хэцүү байх болно. Энэ жил охины ордныхныг тодорхой төлөвлөгөөтэйгөөр урагшлахыг одод зөвлөж байна. Та дуртай ажлаа үргэлжлүүлэн хийгээрэй. Нохой жил гайхалтай ид шидтэй шүү. Гэр бүлийн амьдрал тань үлгэр шиг сайхан байна. Та гайхалтай дур булаам, бардам байх тул хайртай хүн чинь танд илүү сайн хандах болно. Энэ жил зарим нь ээж болж, олон хүүхэдтэй хүмүүс бие биетэйгээ уулзах нь. Охины ордод төрөгсөд нохойны идэвхтэй амьдралаас суралцах хэрэгтэй. Та 2018 онд нэг ч удаа эмийн сан зүглэхгүй. Учир нь та гайхалтай эрүүл саруул байх нь. Биед хэрэгцээт хоол хүнс, ялангуяа жимс, овьёос түлхүү хэрэглэхийг одод зөвлөж байна.


ЖИНЛҮҮР

Өнгөрсөн онд багагүй бэрхшээл тулгарсан ч нохой жилд юунд ч санаа зовох шалтгаан байхгүй. Жинлүүр нохой жилд санхүүгийн хувьд сэтгэл ханамжийг мэдрэх болно. Хавар Сугар гариг танд адал явдал бэлэглэнэ. Нохой жилд гэр бүл болбол бат бөх, нөхөрсөг байх болно. Мөнгөний урсгал татрах ч сандрах хэрэггүй.

2018 онд жинлүүрүүд дур булаам байна. 2018 онд таны амьдрал цуврал киноныхтой төстэй байх болно. Таныг сонирхсон бүхэн алдахыг хүсэхгүй. Ганц бие жинлүүрүүд гэр бүлтэй болох талаар бодох цаг болжээ. Фенүүд чинь хэдийнээ бөгж, агаарын бөмбөлөг худалдаад авчихсан байна.

Мөнгөн бороо цутгана. Та "ургац"-аа хураан аваарай. Гэр бүлийн амьдрал нэгд тавигдахгүй ч гэр бүлийнхэндээ анхаарал хандуулаарай. Энэ бол хамгийн чухал зүйл юм. Өөртөө шүүмжлэлтэй хандана. Гэр бүлийнхэн чинь таныг үнэлж, гэр бүлийн уур амьсгал, харилцаа сайжирна. Дашрамд дурдахад, шар нохой жил төрсөн хүүхдүүд хүчтэй, ухаалаг байх болно. Дархлаагаа дэмжиж, жимс хэрэглээрэй. Чөлөөт цагаараа спортоор хичээллэх хэрэгтэй. 


ХИЛЭНЦ

Хэрэв та халамжтай нохойн зөвлөгөөг сонсвол ямар ч асуудлыг амархан шийдэж чадна. Та нохой жилд бэрхшээлээс зайлсхийгээд зогсохгүй баяжиж чадна. Гэнэт хэн нэг нь өв залгамжлах болно. Ерөнхийдөө хилэнцүүд нохой жилд идэвхтэй байх болно. Оны сүүлч хүртэл далайн эрэг дээр амарч болох нь. Нохой жилд хилэнцүүд ганцаар байхгүй. Олон сонирхолтой адал явдал тохиолдоно. Хайрын асуудлын хувьд нохойн ивээлд найдаж болно. Таны сэтгэл хөдлөл, сээтэгнэл ижил тэнцүү байна. 2018 онд гэр бүл болоход тохиромжтой. Одод нууц шивнэдэг ч та түүнийг анзаардаггүй. Нохой жилд зөвхөн хөдөлмөрч хилэнцүүдэд л санхүүгийн хувьд аз тохионо.

Нохой жил хилэнцүүдийн бүтээлч чадварыг хөгжүүлэхэд сайнаар нөлөөлнө. Шинэ ажилд орох, цалингаа нэмүүлэхийг хүсэж байвал нохой таны хүссэнээр таны талд байна. Мөнгө санхүүгийн ашиг танаас холгүй байна, гагцхүү авьяас чадвараа ашиглах хэрэгтэй. Одод шинэ түрийвч худалдан авахыг зөвлөж байна. Гэр бүлийн харилцаа сайн.

Гэр бүлийнхнээ удирдан чиглүүлэх гэж өөрийгөө бүү зовоо. Нохой жилд аз жаргалтай байх үндэс нь хайртынхаа ашиг сонирхлыг хуваалцах юм. Загасчин хүн бол загас барихыг нь ойлгохыг хичээ. Хайртай хүн чинь гүйх дуртай бол шинэ спорт гутал бэлэглэ, мөн өөрийгөө ч орхиж болохгүй.

