Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийг улстөрчийн хүүхэд хөнөөсөн гэв үү?

2018/12/28
Share |
Хүмүүс:
Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийг улстөрчийн хүүхэд хөнөөсөн гэв үү?

Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ энэ оны 10-р сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "KH apartment"-ийн гаднаас амиа алдсан байдалтай олдсон хэрэг гарсан. Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусах шатандаа явж байгаа бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлтээр түүнийг гадны нөлөөгүй, өндрөөс унаж нас барсан хэмээн зарлаад буй. 

Харин талийгаачийн гэр бүлийнхэн үүнтэй санал нэгдэхгүй байгаагаа удаа дараа илэрхийлсэн бөгөөд тус хэрэгтэй холбоотой баримт материалуудыг цуглуулан хэрэгтнийг хэдийнээ илрүүлсэн гэдгээ ч мөн зарлаад байна. Түүний ах Ч.Гэрэлхүү хувийн мөрдлөг явуулж гурван хавтас дүүрэн хэргийн материалд цуглуулсан байх бөгөөд тус хэрэгтэй шууд холбоотой 4 эрэгтэй, 2 эмэгтэй байгаа, аллага 9.30-аас эхэлсэн  хэмээн өмнө нь хэлж байсан бөгөөд энэ удаад хэргийн гол сэжигтэн нэр бүхий улс төрчийн хүүхэд гэдгийг зарлалаа. Тус хэрэг тун удахгүй прокурорт шилжих гэж байгаа бөгөөд тус хэрэг амиа хорлолт биш аллага гэдгийг батлах хэд хэдэн баримт дэлгэгдээд байгаагаас дурдвал: 


Талийгаачийн сууж явсан лифтний бичлэгт монтаж орсон:

 

Image may contain: text

 

Өмсөж явсан хувцсанд нь үрэлтээс үүдэлтэй урагдалт бий болсон: 

 

No automatic alt text available.

 

Image may contain: night and text


Талийгаач гэрийн түлхүүрээ гартаа атган өндрөөс унасан ямар нэгэн шинж тэмдэггүй нас барсан байсан: 

 

 

Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ах Ч.Гэрэлхүү: 

Хэрэг гардаг өдрийн жижиг том лифтний бичлэг бүлэг захиалгатай зэрлэгээр онц ноцтой хэрэг шевацарийн шүүх эмнэлэгт өмсөж явсан хувцсыг шинжилгээнд өгнө гэснээс хойш намайг бүтэн сайн өдөр хэрэгтнүүдийг нийтэд зарлана гэснээс хойш тэд Айж хавтаст хэргийг прокурорт шилжүүлж хавтаст хэргийг амиа хорлолт гэж хаах гэж байна.Хэд хоногийн ѳмнѳѳс тв сайтуудаар нийгмийн сэтгэлзүйг бэлдэж байгаад баяр цэнгээний үймээн дунд прокурорт шилжүүлэх нэрийдлээр хаах гэж байна гэж үзэж байна. 
Монголын ТВ-үүдээр мэдээний доогуур урсдаг бичгэн мэдээгээр мѳрдѳн шалгалт дууссан прокурорт шилжүүллээ гэж олон явсан. Энгийн хүмүүст гоё сонсогдох ч энэ нь эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гээд хаах гэж байгаа гэсэн үг

Тэгвэл бүтэн сайныг хүлээх шаардлагагүй боллоо. Хэрэв хавтаст хэрэг хаах л юм бол би эрчимтэйгээр нотлох баримтуудыг нийтэд дэлгэх болно гэдгийг хатуу анхааруулж байна! Яг алуурчин бол 4 эрэгтэй, 2 эмэгтэй байгаагийн 1 нь Монголын улс төрчийн хүүхэд би ЯМАР Ч эргэлзээгүйгээр баримтуудыг хайр найргүй цацах болно. Яагаад өмгөөлөгч олдохгүй байгаа, яагаад хэвлэлээр амиа хорлосон болгоод байгаа, яагаад намайг хакердах гэж оролдов, яагаад миний Лайв-ыг гацаах болов, яагаад намайг гэрт 2 удаа хайж очив, яагаад шүүх эмнэлгийн дүгнэлтийг удааж амиа хорлосон болгов, яагаад ар гэрээс нь гарын үсэг ч авахгүй Задланд оруулав, яагаад гэрчүүдийг болон хамсаатнуудыг Солонгос, Америк, Канад руу явуулав, яагаад зочин хаягаас талийгчийг болон ээжийг нь намайг доромжлох болов гээд олон олон асуултын ард Улс төрчийн хүүхдийн ар гэр болон бусад хамсаатнууд нь олуулаа нийлж бүгдийг зохион байгуулж байгааг баримтаар дэлгэнэ!!!!!!!! (Бусад зарим баримтыг фейсбүүкт өмнө нь нийтэлсэн болно)