Нохой жилд бүх баяр ёслол ёслол төгөлдөр, тансаг болно. Энэ онд хилэнцүүд өөрөөрөө болон гэр бүлээрээ бахархана. Хамаатан садан чинь ч хүртэл таныг сонсож эхэлнэ. Нохой жилд аялал хийхэд таатай байна. Айдас түгшүүрээ гээж, нохой жилдээ сэтгэлийн амар амгаланг эдлээрэй. Зарим хилэнцүүдэд йог ач тусаа өгнө.

Эрүүл мэндийн хувьд мэргэжилтнүүдийн зөвлөгөөг сонсох нь зүйтэй. Биеийн тамираар идэвхтэй хичээллэж, аялалд явах нь ашиг тусаа өгнө. 


НУМ

Санаа зоволтгүй. Нохой жил 2018 онд таныг хамгаалж, өргөөний чинь үүдэнд үүрээ засах болно. Энэ онд таны амжилтад найз нөхөд чинь битүүхэн атаархана. Гэхдээ та мөнгөө дэмий зүйлд битгий үрээрэй. Аз жаргалын мэргэн бууч таны ганцаардлаас залхаж, асуудлаас ангижруулах аргыг нохой жилд шилжүүлжээ.

Та бүтээлч үйл ажиллагаанд өөрийгөө туршиж үзээрэй. Нохой жилд нум гайхалтай сайхан, тачаангуй байх болно. Олон адал явдал тохионо. Нумууд их романтик. Гэхдээ сэрэмжтэй байх хэрэгтэй. Олон адал явдал тохионо. Нохой жил нумуудад маш их мөнгө өгөх бөгөөд түүнийг зөв зохистой зарцуулах хэрэгтэй.

Санхүүгийн салбарт амжилтад хүрэх эсэх зөвхөн танаас шалтгаална. Та маш их мөнгө хүч байна уу? Одод авьяас билгээ бүтээлч сэтгэлгээгээр харуулахыг зөвлөж байна. 2018 онд ажиллахад хамгийн тохиромжтой үе. Нохой жил нумуудын хувьд гэр бүлийн амьдрал үлгэр мэт болно. Эмчээс бүү ай, тэд хазахгүй. 2018 онд нумуудын хувьд тайван амгалан байх чухал. Нохой жилд муу зуршлаас салахад хялбар байх болно. Итгэхгүй байвал та тамхиа хаяад, чихрийн хэрэглээгээ хязгаарлаад үзээрэй.  


МАТАР

Энэ жил бизнес түншүүдээсээ өнгөрсөн жилээс илүү сонирхолтой санал хүлээн авах болно. Санхүүгийн болон мэргэжлийн бүх амжилтад хүрэхийн төлөө зүтгэж байгаа ч хувийн амьдралаа мартахгүй байх нь чухал. Нохой жилийн өвөл мэргэжлийн салбарт амжилт, ашиг орлого олж, шинэ ашигтай холбоо тогтоох болно.

Нохой жил оны эцэст танд уйдах зав олгохгүй. Матрууд аз жаргалтай байна. Та үнэлэгдэж, хайрлуулж, бишрүүлнэ. Хайр сэтгэлийн асуудалд сэрэмжтэй хандах хэрэгтэй. Төгс төгөлдөр нэгэнтэй амьдрах нь уйтгартай, сонирхолгүй тул шалгуураа багасгах хэрэгтэй. Хэрвээ та боломжийг ашиглаж чадвал хүссэн хүнтэйгээ учрах болно.

Нохой жил таныг чин сэтгэлээсээ баяртай байхыг хүсэж байна. Шар нохой жил танд мөрөөдлийн ажлаа олох, эсвэл бизнесээ эхлүүлэхэд тусална. Энэ жил матрууд эрсдэлгүйгээр амархан баяжих боломжтой. Хариуцлагаас бүү ай. Жилийн турш нохойнууд чамд итгэж, мөнгөө хадгалуулахад бэлэн байна. Найзууд тань ашигтай бизнес эрхэлнэ.

Нохой жил гэр бүлийн тань амьдрал гэрэл гэгээтэй, сайхан байх болно. Өдөр бүр та өөрийн сонгосон нэгнийг гайхшруулж, халамжилж, хариуд нь алган дээр нь бөмбөрөх болно. Хэрэв та ганц бие бол хөөрхөн "шувууд"-тай уулзахдаа бэлтгэ. Нохой жилд эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудал гарахгүй ч сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулахад илүүдэхгүй. Та нохой жилд спортоор хичээллэнэ. Ядрахгүй. Матруудад нохой жилийн турш бясалгал, йог ашигтай. Энэ нь сэтгэл санаагаа тайвшруулж, өөрийгөө үнэлэх чадварыг нэмэгдүүлнэ. 