ЦЕГ-ын дарга С.БаатаржавХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нараа Монгол улсын иргэний амь нас ямар ч үнэ цэнэгүй болсон гэж үү та бүхэн миний дүүг алсан гэмт этгээдүүдийг олж анхаарлаа хандуулж туслаач гэж гуйж байна.

Надад болон гэр бүлийнхэн эргэн тойрныхонд минь ямар нэгэн муу зүйл тохиолдвол үүний ард яахаас ч буцахгүй тэдгээр алуурчид байх болно!

 

Үүнээс үзэхэд тус хэрэг илэрсэн байж ч мэдэх юм. Хэргийн дүгнэлт хэрхэн гарахаас шалтгаалан талийгаачийн гэр бүлийнхэн олон улсын өмгөөлөгчдөд хандахаа мэдэгдээд буй бөгөөд цаашлаад олон улсын төвшинд тус хэргийг гаргаж тавихаа мэдэгдээд байна. 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
irgen uls turchdiin hyyhed oroltsson bol huuli yilchlehgyi.yneneer yaj huutsulduud diilehgyi amiig amiar ni l avbal diilne
IP:178.118.91.52  2018-12-28 18:05:02
zochin ene ohinii sunsiig amraah yumsandaa uruvduud baihiin Yadaj ner meriig ni hagas duudval bolohgui bgaa yum baihdaa
IP:182.160.33.197  2018-12-28 21:05:22
сар эвий эвий. хүний сайхан үрийг алсан тэр хүмүүс үүрдиын тамд үндэс угсаагаараа тарчилнаа!!!
IP:202.126.89.107  2018-12-29 10:21:57
nn huurhii du yaanaa. ugasa amia horloguie. shinj baidal. anhni udur ter naiz zaluu geh hun tsagdagin dugnelt garagui bhad amia horloson baihgu yu emchid ochaon em uudag gej zarlasan ni ene zalyy ahyyd oroltsson bolohoo heltsen. shdee.
IP:66.181.178.203  2018-12-30 09:04:25
zochin unen zov chiideesee bilee
IP:202.179.25.184  2018-12-31 10:47:52
Unen Huurhii ohin ar geriihn ongorson hoino ni bish amid bhad huuhdee sain harj handah bjdee.yaagad gantshan emeeteige amidardag bsan yum bol.eej,aavgui bsan yum boluu.er ni hhuuhdedee tavih haraa hyanalt muugaas huurhii iim yum bolson bn.
IP:64.119.23.172  2019-01-01 10:28:29
Nok Yooy yasan xetsvvmde ene ax n barimt bga delgene l gexin bgan bol xurdxan delged xeregtnig bariulj bolku bgan bxda xuuli vilchildegvin bol nvvr tsarai ner ustai n gargamaar ymda yuga xvleged bdin yu ch goridood bgan xenig ailgax gd bdin medex ym alga xudla barimt delgene l gxinn
IP:202.9.43.147  2019-01-02 20:56:55
zairan ar geriinxend ni xandaj xelxed burxan bolson xvniixee yasiig baga shig undulzvvleech gej xelmeer bn
IP:202.9.44.55  2019-01-06 15:31:42
nemehbayar nz zaluu ni alsan bn shde. ichih ch ugui bas ”Odnoogoos aidag bsn geed bsn” geed heneg ch ugui helj bgaamaa. Uhsen hun ug heleh bish. Tegej helsen uguig ni hen gerchleh ve? Nemehbayar ni taliigchiin show-d oroltsoh bhdaa baga saga ul oilgoltsoj bsn tuuhiig sonsood tseverhen alaad hun ruu chiheh argaa oltsiin bishu?
IP:136.25.5.2  2019-01-11 14:08:03
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.