БУМБА

Бумбынхан амьдралдаа сэтгэл хангалуун байдаг учир хэзээ ч асуудал үүсгэдэггүй. Танд хүмүүсийг удирдан зохион байгуулах авьяас чадвараа гаргах боломжийг нохой жил олгож байна. Шинэ агентлагаа нээх таатай мөч. Хувийн амьдрал тань тогтуун байна. Олон бумба ид шидэд итгэдэг. Нохой жилд бумбууд шинэ, хэрэгтэй олон танилтай болно. Оны төгсгөл гэхэд ямар ч санаа зовоосон асуудалгүй, бүгдийг аюулгүйгээр шийдвэрлэж чадна.

Хайр бол төвөгтэй зүйл. Гэхдээ зүрх сэтгэлээ сонсож, хүссэнээрээ бүгдийг хий. Ямар ч царайлаг, сайхан таны талд байх болно. Та нохой жилд адал явдалтай учирч гайхалтай мэдрэмж мэдрэх ч сэтгэлийн хөдөлгөөнөө хянах хэрэгтэй. Төсөөлж ч байгаагүй, сонирхолгүй нэгэнтэй бүртгэлийн газар очиж болзошгүй.

Нохой жилд сонирхолтой болзоо бараг байхгүй. Бумбын ордны зарим нь жилийн эхэнд өөрт тохирох нэгэнтэйгээ уулзах болно. Зүрх сэтгэл тань мэхлэхгүй. Хуримаа хийж ч мэднэ. Бизнесээ эхлүүл, бумбынхны дийлэнх нь баян чинээлэг болох боломжтой.

Та бизнес хамтрагчидтайгаа сайтар ойлголцож, хүлээн авалт зохион байгуулахдаа нохойгоо дуудахаа бүү мартаарай. Нохой жил таны ажил хэрэгт тусалж гараа сунгана. Гадаадын түншүүдээс таатай боломжууд санал болгоно. Магадгүй газрын тосны магнат, кофены хаадтай ч гэрээ байгуулах боломжтой. Гэр орны хувьд дулаан, тохь тухтай байна. Нойргүйдэж болзошгүй. Интернэтээр дэмий сэлгүүцэхийн оронд гүй. Нохой жилд ухаантай, хичээнгүй бумбынхан бүх асуудлыг дамж гарна. 

 

ЗАГАС

Энэ жил загаснуудын хувьд удаан хугацааны турш хайсан аз жаргалаа олно. Юуны өмнө нохой жил загасанд шинэ, сонирхолтой ажил санал болгох нь. Тиймээс энэ онд загас гайхамшигтай уран бүтээлч, эсвэл чадварлаг зохиолч болж чадна. Гуравдугаар сард таны авьяас билэг төгөлдөр байна.

Загаснууд орон сууцны асуудлаа шийдэж, зарим нь шинэ тохилог орон байртай болно. Өрсөлдөгчид буюу дайснаа та өөрийн нөхөр болгож чадна.  Нохой жил таныг шинэ бөгөөд сонирхолтой хүмүүстэй учруулна. Хайр дурлалын асуудлын улмаас сэтгэл гонсойхгүй, сэтгэл зүрх тань хайраар бялхана.

Та нохой жилд мөнгө санхүүгийн асуудалд хянуур хандах хэрэгтэй. Мөнгө тэнгэрээс унаад ирэхгүй. Хувь заяанаас өгсөн боломж бүрийг ашигла. Та илүү их ашиг олохын тулд дэмий хоосон мөрөөдөгч танилуудаасаа болгоомжлоорой. Буян хийхийг хүсвэл таны тусламж илүү хэрэгтэй асрамжийн газрыг зүглээрэй. Илүү их унтаж, бага ид. Мөн тамхи татах зэрэг муу зуршлуудаа хаях хэрэгтэй. 

 

 

 

Ордуудын 2019 оны өрнийн зурхай

 

Хонь

 Ажил хэрэгтээ хуулийн шугамаас хол хазайхгүй хэв маяг баримталбал ирж буй 2019 онд хонины ордныхон өндөр амжилт гаргана. Эрүүл мэнд тань зөвхөн өөрийн чинь гарт байна. Эрүүл мэнддээ анхаарал тавьж дархлааныхаа системийг сайжруулахгүй бол халдварт өвчин тусч магадгүй. Халдварт болон харшлын өвчний суурь шалтгаан нь амьдралын буруу хэмнэл болон сэтгэл мэдрэлийн системийн хэт ачааллаас үүдэлтэй байна гэдгийг сана.

Энэ онд зарим эрсдэлийг зоригтой даван гарснаар баяжиж чадна. Хонины ордныхон ажлаа төлөвлөгөөний дагуу зөв зохион байгуулаагүйгээс жилийн дунд үед багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно. Жилийн 2-р хагасаас хойш мөнгө санхүүгийн ашиг багагүй байна. Ганц бие хүмүүсийн хайрын харилцаа бүтэлгүйтнэ. Сэтгэл зүйн тал дээр тогтворгүй байх магадлалтай.

Гэхдээ бууж өгөлгүй амьдралын идэвхтэй хэмнэлийг баримтал. Нөхцөл байдал тийм ч удахгүй таныг баярлуулах төвшинд хүрнэ. Тиймээс өөрийн дотоод сэтгэлийг захиран удирдах чиглэлээр судалгаа хийж, сурч мэдэхээр хичээх нь зохистой. Зуны урин дулаан улиралд хонины ордныхон гайхалтай аялал зугаалга зохион байгуулж олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцвол сэтгэлийн шархаа эдгээх гэнэтийн учралыг хүлээн авна.

Үхэр


 2019 онд үхрийн ордныхон хувь тавилангаа өөрчлөх томоохон үйл явдлуудад оролцох болно. Энэ үйл явдлыг зөв зүгт нь залан явахад шударга үнэний талд зогсож чадвал та нар өөрийн амьдралыг сайн тал руу эргүүлнэ. Ирж буй оны эхэн үед адал явдал, аялал жуулчлалын тухай мөрөөдөл таны толгойд эргэлдэх учраас хайртай хүмүүсээ баярлуулах арга зам ол.

Ар гэртээ санаа зовох зүйлгүй байвал та амжилтын үзүүрээс атгаж чадна. Ганц бие хүмүүс заяаны хань зам дээр гэдэг үгийн үнэ цэнийг мэдрэх боломжтой болно. 2019 оны дунд үед та нар гэр бүлийн харилцааны амжилтаа бататгах боломж олдоно. Энэ онд үхрийнхэн олдсон боломжоо нэр хүнд болон мөнгө санхүүгээ өсгөхөд зөв зохистой ашиглах хэрэгтэй. Зарим хүн эсвэл шууд өрсөлдөгчийн зүгээс та нар луу довтолгоогоо эрчимжүүлэхийн тулд алдаа гаргахыг тань анан суух болно.

Ухаан бодлоо бүрэн эзэмдэж бусдад өгөөмөр нээлттэй байх нь нууц хуйвалдаан, хууль бус үйлдэлд оролцохгүй байх үндэс болно. Үхрийн ордныхон гариг эрхсийн ивээлтэй нөлөөг тааруулан төлөвлөгөөгөө хэрэгжүүлбэл хүсэл мөрөөдөл нь биелэх магадлал өндөр байна. Харин хамтрагч түншүүдийн харилцаагаа хүндэлж улам бэхжүүлэхийн төлөө санаачилгатайалхамыг хийх шаардлагатай. Үхрийн ордныхон ирэх онд сэтгэл зүйн талаасаа биедээ хэт ачаалал өгөхгүй байх нь эрүүл мэндээ хамгаалах гол алхам байна.

Ихэр 

 

 2019 онд ихрийн ордныхон өндөр амжилт, ахиц дэвшилд хүрэхийн тулд юу хийх талаараа өөрийн оюун билгээс гадна зөн совиндоо итгэ. Таны нөр их хөдөлмөр 2019 оныг үр шимтэй ажлын жил байлгах тул ашигтай хөрөнгө оруулалт хийх, түншүүдтэй шинэ харьцаанд орохыг од гаригс таалж байна. Мэргэжлийн салбартаа амжилттай яваа залуу уран бүтээлчид уран бүтээлийн олз омогтой байна.

Мөн анхааралтай, шийдэмгий байж санхүүгийн боломжоо дээшлүүлэх боломжийг бүү алд. Хувийн амьдрал нэлээд анхаарал тавихыг шаардана. Хайртай хосуудын харьцаа багагүй сорилттой тулгарч, эвлэрч чадахгүй бол аз жаргалгүй байна. Та өөрөө анзаараагүй олон алдаа гаргасан тул гишгэсэн мөрөө эргэн харж бусдыг уучлахаас гадна буруугаа олж засах сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Ганц бие эрх чөлөөт ихэрүүд боломжийг ашиглаж чадвал хүссэн хүнтэйгээ учрах болно. Боломжийг алдалгүй, олж авсан сайхан хайрын цэцгийг арчлан ургуулах хэрэгтэй.

Нийгмийн олон нийтийг хамарсан үйл явдал өдөр ирэх тусам нэмэгдэх жил тул нэр алдарт хүрэхтэй холбоотой хүсэл мөрөөдөлтэй ихрийн ордны хүмүүс энэ талаар ямар нэгэн дорвитой алхмыг хийх шаардлагатай. Танд нөр их ажиллах хүсэл тэмүүлэл, зорилго зорилт тод харагдаж байх боловч эрүүл мэндээ хайхрахгүй орхигдуулж магад. Ажил амралтаа зөв зохицуулж, хэт ачаалал авахаас зайлсхий. Хэт их ажлын ачааллаас болж өвчин тусахгүй бол эрүүл мэндэд ноцтой асуудал гарахгүй.

Мэлхий

 

  2019 он мэлхийн ордныхон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүхэн бүтэх болно. Энэ онд мэлхийн ордныхонд нарийн мэргэжил болон уран бүтээлийн тал дээр амжилттай байх боломжууд нээгдэнэ. Энэ ордныхон эрхэлж буй ажилдаа сэтгэл дундуур байдгаас болж багагүй асуудал үүснэ. Өөрийн сул талаа засаж юу чаддагаа харуулах цаг нь нэгэнт болжээ.

Санхүүгийн хүндрэлээс болгоомжил. Мөнгөө гамгүй зарцуулах шинжтэй байна. Бэрхшээлийг боломж болгон ашиглаж чадвал мэлхийн ордныхон зорьсон ажлаа хугацаандаа амжуулна. Оны дунд үед тохиолдож магадгүй хүндрэл саадыг өөрийн ур чадвараар даван гарснаар оны эцэс гэхэд санаа зовоосон асуудлыг ашигтайгаар шийдвэрлэж чадна. Энэ онд хайрын харилцаанд гадны нөлөөлөл тохиолдоно. Мэлхийнхэн хайртай хүмүүстэйгээ хамт байх цагийг зохицуулахад ихээхэн хүч чармайлт зарцуулна.

Ганц бие мэлхийнхэн олон хайрын эргүүлэгт толгой нь эргэх магадлалтай. Үнэхээр хайртай хэдий ч зарим амьдралын шаардлага, санамсаргүй учрал зэргээс болж цаашид хэрхэх сонголтоо хийхэд хүндрэлтэй байна. 2019 онд мэлхийн ордныхон эрүүл мэндээ анхаарч яаралтай эмчилгээ гарвал хойшлуулж болохгүй. Хамгаалж урьдчилан сэргийлж чадвал эрүүл мэнд сайн байх магадлалтай. Эрүүл амьдралын хэв маягт анхаарч, архаг хууч өвчин сэдрэхээс сэргийл.

Арслан

 

 2019 оны эхээр ажил хэрэг таныг ядрааж магадгүй. Удирдлагатайгаа сөргөлдөж магадгүй, төвийг сахисан байр суурийг баримтал. Албан тушаал ахихад саад болох нөхцөл таныг амдаж байна. Хүлээцтэй байж мэдлэг боловсролоо байнга ахиулж дээшлүүлж байх нь ажил мэргэжлийн тал дээр амжилт гаргахад нөлөөлнө. Од эрхсийн эерэг нөлөөтэй байх оны дунд болон сүүл үеэр тохиох цаг үеийг бүрэн ашигла.

Та нар урьд жилийнхээс их ашиг олох санхүүгийн боломж гарах бөгөөд хуурамч түнш болон чанаргүй бараа бүтээгдэхүүн, худал амлалтаас болгоомжлоорой. Мөн энэ онд аливаа нийгэм олны ашиг тусд нийцсэн урт хугацааны төслийг эхлүүлэхэд таатай. Хайртай хүмүүс аль болох илэн далангүй байж ойлголцохгүй бол харилцаанд ан цав үүсч, мухардалд орох болно. Харин ганц бие хүмүүс ажил амьдралын орчноо өөрчилвөл сайн ханиа олох магадлалтай.

Арслангийн ордныхон гэмтэл бэртэл авахаас болгоомжил. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, эрүүл мэндийг эрсдэлд оруулах магадлалтай зүйлүүдтэй харьцахдаа туйлын болгоомжтой бай. Амьсгалын зам болон зүрх судасны системийнхээ эрүүл мэндийн төлөө цэвэр агаарт тогтмол амьдарч, сэтгэл санаагаар өөдрөг байх хэрэгтэй. Арслангийн ордныхон оны дунд үе болон сүүлээр азтай байж магад.

Охин

 

 Энэ онд охинынхон олон үйл явдалд оролцож амьдралын идэвх өндөр байна. Та нарт амжилт ололт бүтээхэд багагүй бэрхшээлүүд тохиолдох ч гаргасан шийдвэрээ бат хамгаалж анхаарал болгоомжтой байвал саадыг даван гарна. Бага зэрэг санхүүгийн алдаанууд гарсан ч анхааралтай байснаар хохирол багатай шийдэж чадна.

2019 оны эхээр шинэ ажил хэрэг эхлүүлэх хэрэггүй. Аливаа санхүү мөнгөний шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг бодитоор харж, зайлшгүй өр төлбөрүүдийг хойшлуулахгүйг хичээ. Гэр бүлийн хүнтэйгээ бүрэн дүүрэн харилцан ойлголцох нь маргаашдаа итгэх итгэлийг авчирна. Ганц бие хүмүүс сонирхолтой сэтгэл татам нэгэнтэй учирна. Гэхдээ цахилгаан гялбах мэт түр зуурын учрал, сээтгэнэл аз жаргал авч ирэхгүй.

Та нар жилийн эхэн үед өвчин тусах магадлал өндөртэй тул дархлааны системээ сайжруул. Охинынхонд энэ жилийн дундуур эрүүл мэндэд ээлтэй байх магад. Энэ хугацааг өөрөө өөрийгөө эрүүлжүүлж чийрэгжүүлэх, аливаа хямрал дайралтыг сэтгэл зүйн хувьд тайван хүлээж авах сургалт, бүлэгт хичээллэх зэргээр үр дүнтэй ашиглаарай.

Жинлүүр

 

 2019 онд жинлүүрийн ордны хүмүүсийн амьдралд сайхан бодол, хүсэл зориг их илрэх тул ажил хэрэгч байдлаа идэвхжүүл. Энэ онд ихэнх жинлүүрийнхэн амьдралдаа томоохон эргэлт хийнэ. Мэдлэг ур чадвараа орчин үеийн хөгжил дэвшилтэй уялдуулан тасралтгүй хөгжүүлж, харилцаандаа уян хатан мэдрэмжтэй байвал албан тушаал болон мэргэжлийн байр суурь дээшлэх боломж байна. Санхүүгийн байдал тогтвортой ч асар их тэвчээр хатуужлыг танаас шаардана.

Мөрийтэй тоглоомоос хол байж, олсон орлогоо алдах эрсдэлээс зайлсхий. Санамсаргүй гэнэтийн шалгалт шүүлэгт байнга бэлэн байж, хуулийн зөрчил гаргахгүй байхад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хайр сэтгэл тогтворгүйтэж ийш тийш үсчих тул харилцан итгэлцэл үгүйлэгдэх болно. Бүх зүйл таниас шалтгаална. Гэр бүлийн харилцааны уйтгартай нөхцөл байдал, урьдын зөрчлийг өөрчилж сайжруулах хүсэл тань хувийн амьдралдаа шинэ хуудас нээх боломж олгоно.

Ганц бие хүмүүс шинэ хайр дурлалтай учрах болно. Та аль болох өнгөцхөн харилцаанаас зайлсхий. 2019 онд жинлүүрийнхэн нийгмийн идэвхтэй олон нийтийн үйл ажиллагаанд сайн оролцох нь өөрийнхөө сэтгэл санааг өргөж элдэв өвчин эмгэгээс хөндийрөх үндэс болно. Эрүүл мэндээ анхаарал тавихдаа ирээгүй өвчнөөс айж суухын оронд эрүүл мэндээ чийрэгжүүлж муу бодлоос хол бай. Спортоор хичээллэх, алсад зугаалах, хамт олон дунд байх зэргээр өөрийн оюун санаа болон бие бялдрыг хөгжүүлж, дархлаагаа дэмж.

Хилэнц

 

Хилэнцүүд гадны хүчин зүйлийн нөлөөгөөр төлөвлөгөөгөө өөрчлөх шаардлагатай тулгарна. 2019 онд өрнөх нийгмийн зөрчилдөөн, шударга бус явдлыг зохицуулах ажилд оролцох юм бол та нарын амьдралд олон талын эерэг өөрчлөлтүүд гарах болно. Найдвартай шинэ түнштэй холбоо тогтоох нь ажил төрөл бизнест амжилт гаргах үүд хаалгыг нээнэ. Оюун ухааны чадал шаардсан, нийгмийн үнэт зүйлтэй илүү нийцтэй салбарт хөрөнгө оруулах боломжийг идэвхтэй хайх нь чухал.

Цаг хугацааг сайн ашиглаж, зөв зохион байгуулан шинжлэх ухаан, технологийн хөгжил, ирээдүйн нийгмийн чиг хандлага зэргийг байнга сонирхож судалснаар амжилтад хүрэх боломжтой. Та нарын ажиллах салбарт өөрчлөлт шинэчлэлт гарна. Хилэнцүүдийн хайрын амьдрал жилийн турш ерөнхийдөө эерэг чиг хандлагатай байх болно. Гэр бүл, амраг хосууд эв найрамдалтай байна. Ганц бие хилэнцүүд хайр дурлалын хэд хэдэн адал явдалтай учрах болно.

Гэр бүл болоход таатай байх тул ганц бие хилэнцүүд хань ижилтэй болох тал дээр анхаарлаа хандуулаарай. Хилэнцийн ордныхны эрүүл мэнд сэтгэлээр унаснаас муудах магадлалтай. Гэгээрэл бясалгал зэрэг тайвшруулах зөв амьдралын хэв маягийг сургах үйл ажиллагаанд оролцож сэтгэлээ ариусгаарай. Өөрсдийн эрүүл мэндэд зөв аргаар анхаарал тавивал эрүүл мэндийн байдал муудах бус улам сайжрах болно.

Нум

 

Нумын ордныхонд 2019 онд өмнөх жилийнхээс илүү гарах азтай, сайхан үйл явдал тохиолдохгүй байх. Гэнэтийн мэдээнээс болж хэтийн зорилгоо өөрчилж, сандарч үймрэх хэрэггүй. 2019 онд үр бүтээлтэй, гарз хохирол багатай байхын тулд болгоомжлол хянамгай байдлыг анхаарч, өөрийн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч сур.

Ажил мэргэжил нэгтэй хүмүүстээ хэт найдвал таны эмзэг сэдвээр дайралт хийнэ. Зарим талаар тэднийг хамтрагчаас гадна өрсөлдөгч гэдгийг тооцоолж бай. Та нар хэлж байгаа үг, гаргаж буй шийдвэртээ анхаарал тавьж байвал ажлын газар зөрчил гарсан ч тайван байх болно. Эрүүл мэнд муудаж магадгүй. Бэртэж гэмтэхээс сэргийл. Тоног төхөөрөмж, машин механизмтай ажилладаг хүмүүс дээд зэргийн анхаарал болгоомжтой байх жил. Жилийн эхний хагаст од эрхэс хайр дурлал болон мөнгөний асуудалд тийм ч сайн биш байна гэж та нарт анхааруулж байна.

Гэр бүлийн үл ойлголцлыг даван туулахын тулд та нар дотны хүндээ чин сэтгэлийн анхаарал халамж тавьж, эвтэй найртай үнэнч харилцаатай байх хэрэгтэй болно. Нууц амрагийн явдал нэлээд томоохон асуудал үүсгэх болно. Ганц бие хүмүүсийн хувийн амьдралд эерэг өөрчлөлт гарах магадлалтай. Гэхдээ энэ харьцаа нууцлагдмал амьдралтай хамтрагчаас болж үл ойлголцох байдалд хэд хэдэн удаа хүрнэ.

Матар

 

  2019 он матрын ордныхонд няхуур нямбай, найдвартай шударга байдал нь их амжилт дагуулах болно. Та нарт тулгарах асуудлын шийдлийг дотоод сэтгэлийн бодол бясалгал, амар тайван байдлаас олж болох юм. Та оюун ухаандаа өөрийн гэсэн төсөөллийг бий болгосноор хүрээлэн буй орчноо өөрчлөх гайхалтай санааг олж, бусдыг дагуулах болно. Матрынхан бие хүний хувьд хүчирхэг байвал асуудлыг шийдэх гарц олно. 2019 онд санхүүгээ сайтар хянаж, хэрэгцээгүй худалдан авалтаас хол бай. Од эрхсийн зарим муу нөлөөллийг амжилттай даван гарвал 2019 оны сүүл рүү энэ ордныхон амжилтын оргилд гарч сэтгэл хангалуун байна. Уран бүтээлч хүмүүс олз омог арвин байх болно. Ганц бие матрынхан эхний амлалт, сайхан өнгөнд хууртахаас болгоомжил. Харин үнэхээр сэтгэлтэй хүнийхээ дахин олгож буй боломжийг алдахгүй ашиглах хэрэгтэй. Нээлттэй шударга харилцаа та нарын хайрын холбоог хүчтэй болгоно. Гэхдээ гэр бүлийн гишүүддээ бүү хатуурхаарай. Гэр бүлээрээ хийх аялал зугаалга нь та нарын хайрын харилцааг бэхжүүлж, амьдралын өнгийг тодосгох тул жилийн зохимжтой цаг үед заавал зав гаргаарай. Эрүүл мэндээ анхаарч, хэт их ажиллалгүй биеэ гамна. Хэрэв эрүүл мэнддээ анхаарал болгоомжтой байж чадвал 2019 онд ямар нэг санаа зовох ноцтой зүйл гарахгүй. Харин өөрийн дадаж сурсан муу зуршлуудаа хаяж чадвал эрүүл мэнд улам сайжрах болно.

Хумх

 

 2019 он хумхын ордныхны хувьд ажил төрлийн ачаалал ихтэй өндөр хариуцлагатай байх жил. Олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцох, биеийн хөдөлмөр хийхэд таатай байна. Гэхдээ үйл явдалд хэт гүнзгий хутгалдахыг одод таалахгүй байх. Өмнөх жилийн дуусаагүй ээдрээтэй асуудлуудаас салахын тулд 2019 оны эхээр шинэ ажил эхлэх хэрэггүй.

Оны дундаас бизнесийн хувьд боломжийн орлого ашигтай болсон байх төлөвтэй. Харин өрийн асуудал таныг яаралтай шийдвэр гаргахад хүргэж магадгүй. Аливаа гэрээ хэлцэл хийхдээ хянуур болгоомжтой байхыг од эрхэс анхааруулж байна. Гэр бүлд үүсэх маргаанаас болж та нарын эрч хүч суларч магадгүй. Хайртай хүнтэйгээ ойлголцох алхмыг урьдчилан гарга.

Ганц бие хумхуудыг хайр сэтгэл хүлээж байна. Та нарын зүрх сэтгэлийг олон учрал эзэмдэх боловч сэтгэлийн хөдлөлөөр асуудалд хандах хэрэггүй. Сонголт хийхэд хэцүү байх болно. Энэ ордныхон өөрийн биеийн хүч энергийг хамаагүй зарцуулах хэрэггүй. Оны эхэн үед оддын таагүй байрлал эрүүл мэндэд тань муугаар нөлөөлнө. Эрүүл мэнд, мэдрэлийн тогтолцоогоо бэхжүүлэх талаар анхаарч, элдэв муу үйлээс холуур байхыг хичээ.

Загас

 

 Энэ онд загасныханд бизнесийн болон хувийн карьер хөөх том боломж нээгдэж байна. Өнгөрсөн онд тулгарсан эдийн засгийн бэрхшээлүүдийг даван гарсан ч тэнцвэрт байдлаа хадгалах гэж багагүй чармайх хэрэгтэй болно. Загасны ордныхон санхүүгийн хувьд сэтгэлийн хаттай байж, төлөвлөгөөгөө сайтар мөрдвөл орлого муугүй байх төлөвтэй. Жилийн эхэн үед энэ ордныхон хэрэггүй зүйлс худалдан авах магадлалтай тул үрэлгэн зангаа тат.

Санхүү мөнгөний гачигдалд орвол гэр бүлийн харьцаа болон эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Зарим талаар аз сорьсон ажил танд муугүй амжилт авчирна. Ганц бие загасныхан хүсэн хүлээсэн романтик учралаа олох болно. Ажлаа сайн зохицуулж, гэр бүлийн амьдралдаа анхаарал хандуулах шаардлага үргэлж гарна. Энэ нь ирэх онд таны шийдвэрлэх хамгийн чухал зүйлсийн нэг байх болно. Ихэнх хүмүүс ойр дотны хүмүүсийнхээ дэмжлэг тусламжид найдаж болно.

Таны төрөлхийн нийтэч болон өгөөмөр занг тэд мэдэх учир урьдын таатай дурсамжаа санан саад тотгорыг даван гарахад туслах болно. Энэ жилийн дунд үед аялал жуулчлал, амралт зугаалга нь таны эрүүл мэндэд таатай нөлөө үзүүлнэ. Цэвэр агаар зөв хооллолт нь таны ирэх жилийн гол уриа байж, эрүүл мэндийн тань манаач байх болно.

Мөн хэт их сэтгэл хөдлөл багагүй эрсдэлийг эрүүл мэндэд тань үүсгэнэ гэдгийг сана. Элдэв баталгаагүй эмчилгээнээс зайлсхий. Худалдан авах ажиллагаа болон хайхрамжгүй гэрээ хэлэлцээрээс болж хууль, эрхзүйн харицлага хүлээх магадлал байгааг од эрхэс анхааруулж байна.

 

 

 

 

 


Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.